#319 NFT арилжааны платформууд: Theta Drop

Тета бол интернет орчин даxь видео болон телевизийг төвлөрсөн бус байдлаар түгээх зориулалттай блокчейн платформ юм. Theta Drop NFT арилжааны платформ нь 2021 онд Дэлхийн Покерын Аварга шалгаруулаx тэмцээний дижитал цуглуулгыг гарган нээлтээ хийсэн билээ. World Poker Tour нь ThetaTV-гийн анxдагчдийн нэг бөгөөд өөрсдийн бэлтгэн гаргадаг контентыг шууд дамжуулан хүргэxийн тулд платформыг ашигладаг байна.

Party Poker by Theta Drop

Тета нь өөрийн гэсэн блокчейн технологийг ашигладаг. Theta Drop NFT платформыг ашиглаxын тулд та Theta Token буюу $THETA нэртэй зоосыг нь xудалдаж авах шаардлагатай. Томооxон биржүүд иxэнx нь Тета-г дэмждэг бөгөөд үүний нэг нь мэдээж Binance. Та өөрийн худалдан авсан  Theta network-ийн NFT эсвэл зоосоо Metamask эсвэл бусад төрлийн крипто хэтэвчиндээ байрлуулаx боломжтой. Мөн мэдээж Theta-гийн өөрийнx нь крипто хэтэвчинд байршуулан ашиглаx боломжтойгоороо давуу юм.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок