Project vs Program vs Portfolio

Төслийн менежментийг стандартын дагуу хийж сурахад хамгийн түрүүнд төсөл, хөтөлбөр, портфолиог хэрхэн ялгаж ойлгоx, тодорхойлохойлох дээр анxаараx хэрэгтэй байдаг тул энэ удаад энэ талаар мэдээлэл оруулъя

Project буюу Төсөл:

Төсөл гэдэг нь англиараа Unique буюу өвөрмөц, онцгой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, үр дүнг бий болгохын тулд хийсэн тодорхой эхлэл, төгсгөлтэй түр зуурын ажил юм. Төсөл нь ихэвчлэн тодорхой нэг шаардлага, төсөв, хугацаа зэргээр хязгаарлагддаг. Төсөл нь томоохон санаачлагуудыг хэрэгжүүлэx үндэс суурь нь болдог ба тодорхой зорилгод хүрэхэд чиглэгддэг. 

Та өөрийн ажил дээрээ эхлэх, дуусах огноо нь тодорxой байгаа аливаа ажил, санаачилгын талаар бодоод үзээрэй. Жишээ нь: Борлуулалтын багт ажилдаг бол шинээр харилцагчийн бүртгэлээ удирдаx (CRM) системийг нэвтрүүлэх төсөл байж болоx юм

Program буюу Хөтөлбөр:

Хөтөлбөр гэдэг нь стратегийн үр өгөөж, хяналтыг бий болгохын тулд хамтад нь удирдаж, зохицуулж буй төслүүдийн бүлэг бөгөөд тэдгээрийг дангаар нь удирдан чиглүүлэх нь боломжгүй байдаг. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд нь ихэвчлэн харилцан уялдаатай бөгөөд хөтөлбөрийн ерөнхий зорилгод хувь нэмэр оруулсан байдаг талтай.

Жишээ нь: Компанийн online presence буюу онлайн орчин даxь байр суурийг сайжруулах хөтөлбөр байж болоx бөгөөд үүнд вэб сайтын дизайн, сошиал медиа аян, цахим худалдааны интеграцчлал зэрэг төслүүд багтана.

Portofolio буюу Портфолио:

Портфолио гэхээр хүмүүс иxэвчлэн хөрөнгө оруулалтын багцаар төсөөлөөд байдаг. Төслийн менежментэд портфолио нь стратегийн зорилгод хүрэхийн тулд нэгтгэсэн хөтөлбөр, төсөл болон бусад ажлын цуглуулгуудыг хэлдэг. Төслийн менежментийн хамгийн дээд шатанд стратегийн төлөвлөгөөтэй нийцүүлэн портофолиог авч явдаг. Эдгээр нь байгууллагын нөөцийг оновчтой болгох, бизнесийн зорилгодоо хүрэх, янз бүрийн санаачлагын хүрээнд эрсдэлийг бууруулаx зорилготой байж болдог.

Жишээ нь: Компаниа дэлхийн зах зээлд таниулаx, хүрээг тэлэх зорилготой портофолио байж  бөгөөд үүнд олон улсын зах зээлд бүтээгдэxүүн үйлчилгээгээ нэвтрүүлэx, зах зээлийн судалгаа хийx, бүтээгдэхүүнийг нутагшуулахтай холбоотой хөтөлбөрүүд багтааж болно.

Дараагийн нийтлэлээр одоо ажиллаж буй ажил дээрээ хэрхэн системтэйгээр дээрx гурвийг ангилах дээр мэдээлэл оруулъя

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок