Selfish or unselfish?

Миний сайн таних нэг эмэгтэй байдаг юм. 10 гаруй жилийн өмнө хамт сурч байсан найзтай маань үерхэж байсан болохоор нь бид танилцаж бөөндөө амралтад хүртэл явж дотно танилцаж билээ. Тэр бүсгүйтэй хамт байхад ямар нэг зүйл үргэлж тухгүй байгаа юм шиг санагддаг болохоо би анзаарч эхэлсэн юм. Тэрээр бага зэрэг хүйтэн хөндий бөгөөд энэ нь тийм ч бүдүүлэг биш учир анхаарал тэр бүр татдаггүй байв.

Би эхэндээ үүнийг үл тоомсорлохыг хичээсэн. Гэвч миний дотоод хүн маань “Энэ хүүхний юун асуудалтай байгаад байна? Би яагаад түүнтэй хамт байхад тухгүй байна?" гэж бодож гарав.

Эцэст нь би юу болохыг ойлгосон: тэр надаас миний амьдралын талаар нэг ч удаа асуулт асууж байгаагүй ба амьдралын бусад өргөн хүрээний сэдвүүдээс бүр нэг ч асуулт надаас болоод эргэн тойрны хүмүүсээсээ асуудаггүй болохыг анзаарав. Би түүнээс амьдралынх нь талаар маш олон асуулт асуусан бөгөөд түүнийг танихыг хичээж байжээ. Тэр бүсгүйд буцаад асуух олон боломж байсан ч тэгээгүй юм. Бидний яриа яг л ханатай ширээний теннис тоглож байгаа юм шиг санагдаж билээ. Түүний харилцаа болоод бусад үйл хөдлөлийг нь харан ерөөсөө тэрээр бусад хүмүүст тийм ч их сонирхол хандуулдаггүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Ажлын орчинд өөртөө л зөвхөн үйлчлэх сонирхолтой хувиа бодсон хүмүүс ямар хор хөнөөлтэй, toxic болж хувирдгийг бид мэднэ. Үүний эсрэгээр бусдыгаа боддог ойлгохыг хичээдэг байх нь том давуу тал. Нийтийн эрх ашгийг урдаа тавьдаг хүмүүс энэ ч утгаараа илүү сайн найз, хамтрагч болдог байж болох юм



Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь