Хавтгай хөл - хөл хавтгайрах

Хүү маань хавтгай хөлтэй хэвээр байгаад санаа их зовних боллоо. Хэдий өөрөө эрүүл саруул биеийн тэр дундаа хөл зөв хөгжсөн гэж харж байгаа ч (баруун хөл дотогш гишгэдгээ сүүлд олж мэдсэн) орчин үеийн амьдралын хэв маяг мөн нөгөөтээгүүр эцэг эхээс өвлөгдөн ирдэг онцгой шинж чанараасаа үүдээд хүү маань энэ чиглэлд анхаарах зайлшгүй хэрэгтэй байгаа тул энэ талын мэдээллүүд харлаа.

Хавтгай хөлийг pes planus гэж нэрлэдэг бөгөөд хөлийн дотор талын нумууд хавтгайрч, хөлийн ул бүхэлдээ газарт хүрэх байдалтай байхыг хэлдэг юм байна. Хүүхдийн хөгжилд хавтгай хөл нь нярай болон бага насны хүүхдүүдэд харьцангуй түгээмэл байдаг бөгөөд өөрийн олж мэдсэн хэрэгтэй мэдээллийг энд оруулъя.


1. Хэвийн хөгжил: Нярай болон бага насны хүүхдүүдийн хөлийн нуман хэсэгт нярайн өөх хуримтлагдсанаас болж хавтгай хөлтэй байх нь элбэг. Хүүхэд өсөж томрох, булчин шөрмөс бэхжих үед нуман хэсэг ихэвчлэн үүсэж ялгарч харагдаж эхэлдэг юм байна.

2. Нумын хөгжил: Хүүхэд зогсож, алхаж эхлэхтэй зэрэгцэн хөлийн нум үүсэж эхэлдэг. Энэ үйл явц нь ихэвчлэн бага наснаас өсвөр нас хүртэл үргэлжилдэг байх нь.

3. Алхаа гишгээ ба тэнцвэр: Хавтгай хөл нь хүүхдүүдийн алхаа, биеийн тэнцвэрт байдалд тэр бүр нөлөө үзүүлээд байдаггүй бөгөөд хүүхдүүд ихэнх нь ямар ч өвдөлт, хөдөлгөөндөө хориг мэдрээд байдаггүй гэсэн байх юм.

4. Зөв онош: Хэрэв та хүүхдийнхээ хөлд санаа зовж байгаа бол хүүхдийн эмч эсвэл хөл үе мөчний эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй. Тэд хүүхдийн хөлийн бүтэц, хөгжил, ерөнхий алхалтыг шалгаж зөв онош тавьж өгөх боломжтой байдаг. Манайд энэ чиглэлийн хэд хэдэн газар байна. Орж үзээд энд оруулна.

5. Хөдөлгөөн засал ба дасгал: Зарим тохиолдолд эмнэлгийн мэргэжилтнүүд нумын хөгжлийг дэмжих дасгал эсвэл хөдөлгөөн заслын нэмэлт төхөөрөмж хэрэгслийг санал болгодог (Нумын дэмжсэн улавч гэх мэт). Гэсэн хэдий ч хүүхдэд өвдөлт, хөдөлгөөнтэй холбоотой чухал хүндрэлүүд тулгарсан тохиолдолд л нэмэлтээр хөндлөнгийн оролцоо ашиглахыг зөвлөдөг байна. Мэдмээр л юм.

6. Хавтгай хөлийг даван гарахуй: Яс, булчингийн тогтолцоо боловсорч гүйцсэн үед дийлэнх хүүхдүүд байгалийн жамаараа хавтгай хөлөөсөө салдаг. Хүүхдийн хөгжилдөө санаа зовних зүйл байсан хэвээр бол мэргэжилтнээс зөвлөгөө авах нь маш чухал. Миний хувьд эхлээд өөрөө сайтар  анзаараад ( Буруу харж зогсоогоод нүдээр харах, суулгаж үзээд барих, өмнөх зурагтайн харьцуулах) явж байгаа. 

7. Гутлын зөв сонгох: Нуман тулгуур сайтай биеийн онцлогт нь тохирох гутал сонгох нь хүүхдийн хөлийг эрүүл зөв хөгжилтэй болоход нэмэр тустай гэсэн байна. Мэргэжлийн эмч зөвлөөгүй л бол хэт хатуу гутлаас зайлсхийдэг юм байна.  

Мэдээж дээрх мэдээллүүдийг би өөрийн хүүхдэдээ зориулан судалсан тул мэдээлэл болгон ашиглаарай. Өөрийн хүүхдийн хөлийн зөв хөгжилд санаа зовж буй бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь зөв сонголт шүү. Амжилт

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок