Төслийн менежментийн давуу талууд
Төслийн менежмент нь байгууллагын хэмжээ, салбараас үл хамааран олон тооны ашиг тусыг өгдөг. Эдгээр давуу талууд нь төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой байдаг ба гол давуу талуудаас дурдавал:
Тодорхой зорилго, зорилтууд: Төслийн удирдлага нь төсөл бүрийг тодорхой зорилго, зорилттой байлгахыг шаарддаг. Дээрx тодорхой байдал нь багийн бүх гишүүд болон оролцогч талуудын хүчин чармайлтыг нэг зорилгод зангидан, төөрөгдөл, үл ойлголцлыг багасгахад тусалдаг.
Үр дүнтэй төлөвлөлт: Төслийн зөв менежмент нь төслийн хамрах хүрээг тодорхойлох, хуваарь гаргах, нөөцийг хуваарилах, болзошгүй эрсдлийг тодорхойлох зэрэг нарийвчилсан төлөвлөлтүүдийг багтаадаг. Энэхүү иж бүрэн арга барил нь эрсдлийг бууруулахад тусалж, төслийг үргэлжлүүлэн явуулах боломжийг олгодог.
Нөөцийг оновчлох: Төслийн удирдлага нь байгууллагуудад нөөцийг үр дүнтэй хуваарилах боломжийг олгодог. Энэ нь өгөгдсөн төслийн зорилгод хүрэхийн тулд цаг хугацаа, мөнгө, тоног төхөөрөмж, боловсон хүчин зэрэг нөөцийг үр ашигтай зарцуулдаг гэсэн үг юм.
Эрсдэлийн удирдлага: Төслийн удирдлага нь эрсдлийн үнэлгээ, менежментийг стратегитай байдаг ба болзошгүй эрсдэлийг эрт илрүүлснээр багууд онцгой байдлын төлөвлөгөө урдиас боловсруулж, урьдчилан тооцоолоогүй үйл явдлын сөрөг нөлөөллийг багасгах боломжтой.
Харилцаа холбоо сайжрах: Харилцаа холбоо нь төслийн амжилтанд маш чухал нөлөөтөй. Төслийн удирдлага нь харилцааны тодорхой сувгийг бий болгож, ил тод байдлыг дэмжиж, холбогдох оролцогч талуудад төслийн явц, өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байх боломжийг системтэйгээр олгодог.
Оролцогч талуудын идэвxжүүлэх: Төслийн амьдралын мөчлөгийн туршид оролцогч талуудыг татан оролцуулах нь чухал юм. Төслийн удирдлага нь байгууллагуудад гол оролцогч талуудыг татан оролцуулж, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, санал хүсэлтийг нь нэгтгэж, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахад тусалдаг.
Чанарын хяналт: Төслийн үр дүнтэй менежмент нь чанарын хяналтын үйл явцыг чухалчилж, бүтээгдэхүүн нь шаардагдах стандартыг хангаж, үйлчлүүлэгчдийн хүлээлтэд хүрэхэд чиглэгддэг.
Төсвийн хяналт: Төслийн удирдлага нь зардлын тооцоог тогтмол гаргаж, зардлыг хянах, төсвийн зохицуулалт хийх шаардлагатай хэсгийг тодорхойлох замаар төслийн зардлыг удирдахад тусалдаг.
Өөрчлөлтөд дасан зохицох чадвар: Бизнесийн тогтмол хувьсан өөрчлөгдөж буй динамик орчинд төслүүд нь хэрэглэгчийн шаардлага эсвэл гадны хүчин зүйлийн өөрчлөлттэй байнга нүүр тулдаг. Agile гэх мэт төслийн менежментийн арга зүй нь өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хөнгөвчлөх ба багуудад хурдан бөгөөд үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог.
Гүйцэтгэлийн хяналт, үнэлгээ: Төслийн удирдлага нь байгууллагуудад төслийн гүйцэтгэлийг үе шат бүрт хяналт тавьж, түүний үр дүнг урьдчилан тодорхойлсон чанарын хэмжүүрээр үнэлэх боломжийг олгодог. Энэхүү үнэлгээ нь сайжруулах шаардлагатай бүсүүдийн талаархи ойлголтыг удирдлагад өгч, байгууллагуудад амжилт, алдаа дутагдлаасаа суралцахад тус нэмэр болдог.
Хамтын ажиллагааг сайжруулах: Төслийн үр дүнтэй менежмент нь багийн гишүүд болон хэлтсүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, нэгдмэл ажлын орчинг бий болгодог.
Бүтээмжийг нэмэгдүүлэх: Төслийн менежментийн тогтсон бүтэцтэй арга барилаар ажилласанаар багууд процессийг оновчтой болгож, шаардлагагүй саатлыг багасгаж төслийг цаг тухайд нь дуусгах, улмаар нийт бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой байдаг.
Санамж: Байгууллагуудын төслийн менежментийн практик хувьсан өөрчлөгдөж эсвэл нь нэгээс нөгөөрүү шилждэг. Удирдлагын багийн өөрчлөлт, байгууллагын соёл, гадаад зах зээлийн нөхцөл байдал, төслийн нарийн төвөгтэй байдал зэрэг хүчин зүйлүүд нь байгууллагын хүрээнд төслийн менежментийг хэрхэн хүлээн авч, хэрэгжүүлэхэд шууд нөлөөлдөг. Тасралтгүй үнэлгээ хийж, туршлагаасаа суралцах, хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд дасан зохицох нь төслийн менежментийн үр өгөөжийг хадгалах, сайжруулахад улам бүр чухал болсоор байна.
Comments
Post a Comment