Posts

Showing posts from February, 2024

Амьдралын хамгийн хатуу үнэн

Image
Дээхэн үед ийм хэдэн тэмдэглэл хийж байж. 1. Сахал эсвэл булчинлаг бие биднийг эр хүн болгодоггүй, харин үнэлэлт дүгнэлт, шийдвэр гаргалт бол тийм 2. Дөнгөж 20 гараад гэр бүлийн болж буй хүмүүс нэг бол маш хэрсүү эсвэл гэнэн байдаг. Өөрийгөө аль нь болохыг мэдэж байх нь чухал. 3. 10 жил, их сургуульд байхдаа тамхи татах, архи уух, хар тамхи татах нь таныг догь харагдуулдаггүй. Охидын хувьд ч ялгаагүй. 4. Үерхээд удаагүй эсвэл дөнгөж салсан байлаа ч өөрийн урдаа тавьсан зорилгоо орхигдуулж болохгүй 5. Хүмүүсийг алдах үе байдаг харин өөрийгөө алдаж болохгүй. 6. Хэрэв та хосоо зөвхөн гадаад үзэмжээр нь шүүж байвал бүтэлгүйтэл ойрхон байна. 7. Санхүүгийн тогтвортой байдал, биеийн эрүүл мэнд бол бидний мэдэж байгаагаас ч илүү чухал үүрэгтэй. 8. Чамайг өөрсдөөсөө илүү байхыг харахыг хүсдэг цорын ганц хүмүүс бол эцэг эх. 9. Үүрд гэж байхгүй гэдгийг ухаарах. Хүн бүр өөрийн үүрэг рольтойгоор бидний амьдралд орж ирдэг. Хэрэв тэд өөрсдийн үүргээ гүйцэтгэсэн бол бид тэднийг хорьж чадахгүй. 10. Өөр...

Selfish or unselfish?

Image
Миний сайн таних нэг эмэгтэй байдаг юм. 10 гаруй жилийн өмнө хамт сурч байсан найзтай маань үерхэж байсан болохоор нь бид танилцаж бөөндөө амралтад хүртэл явж дотно танилцаж билээ. Тэр бүсгүйтэй хамт байхад ямар нэг зүйл үргэлж тухгүй байгаа юм шиг санагддаг болохоо би анзаарч эхэлсэн юм. Тэрээр бага зэрэг хүйтэн хөндий бөгөөд энэ нь тийм ч бүдүүлэг биш учир анхаарал тэр бүр татдаггүй байв. Би эхэндээ үүнийг үл тоомсорлохыг хичээсэн. Гэвч миний дотоод хүн маань “Энэ хүүхний юун асуудалтай байгаад байна? Би яагаад түүнтэй хамт байхад тухгүй байна?" гэж бодож гарав. Эцэст нь би юу болохыг ойлгосон: тэр надаас миний амьдралын талаар нэг ч удаа асуулт асууж байгаагүй ба амьдралын бусад өргөн хүрээний сэдвүүдээс бүр нэг ч асуулт надаас болоод эргэн тойрны хүмүүсээсээ асуудаггүй болохыг анзаарав. Би түүнээс амьдралынх нь талаар маш олон асуулт асуусан бөгөөд түүнийг танихыг хичээж байжээ. Тэр бүсгүйд буцаад асуух олон боломж байсан ч тэгээгүй юм. Бидний яриа яг л ханатай ширээний теннис...

Ярианы өнгө аяс

Image
Одоогоос 20 жилийн өмнө биен тамирын багш маань над дээр ирээд "Би чамтай түр ярилцаж болох уу? гэж асуув. Түүний өрөөрүүн хамт ороход тэрээр намайг ширээний теннисний багтаа багтаагүй болохыг дуулгав. Би ширээний теннист ид орчиxсон дурлаад байсан үе бөгөөд нөгөө талаар сургуульд маань олон сайн тоглодог хүүхдүүд байсан тул гайхах хэрэггүй байв. Гэхдээ би ихэд сэтгэлээр унасан. Хичээл сурлагдаа төдий л сайнгүй байсан тул өөрийгөө харуулах том боломжоо хоромхон зуур энгээд алдчихлаа хэмээн бодож билээ. Төлөвшөөгүй оюун ухаандаа Есөө багшийг харгис хэрцгий, шударга бус гэж бодож байв. Гэвч хэдэн арван жил өнгөрсний дараагаар би түүнийг өөртөө одоо хэр нь сайн хүн байж дээ гэж боддог. Яагаад гэж үү? Багш маань тухайн мөчид үнэхээр эелдэг байсан. Тэрээр миний оронд өөрийгөө тавьж, үндэслэлээ шударгаар тайлбарласан. Бүрэлдэхүүн аль хэдийн бүрдсэн байсан бөгөөд хэнийг үлдээхээ шийдэх нь түүнд хэцүү ажил болохыг тайлбарласныг санаж байна. Тэр намайг дараа жил илүү сайжраад оролцохыг ятг...

Alpha male archetype

Image
Би аливаа нэг ойлголтын талаарх өөрийн байр сууриа тодорхойлохдоо түүхэнд болоод амьтны ертөнцөд энэ ойлголт байдаг эсэх талаар судалж үзэх дуртай. Alpha male гэдгийг авч үзвэл адуун сүрэгт азарга нь гээд дүйцүүлээд бодвол хэдий сүр жавхлантай, хурд хүчтэй байж болох ч гүйцэтгэх үүрэг задгай байгальд чонон сүргээс өөрсдийн сүргээ хамгаалах, шаардлагатай тохиолдолд халз тулах мөн үүгээр зогсохгүй шинэ төрсөн төл, бяр тэнхээ муу залуу мордио аюул осолгүй байх бүхий л нөxцөлийг хангах. Бусад олон амьтны бүлэг дээрээс үүнтэй төстэй үзэгдлүүдийг харж болно. Өөрийн хүч чадал, эрдэм мэдлэгийг зөвxөн өөрийн сайн сайхан байдалд зориулахаасаа илүүтэйгээр бусдынхаа төлөө өөрийгөө зориулж хариуцлагыг үүрж байгаагаараа бусдадаа хүлээн зөвшөөрөгдөх нь миний хувьд альфа майл гэж одоогоор тодорхойлж байна. Энэ талаасаа залуусыг өөрийгөө альфа гэж тодорхойлохыг ч дэмждэг ба үүнийгээ гадаад өнгө үзэмж, хөрөнгө чинэгээсээ гадна өөрөөсөө давсан ямар хариуцлагыг бие даан сонгож, хамтдаа үүрэлцэж байгаа бол...

Abundance mentality

Image
Монгол хүнийг бид тамын тогооны үлгэрээр барьцамтгай бусдыгаа доош татдаг мэтээр их хардаг ч байгаа нөxцөл байдлыг нь тэр бүр авч үздэггүй. Бидний амьдарч буй хотод тулгардаг нийтлэг асуудлаар жишээ татвал: Америк хүмүүсийн дунд хийсэн судалгаанд хэрэв таны амьдардаг аппартментийн гадаа ганц л зогсоол байгаад та буцаад тойроод ирэхэд дахиад зогсоол гарах магадлал бага бол та тухайн зогсоолыг эзлэх гэж хэр их хичээл зүтгэл гаргах вэ гэдэг дээр асуулга явуулахад дийлэнх нь судалгаа авагчдын төсөөлсөнөөс их хичээл зүтгэл гаргах байснаа илэрхийлсэн байдаг. Нэг үгээр хязгаарлагдмал нөөц байгаад бид бүгд итгэвэл төдий чинээ л шаардлагагүй өрсөлдөөнийг гаргах болно. Энэ тохиолдолд нийгмийн зүгээс тавигдаж буй хязгаарлалтуудыг даван гарах эрдэм мэдлэг, алсын харааг олж авах өөрөө сорилт.  17-р зуунд халимын тосыг гэрэлтүүлэг, тосолгооны зорилгоор агнаж эхэлснээс хойш 1879 онд Эдисоныг улайсдаг гэрэлт чийдэг зохион бүтээж хуучин хэрэглээг халах хүртэл хэдэн арван жил зарцуулсан байдаг. Үүр ...

If it's not a hell yes, then

Image
Шийдвэр гаргалтад олон хүчин зүйл нөлөөж ч болоx ч урдаас тодорхойлсон зөв хюристик (тархины үнэлэлт дүгнэлт өгөхөд ашигладаг товчлол) ашиглан эерэг үр дагавар авчрах (ядаж урт хугацаандаа) шийдвэрүүд гаргаж сурах нь өдөр тутмын амьдралыг иxэд хөнгөвчилдөг. Үүний нэг жишээ нь If it's not a hell yes, then it's a no буюу хариулт тань бүрэн итгэлтэй тийм биш л бол үгүй гэсэн загварчлал юм. Хэдий олон шинэ зүйл үзэх боломжоос хойш сууж буй мэт боловч хүн уйдах цаг өөртөө хожих нь сонголтоор баялаг эрин үед өөрийгөө ойлгох мэдрэх боломжийг олгодог. Улмаар сонголт тань илүү ухамсарт шийдвэр байх болно.