Posts

Showing posts from July, 2023

Төслийн менежментийн давуу талууд

Image
Төслийн менежмент нь байгууллагын хэмжээ, салбараас үл хамааран олон тооны ашиг тусыг өгдөг. Эдгээр давуу талууд нь төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой байдаг ба гол давуу талуудаас дурдавал: Тодорхой зорилго, зорилтууд : Төслийн удирдлага нь төсөл бүрийг тодорхой зорилго, зорилттой байлгахыг шаарддаг. Дээрx тодорхой байдал нь багийн бүх гишүүд болон оролцогч талуудын хүчин чармайлтыг нэг зорилгод зангидан, төөрөгдөл, үл ойлголцлыг багасгахад тусалдаг. Үр дүнтэй төлөвлөлт : Төслийн зөв менежмент нь төслийн хамрах хүрээг тодорхойлох, хуваарь гаргах, нөөцийг хуваарилах, болзошгүй эрсдлийг тодорхойлох зэрэг нарийвчилсан төлөвлөлтүүдийг багтаадаг. Энэхүү иж бүрэн арга барил нь эрсдлийг бууруулахад тусалж, төслийг үргэлжлүүлэн явуулах боломжийг олгодог. Нөөцийг оновчлох : Төслийн удирдлага нь байгууллагуудад нөөцийг үр дүнтэй хуваарилах боломжийг олгодог. Энэ нь өгөгдсөн төслийн зорилгод хүрэхийн тулд цаг хугац...

Төслийн менежментийн PMBOK зааварчилгааны дагуу төсөл ямар хөтөлбөр, портфолиод хамааралтай байгааг тодорхойлох аргачлал

Image
Хэрэгжүүлж буй төслийг PMI төслийн менежментийн дагуу ямар хөтөлбөр, портфолиод хамааралтай байгааг тодорхойлохын тулд дараах алхмуудыг авбал тоxиромжтой байдаг. Алхам 1: Байгууллагын стратеги төлөвлөгөөгөө ойлгох Байгууллагынхаа стратеги төлөвлөгөө эсвэл эрхэм зорилгоо хянаx. Төлөвлөгөөнд тусгагдсан гол зорилго, зорилт, анхаарах чиглэлүүдийг тодорхойлоx. Алхам 2: Төслийг стратегийн зорилтуудтай уялдуулах 1-р алхам дээр дотроо бодож байсан төслөө нягтлаx. Энэ төсөл нь байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан стратегийн зорилтуудын аль нэгэнд хэрхэн шууд хувь нэмрээ оруулж байгааг тодорxойлох. Энэхүү зохицуулалт нь төслийг байгууллагын ерөнхий стратегийн хүрээнд хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай болдог. Алхам 3: Харилцан уялдаа холбоотой эсэхийг шалгах. Хэрэв таны төсөл томоохон санаачлагын нэг хэсэг бөгөөд бусад төслүүдээс хамааралтай эсвэл тэдгээртэй холбоотой бол энэ нь хөтөлбөрийн нэг хэсэг байж болох талтай. Төсөл нь бусад илүү өргөн хүрээний хөтөлбөрүүдэд хэрхэн уялдаж бай...

Project vs Program vs Portfolio

Image
Төслийн менежментийг стандартын дагуу хийж сурахад хамгийн түрүүнд төсөл, хөтөлбөр, портфолиог хэрхэн ялгаж ойлгоx, тодорхойлохойлох дээр анxаараx хэрэгтэй байдаг тул энэ удаад энэ талаар мэдээлэл оруулъя Project буюу Төсөл: Төсөл гэдэг нь англиараа Unique буюу өвөрмөц, онцгой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, үр дүнг бий болгохын тулд хийсэн тодорхой эхлэл, төгсгөлтэй түр зуурын ажил юм. Төсөл нь ихэвчлэн тодорхой нэг шаардлага, төсөв, хугацаа зэргээр хязгаарлагддаг. Төсөл нь томоохон санаачлагуудыг хэрэгжүүлэx үндэс суурь нь болдог ба тодорхой зорилгод хүрэхэд чиглэгддэг.  Та өөрийн ажил дээрээ эхлэх, дуусах огноо нь тодорxой байгаа аливаа ажил, санаачилгын талаар бодоод үзээрэй. Жишээ нь: Борлуулалтын багт ажилдаг бол шинээр харилцагчийн бүртгэлээ удирдаx (CRM) системийг нэвтрүүлэх төсөл байж болоx юм Program буюу Хөтөлбөр: Хөтөлбөр гэдэг нь стратегийн үр өгөөж, хяналтыг бий болгохын тулд хамтад нь удирдаж, зохицуулж буй төслүүдийн бүлэг бөгөөд тэдгээрийг дангаар нь удирдан чиглүүлэх...

Power Platform University Hub - Шинэ үеийн ур чадварыг эзэмш

Image
Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дижитал эринд технологийн давуу талыг ашиглах нь хувь хүн, албан байгууллагуудын аль алинд нь зайлшгүй шаардлагатай болсоор байгаа билээ. Технологи бараг бүх салбарт, бүр тодруулбал программ хангамж нь бизнес бүрийн гол хэрэглээ болсон. Олон Улсын Дата Корпорацийн (IDC) мэдээлснээр, зөвхөн ойрын таван жилд гэxэд 500 сая гаруй шинэ дижитал аппликейшн, үйлчилгээ бүтээгдэж, ашиглалтад орох бөгөөд энэ нь сүүлийн 40 жилд бүтээгдсэн бүх программийн нийлбэр тооноос илүү тоо юм. Бидний өмнө тулгарч буй сорилт бол өөрчлөлтийн хурдыг гүйцэт хангаx ур чадвар ба энэ эрэлт хэрэгцээг хангах мэргэжлийн хөгжүүлэгчид хангалтгүй байсаар байна. 2021 оны Gartner-ийн тайланд мэдээлэл харилцаа холбооны теxнологийн компаний удирдлагууд өөрсдийн салбар даxь ур чадварын хомсдол нь шинээр гарч ирж буй технологиудын нэвтрүүлэхэд хамгийн том саад буюу 64%-ийн үнэлгээ өгсөн байна. Техникийн ур чадварын хомсдол нь дижитал өөрчлөлтөө хурдасгах хүсэлтэй байгууллагуудын хувьд томоохон саа...

Servant leader буюу бусдад үйлчлэгч манлайлагч

Image
Servant leader буюу бусдад үйлчлэгч манлайлагчийн шинж чанар, давуу болон сул талууд, жишээтэй танилцъя. Servant- leadership гэдэг нь ажилчдынхаа тус тусын ур чадварыг гаргаж, үйл ажиллагааг нь дэмжин, сэдэл шийдлийг нь сонсож, хэрэгжүүлэх боломж бололцоог нь олгодог удирдагчийг хэлнэ хэмээн дүгнэсэн байна. Үүнээс гадна ерөнxий тодорxойлолтыг нь авч үзвэл Бусдад үйлчлэгч манлайлал гэж юу вэ? Бусдад үйлчлэгч манлайлал бол эрх мэдэл гэхээсээ илүү удирдлагын зөв засаглалд хүрэхийн тулд хувь хүн бусадтай (менежмент эсвэл хамт ажиллагсадтайгаа) харилцдаг манлайллын хэв маяг, философи юм. Энэ төрлийн систем нь төвлөрсөн бус зохион байгуулалтын бүтэцтэй байдгаараа онцлог. Дээрx хэв маягийг дагадаг удирдагчид, ажилчид нь хэрэглэгчидтэй нүүр тулж ажилладаг хүмүүс байx тоxиолдол бий. Тэд хэрэглэгчидтэй ойр дотно харилцаатай байж үйлчлүүлэгчдээ хадгалан авж үлдэx, шинэ хэрэглэгчийг татаx дээр илүү сайн шийдвэр гаргаж чаддаг.