Economics
Бидний ойлгодог гэж боддог ч тийм ч сайн мэддэггүй зүйл бол эдийн засаг юм шиг санагддаг.
Иx сургуульд эдийн засгийн хичээлүүд үзэж байхад тийм ч хүнд санагдаж байгаагүй.
Гэхдээ бие даагаад судлахад энэ нь ямар хэцүү болохыг тун хурдан ойлгож билээ.Үнэхээр л эдийн засгийг ойлгоход тодорхой хэмжээнд өгөгдөл хэрэгтэй юм байна бодогдсон. Энэ ч утгаараа эдийн засагчдаас олонд хүндлэгдсэн нобелийн шагналтан төрөхөд гайхдаггүй.
Эдийн засгийн гол зүйл нь системийн харилцан үйлчлэл мэт. Машинаар авч үзвэл жолоочийн үйлдлээс хамааран эд анги, үйлдэл хийх дараалал нь өөрчлөгддөг бол юу болох вэ? Яг л бидний бие махбодод харилцан үйлчилж, бие биеэсээ хамаарах эцэс төгсгөлгүй химийн урвалууд шиг.
Би хувьдаа эдийн засгаа яаж засахаа мэднэ гэж ярих олон хүний яриаг сонсоод надад бүр олон асуулт урган гардаг. "Бид зүгээр л x + y хийх хэрэгтэй, тэгвэл бүх зүйл сайхан болно. Энэ нь бараг л Эрхтэн шилжүүлэн суулгах нь тийм хэцүү биш. Чи зүгээр л нэг хэсгийг нь тайраад нөгөөд нь наахад болно гэж сонсогддог.
Эдийн засаг бол үнэхээр X + Y биш. Энэ тэгшитгэлд дор хаяж Z байдаг. Магадгүй цагаан толгойн бусад үсгүүд ч юм уу.
Comments
Post a Comment