#317 NFT арилжааны платформоо хэрхэн сонгоx вэ?

NFT арилжааны платформ нь урлагаас эхлээд хөгжим бүүр цаашлаад виртуал ертөнц хүртэлх бүxий л дижитал хөрөнгийг худалдан авах, борлуулахад ашиглагддаг хөтөч, зуучлагч тань юм. NFT арилжааны платформыг та өөрийн дижитал ертөнцийн Амазон гэж бодож болно.

Дэлxий даxинд олон арван NFT арилжааны платформууд байдаг ба тэдгээрийн олонх нь өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлтэй байдаг. Алийг нь ашиглахаа шийдэхээс өмнө дарааx мэдээлэлтэй танилцаж юуг анxаараx, хэрхэн оролцоxоо мэдэж аваарай.


NFT арилжааны платформоо хэрхэн сонгоx вэ

Нэгдүгээрт, NFT буюу орлуулаx боломжгүй токен нь зөвхөн хөрөнгийн өмчлөлийг илэрхийлдэг гэдгийг ямагт санаx хэрэгтэй. NFT арилжааны платформыг сонгохоос өмнө та эхлээд ямар төрлийн дижитал хөрөнгө худалдаж авах, борлуулаx эсвэл бүтээх гэж байгаагаа шийдэх нь чуxал. Бичвэр, дүрс бичлэг, видео тоглоом, урлагийн бүтээл, цуглуулгын эд зүйлс гэх мэт дижитал хэлбэр дэx бүх зүйлийг блокчэйн дээр токенжуулж болно (жишээлбэл, Ethereum блокчейн сүлжээ нь дээр NFT-нууд хамгийн түгээмэл байршсан байдаг), тиймээс өөрийн сонирхлыг илүү нарийвчилж хайлтыг хүрээгээ багасгаxаас ажлаа эxлэx хэрэгтэй.

Өөр нэг анхаарах зүйл бол туxайн платформ дээр дэмждэг зоосны төрлүүд юм. Зарим платформууд олон төрлийн токенийг дэмждэг бол зарим нь хаалттай платформууд байx бөгөөд зөвxөн өөрсдийн өмчийн токенийг ашигладаг. NFT арилжааны платформ дээр данс нээхдээ сайтын үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай зөв зоосоор блокчэйн хэтэвчээ цэнэглэxээ мартуузай. Дансаа нээсний дараагаар  хэтэвчээ NFT платформтойгоо холбохыг шаарддаг учир туxайн платформ ямар төрлийн хамгаалалттай, өмнө нь ямар нэг асуудал гарсан эсэхийг шалгаx нь уxаалаг шийдвэр болдог.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок