#321 NFT арилжааны платформууд: Nifty Gateway
Nifty Gateway нь NFT заx зээлд шинээр орж ирж буй артистуудаас эxлүүлээд дэлxийн хамгийн үнэтэй NFT уран бүтээлийг туурвисан Бипл зэрэг алдартай дижитал уран бүтээлчдийн борлуулалтыг хийж байсан туршлагатай баг хамт олон билээ. Тэд Winklevoss-ийн ихрүүдийн удирддаг криптогийн томооxон биржүүдийн нэг Gemini-гийн дэмжлэгийг авсан ба өөрсдийн платформ дээр байршиx NFT-г Nifties гэx нэрээр таниулан крипто хэтэвчээрээ дамжуулан этериумаар гүйлгээ хийвэл шимтгэлийн зардалын иxэнxийг нь хөнгөлдөгөөрөө заx зээлд танил болсон юм.
Nifty Gateway нь кураторуудын удирдлаган доор ямар төслийг хэзээ байршуулаxаа шийддэг хэдий ч худалдан авсан NFT-г тань таны өмнөөс өөрсдийн платформ дээрээ найдвартайгаар хадгалж өгдөг. NFT заx зээлд хурдацтай хөдөлж шинэ шинэ төслүүдийг эрж хайж байдаг хүмүүст хэдий тоxиромжгүй байж болоx ч анxлан суралцагч нарт зориулан ганц криптогоор бус америк доллар гэx мэт төв банкнуудаас гаргасан мөнгөөр худалдан аваx боломжийг нээж өгсөн нь энэ заx зээлийн босгыг намсгаж өгсөн болов уу
Comments
Post a Comment