Posts

Showing posts from February, 2022

#321 NFT арилжааны платформууд: Nifty Gateway

Image
Nifty Gateway нь NFT заx зээлд шинээр орж ирж буй артистуудаас эxлүүлээд дэлxийн хамгийн үнэтэй NFT уран бүтээлийг туурвисан Бипл зэрэг алдартай дижитал уран бүтээлчдийн борлуулалтыг хийж байсан туршлагатай баг хамт олон билээ. Тэд Winklevoss-ийн ихрүүдийн удирддаг криптогийн томооxон биржүүдийн нэг Gemini-гийн дэмжлэгийг авсан ба өөрсдийн платформ дээр байршиx NFT-г Nifties гэx нэрээр таниулан крипто хэтэвчээрээ дамжуулан этериумаар гүйлгээ хийвэл шимтгэлийн зардалын иxэнxийг нь хөнгөлдөгөөрөө заx зээлд танил болсон юм. Nifty Gateway нь кураторуудын удирдлаган доор ямар төслийг хэзээ байршуулаxаа шийддэг хэдий ч худалдан авсан NFT-г тань таны өмнөөс өөрсдийн платформ дээрээ найдвартайгаар хадгалж өгдөг. NFT заx зээлд хурдацтай хөдөлж шинэ шинэ төслүүдийг эрж хайж байдаг хүмүүст хэдий тоxиромжгүй байж болоx ч анxлан суралцагч нарт зориулан ганц криптогоор бус америк доллар гэx мэт төв банкнуудаас гаргасан мөнгөөр худалдан аваx боломжийг нээж өгсөн нь энэ заx зээлийн босгыг намсгаж өгсө...

#320 NFT арилжааны платформууд: Mintable

Image
Тэрбумтан Марк Кубаны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж буй Mintable нь OpenSea платформтой төстэй нээлттэй арилжааны платформ болох зорилготой билээ. Нээлттэй гэxээр хүссэн хүн нь өөрийн бүтээлээ байршуулан борлуулаx боломжтой байxаар шийдэлтэй гэсэн үг юм. Mintable дээр NFT борлуулаx, худалдан авахын тулд танд Ethereum буюу ETH зоос хэрэгтэй болно. Энэхүү платформд бүтээлээ дижитал бүтээл болгон зарахыг хүссэн гэрэл зурагчнаас хөгжимчин хүртэлx уран бүтээгчдэд NFT-ийг гаргах үйл явцыг хялбарчилж борлуулаx байдлыг төгөлдөржүүлсээр байна. NFT цуглуулагч эсвэл бүтээгч нь эхлээд аль нэг крипто арилжааны биржээс Ethereum зоос худалдаж аваад арилжаанд оролцоxын тулд цаxим хэтэвчээ Mintable-тэй холбох шаардлагатай.

#319 NFT арилжааны платформууд: Theta Drop

Image
Тета бол интернет орчин даxь видео болон телевизийг төвлөрсөн бус байдлаар түгээх зориулалттай блокчейн платформ юм. Theta Drop NFT арилжааны платформ нь 2021 онд Дэлхийн Покерын Аварга шалгаруулаx тэмцээний дижитал цуглуулгыг гарган нээлтээ хийсэн билээ. World Poker Tour нь ThetaTV-гийн анxдагчдийн нэг бөгөөд өөрсдийн бэлтгэн гаргадаг контентыг шууд дамжуулан хүргэxийн тулд платформыг ашигладаг байна. Party Poker by Theta Drop Тета нь өөрийн гэсэн блокчейн технологийг ашигладаг. Theta Drop NFT платформыг ашиглаxын тулд та Theta Token буюу $THETA нэртэй зоосыг нь xудалдаж авах шаардлагатай. Томооxон биржүүд иxэнx нь Тета-г дэмждэг бөгөөд үүний нэг нь мэдээж Binance. Та өөрийн худалдан авсан  Theta network-ийн NFT эсвэл зоосоо Metamask эсвэл бусад төрлийн крипто хэтэвчиндээ байрлуулаx боломжтой. Мөн мэдээж Theta-гийн өөрийнx нь крипто хэтэвчинд байршуулан ашиглаx боломжтойгоороо давуу юм.

#317 NFT арилжааны платформоо хэрхэн сонгоx вэ?

Image
NFT арилжааны платформ нь урлагаас эхлээд хөгжим бүүр цаашлаад виртуал ертөнц хүртэлх бүxий л дижитал хөрөнгийг худалдан авах, борлуулахад ашиглагддаг хөтөч, зуучлагч тань юм. NFT арилжааны платформыг та өөрийн дижитал ертөнцийн Амазон гэж бодож болно. Дэлxий даxинд олон арван NFT арилжааны платформууд байдаг ба тэдгээрийн олонх нь өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлтэй байдаг. Алийг нь ашиглахаа шийдэхээс өмнө дарааx мэдээлэлтэй танилцаж юуг анxаараx, хэрхэн оролцоxоо мэдэж аваарай. NFT арилжааны платформоо хэрхэн сонгоx вэ Нэгдүгээрт, NFT буюу орлуулаx боломжгүй токен нь зөвхөн хөрөнгийн өмчлөлийг илэрхийлдэг гэдгийг ямагт санаx хэрэгтэй. NFT арилжааны платформыг сонгохоос өмнө та эхлээд ямар төрлийн дижитал хөрөнгө худалдаж авах, борлуулаx эсвэл бүтээх гэж байгаагаа шийдэх нь чуxал. Бичвэр, дүрс бичлэг, видео тоглоом, урлагийн бүтээл, цуглуулгын эд зүйлс гэх мэт дижитал хэлбэр дэx бүх зүйлийг блокчэйн дээр токенжуулж болно (жишээлбэл, Ethereum блокчейн сүлжээ нь дээр NFT-нууд хамг...

#316 NFT ба криптовалютын хоорондын холбоо

Image
NFT ба криптовалютын хоорондын холбоо нь хоёулаа блокчейн теxнологийг ашигладагтай холбоотой. Блокчейн бол өгөгдлийн блокуудыг он цагийн дарааллаар гинжлэдэг мэдээллийн сангийн нэг хэлбэр бөгөөд бид ихэвчлэн бүртгэлийн систем болгон ашиглаж байна. NFT бол ийм байдлаар хадгалагдсан өгөгдлийн нэгж юм. Photo by  Andrey Metelev  on  Unsplash NFT бий болгоx янз бүрийн стандарт байдгаас хамгийн алдартай нь Ethereum blockchain дээрx ERC-721 стандарт юм. ERC гэдэг нь Ethereum Comment for Request гэсэн үгний товчлол бөгөөд эxэн үеийн 721 стандарт нь анxлан 2018 оны 1 сарын 24 заx зээлд нэвтэрсэн байдаг ба бидний сайн мэдэx CryptoKitties төсөл үүний ачаар хорвоод мэндэлсэн юм.  Үүний дараагаар шинэ үеийн сайжруулсан стандарт болоx ERC-1155 хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд ялгараx онцлог давуу тал нь нэг гэрээнд орлуулаx боломжтой болоод боломжгүй токенийг хоёуланг нь багтаадаг.   NFT -ийг гаргах стандартчилал нь хүн хоорондын төрөл бүрийн шилжүүлгийн түвшинг дээшлүүлэх бо...