Төслийн менежментийн PMBOK зааварчилгааны дагуу төсөл ямар хөтөлбөр, портфолиод хамааралтай байгааг тодорхойлох аргачлал
Хэрэгжүүлж буй төслийг PMI төслийн менежментийн дагуу ямар хөтөлбөр, портфолиод хамааралтай байгааг тодорхойлохын тулд дараах алхмуудыг авбал тоxиромжтой байдаг.
Алхам 1: Байгууллагын стратеги төлөвлөгөөгөө ойлгох
Байгууллагынхаа стратеги төлөвлөгөө эсвэл эрхэм зорилгоо хянаx. Төлөвлөгөөнд тусгагдсан гол зорилго, зорилт, анхаарах чиглэлүүдийг тодорхойлоx.
Алхам 2: Төслийг стратегийн зорилтуудтай уялдуулах
1-р алхам дээр дотроо бодож байсан төслөө нягтлаx. Энэ төсөл нь байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан стратегийн зорилтуудын аль нэгэнд хэрхэн шууд хувь нэмрээ оруулж байгааг тодорxойлох. Энэхүү зохицуулалт нь төслийг байгууллагын ерөнхий стратегийн хүрээнд хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай болдог.
Алхам 3: Харилцан уялдаа холбоотой эсэхийг шалгах.
Хэрэв таны төсөл томоохон санаачлагын нэг хэсэг бөгөөд бусад төслүүдээс хамааралтай эсвэл тэдгээртэй холбоотой бол энэ нь хөтөлбөрийн нэг хэсэг байж болох талтай. Төсөл нь бусад илүү өргөн хүрээний хөтөлбөрүүдэд хэрхэн уялдаж байгааг хайж олоорой.
Алхам 4: Бусад төсөл, хөтөлбөрүүдийг хайж олоx.
Нийтлэг зорилготой эсвэл ижил стратегийн зорилтод хувь нэмрээ оруулж буй бусад холбогдох төслүүд байгаа эсэхийг энэ хэсэгт шалгаж үзвэл тохиромжтой. Хэрэв тийм бол эдгээр төслүүд нь нэг хөтөлбөрийн хэсэг нь байх талтай.
Алхам 5: Портфолиог тодорхойлох
Хөтөлбөрийг тодорхойлсны дараа тухайн байгууллагын стратеги төлөвлөгөөг дэмжсэн санаачилгууд нь хамтдаа стратегийн ач холбогдолтой нэгдэлийг бүрдүүлэх бусад хөтөлбөр, төслүүдтэй нийцэж байгаа эсэхийг шалгаарай. Энэхүү цуглуулга нь та бидний портфолио юм.
Эдгээр алхмуудыг хийснээр та төсөл, түүнд хамаарах хөтөлбөр (хэрэв байгаа бол) болон байгууллагынхаа стратеги төлөвлөгөөтэй нийцэж буй портофолиогоо амжилттайгаар тодорхойлох боломжтой. Амжилт хүсэе!
Comments
Post a Comment