Cross-Disciplinary Management Approach Part 3/3

Хөлбөмбөгийн менежментийг бизнесийн удирдлагатай хослуулах нь үр дүнтэй байх боломжтой. Бизнесийн өнцгөөс харвал:

Багаа үнэлж дүгнэх: Хөл бөмбөгийн нэгэн адил багийнхаа давуу болон сул талыг үнэлэх. Зорилгодоо хүрэхэд шаардлагатай ур чадвартай гол тоглогчдоо (ажилтнуудаа) таних.

Том боловч хүрч болохуйц SMART зорилгыг урдаа тавих: Бизнесийн хувьд амбицтай хэр нь бодитой зорилтуудыг тавих. Хөлбөмбөгийн дасгалжуулагч аваргын цом авахыг зорьдог шиг, компаниа амжилтад хүргэхийн зэрэгцээ багийг нэг зүйл чиглүүлэх алсын хараагаа тодорхойл.

Төлөвлөгөөгөө тодорхой тайлбарлах: Багийнхантайгаа нэг хэлээр ярих. Хөлбөмбөгийн нэгэн адил хүн бүр тоглолтын ерөнхий төлөвлөгөө, өөрийн үүрэг ролийг сайн мэдэх хэрэгтэй.

Тактикаа байнга боловсронгуй болгох: Бизнесийнхээ стратегиа байнга үнэлж, зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөгчийн үйл ажиллагаа, дотоод чадавхад үндэслэн шаардлагатай бол өөрчлөлт хийхээс зайлсхийхгүй байх.

Авьяаслаг скаут буюу HR: Тоглогчдыг элсүүлдгийн нэгэн адил өөрийн багтаа хэрэгцээт ур чадвар, ирээдүйг дөтлөх авьяас чадварыг (ажилчдыг) стратегийн хувьд байнга эрж хайх. Ажилд авах шийдвэр гаргахдаа богино хугацааны хэрэгцээ, урт хугацааны өсөлтийг хоёуланг нь харах.

Ялагчийн сэтгэл зүйг хөгжүүлэх: Байгууллагадаа багаар ажиллах, тууштай байх, өөрийгөө хөгжүүлэх, төлөвших хандлагыг дэмжих. Амжилтад хүрсэн хөлбөмбөгийн багууд ялагчийн сэтгэл зүйтэй байдгийн адилаар ажилчдаа хамгийн сайнаараа ажиллах ажлын орчин нөxцөлийг бий болгох.

Багаа мэдрэх: Тоглогч бүрийн давуу тал, сул тал, тоглох хэв маягийг ойлгох. Бизнесийн хувьд энэ нь багийн гүйцэтгэлийг оновчтой болгохын тулд ажилчдынхаа ур чадвар, зан чанар, ямар ажлыг илүү сайн гүйцэтгэж чадахыг мэдэж авах.

Багийн ойлголцол: Тоглогчидтой хүчтэй харилцаа үүсгэж, багаар ажиллах чадварыг дараагийн түвшинд гаргах. Бие биедээ итгэж, дэмждэг эв нэгдэлтэй баг нь ямар ч саад бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэхэд илүү сайн бэлтгэгдсэн байдаг шүү дээ.

Хөлбөмбөгийн менежмент болон бизнесийн удирдлагын аль алиных нь эдгээр ойлголтуудыг нэгтгэснээр та багийнхаа чадавхыг нэмэгдүүлж, талбай дээр болон талбайн гадна амжилттай байх боломжтой.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок