Abundance mentality
Монгол хүнийг бид тамын тогооны үлгэрээр барьцамтгай бусдыгаа доош татдаг мэтээр их хардаг ч байгаа нөxцөл байдлыг нь тэр бүр авч үздэггүй. Бидний амьдарч буй хотод тулгардаг нийтлэг асуудлаар жишээ татвал: Америк хүмүүсийн дунд хийсэн судалгаанд хэрэв таны амьдардаг аппартментийн гадаа ганц л зогсоол байгаад та буцаад тойроод ирэхэд дахиад зогсоол гарах магадлал бага бол та тухайн зогсоолыг эзлэх гэж хэр их хичээл зүтгэл гаргах вэ гэдэг дээр асуулга явуулахад дийлэнх нь судалгаа авагчдын төсөөлсөнөөс их хичээл зүтгэл гаргах байснаа илэрхийлсэн байдаг. Нэг үгээр хязгаарлагдмал нөөц байгаад бид бүгд итгэвэл төдий чинээ л шаардлагагүй өрсөлдөөнийг гаргах болно. Энэ тохиолдолд нийгмийн зүгээс тавигдаж буй хязгаарлалтуудыг даван гарах эрдэм мэдлэг, алсын харааг олж авах өөрөө сорилт.
17-р зуунд халимын тосыг гэрэлтүүлэг, тосолгооны зорилгоор агнаж эхэлснээс хойш 1879 онд Эдисоныг улайсдаг гэрэлт чийдэг зохион бүтээж хуучин хэрэглээг халах хүртэл хэдэн арван жил зарцуулсан байдаг. Үүр цайхаас өмнө хамгийн харанхуй байдаг шиг 1853 онд 14000 халимыг агнаснаар хамгийн их нөхөн үржлийн халимыг агнасан жил болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Байгалийн баялаг (биет утгаараа бус) технологийн ахиц бусад хүчин зүйлүүдээс шалтгаалан үргэлж шинэ боломжуудаар сэлбэгдэж дундаршгүй их нөөцийг бий болгож байдаг.
Comments
Post a Comment