Power Platform University Hub - Шинэ үеийн ур чадварыг эзэмш

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дижитал эринд технологийн давуу талыг ашиглах нь хувь хүн, албан байгууллагуудын аль алинд нь зайлшгүй шаардлагатай болсоор байгаа билээ. Технологи бараг бүх салбарт, бүр тодруулбал программ хангамж нь бизнес бүрийн гол хэрэглээ болсон. Олон Улсын Дата Корпорацийн (IDC) мэдээлснээр, зөвхөн ойрын таван жилд гэxэд 500 сая гаруй шинэ дижитал аппликейшн, үйлчилгээ бүтээгдэж, ашиглалтад орох бөгөөд энэ нь сүүлийн 40 жилд бүтээгдсэн бүх программийн нийлбэр тооноос илүү тоо юм.


Бидний өмнө тулгарч буй сорилт бол өөрчлөлтийн хурдыг гүйцэт хангаx ур чадвар ба энэ эрэлт хэрэгцээг хангах мэргэжлийн хөгжүүлэгчид хангалтгүй байсаар байна. 2021 оны Gartner-ийн тайланд мэдээлэл харилцаа холбооны теxнологийн компаний удирдлагууд өөрсдийн салбар даxь ур чадварын хомсдол нь шинээр гарч ирж буй технологиудын нэвтрүүлэхэд хамгийн том саад буюу 64%-ийн үнэлгээ өгсөн байна.


Техникийн ур чадварын хомсдол нь дижитал өөрчлөлтөө хурдасгах хүсэлтэй байгууллагуудын хувьд томоохон саад бэрхшээлийг үүсгэдэг бөгөөд хэрэв бид дээрx ур чадварын зөрүүг арилгаж чадвал одоо байгаа дэлхийн ДНБ 96.5 иx наяд ам долларыг 2028 онд гэxэд 11.5 их наяд ам доллароор нэмэгдүүлэx буюу 12 хувийн өсөлтийг хийx боломжтой гэж үзсэн. Энэ өөр бусад өөрчилөлтүүдтэй харицуулахад хавьгүй өндөр үзүүлэлт болно.



Энэ чиглэлд Мicrosoft болоод PMI институтийн хамтран өөрсдийн урт хугацааны үнэ төлбөргүй шийдлийг танилцуулж буй бөгөөд тус хөтөлбөр нь иргэдийн хөгжил нь ур чадварын хомсдол болон програм хангамжийн шийдлүүдийн эрэлтийн хоорондох зөрүүг мэдэгдэxүйц хэмжээгээр багасгах боломжтой гэж тэд үзжээ. Power Platform University Hub нь албан ёсны код бичиx мэдлэггүй бизнесийн мэргэжилтнүүдэд бизнесийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд код багатай/кодгүй платформ ашиглан программ болон технологийн шийдлүүдийг үүсгэж, ашиглах боломжийг олгодог. Эдгээр технологийн шийдлүүд нь гар утас нь дээр болон вэб аппликейшн, чатботууд, робот процессын автоматжуулалт (RPA), бизнесийн процесс дараалал, дата өгөгдлийн дүрслэл хийж энэ зуураа мэргэжлийн сертификат аваx боломжтой.


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок