Alpha male archetype

Би аливаа нэг ойлголтын талаарх өөрийн байр сууриа тодорхойлохдоо түүхэнд болоод амьтны ертөнцөд энэ ойлголт байдаг эсэх талаар судалж үзэх дуртай. Alpha male гэдгийг авч үзвэл адуун сүрэгт азарга нь гээд дүйцүүлээд бодвол хэдий сүр жавхлантай, хурд хүчтэй байж болох ч гүйцэтгэх үүрэг задгай байгальд чонон сүргээс өөрсдийн сүргээ хамгаалах, шаардлагатай тохиолдолд халз тулах мөн үүгээр зогсохгүй шинэ төрсөн төл, бяр тэнхээ муу залуу мордио аюул осолгүй байх бүхий л нөxцөлийг хангах. Бусад олон амьтны бүлэг дээрээс үүнтэй төстэй үзэгдлүүдийг харж болно.

Өөрийн хүч чадал, эрдэм мэдлэгийг зөвxөн өөрийн сайн сайхан байдалд зориулахаасаа илүүтэйгээр бусдынхаа төлөө өөрийгөө зориулж хариуцлагыг үүрж байгаагаараа бусдадаа хүлээн зөвшөөрөгдөх нь миний хувьд альфа майл гэж одоогоор тодорхойлж байна. Энэ талаасаа залуусыг өөрийгөө альфа гэж тодорхойлохыг ч дэмждэг ба үүнийгээ гадаад өнгө үзэмж, хөрөнгө чинэгээсээ гадна өөрөөсөө давсан ямар хариуцлагыг бие даан сонгож, хамтдаа үүрэлцэж байгаа бол хэмээн сонирхдог. Гэр бүл үр хүүхдэдээ дээр дурдсан амар тайван амьдрах нөxцлийг бүрдүүлэх нь өөрөө том зорилго ба үүнийгээ даваад гарах тэнхээтэй бол нийгэмд шийдэж болох асуудал үеийн үед байсаар ирсэн. Хамгийн хэрэгтэй хүмүүстэй хамгийн сайн хийж чадах зүйлээрээ тусална гэдэг..



Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь