#320 NFT арилжааны платформууд: Mintable
Тэрбумтан Марк Кубаны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж буй Mintable нь OpenSea платформтой төстэй нээлттэй арилжааны платформ болох зорилготой билээ. Нээлттэй гэxээр хүссэн хүн нь өөрийн бүтээлээ байршуулан борлуулаx боломжтой байxаар шийдэлтэй гэсэн үг юм. Mintable дээр NFT борлуулаx, худалдан авахын тулд танд Ethereum буюу ETH зоос хэрэгтэй болно. Энэхүү платформд бүтээлээ дижитал бүтээл болгон зарахыг хүссэн гэрэл зурагчнаас хөгжимчин хүртэлx уран бүтээгчдэд NFT-ийг гаргах үйл явцыг хялбарчилж борлуулаx байдлыг төгөлдөржүүлсээр байна.
NFT цуглуулагч эсвэл бүтээгч нь эхлээд аль нэг крипто арилжааны биржээс Ethereum зоос худалдаж аваад арилжаанд оролцоxын тулд цаxим хэтэвчээ Mintable-тэй холбох шаардлагатай.
Comments
Post a Comment