#301 Испани хэл, соёл 3/4

1949 онд Итали гаралтай Америк хэл шинжлэлийн мэргэжилтэн Марио Пейгийн хэлний үүсэл, хоорондоо ялгарах төвшинг эx хэлнээс нь хамааруулан судалсан судалгаанд (Роман хэлтнүүдийн хувьд Латин хэл) фонологи, синтакс, үгийн сан, интонацийг авч үзэxэд Испани хэлний хувьд (20%), Сардини арал (8%), Итали (12%) байсан нь Латин хэлтэй хамгийн ойролцоо хэлнүүдийн нэг гэдгийг гэрчилсэн билээ. 

Жич: Өгөгдсөн оноо нь өндөр байx тусам Латин хэлнээс хамаарал бага байна.


Орчин үеийн Испани хэлний үгсийн сангийн 75 орчим хувь нь Латин хэлнээс гаралтай, үүнд дотроо эртний Грек хэлнээс Латин хэлрүү зээлсэн үгнүүд ч байдаг байна. Испани хэлний үгсийн сан нь эрт дээр үеэс Араб хэлтэй харилцаж ирсэн бөгөөд Иберийн хойгт Ал-Андалусын эрин үед хөгжиж, үгийн сангийн 8 орчим хувь нь араб хэлний үгийн үндсээс бий болсон байна. Үүнд нь Basque, Iberian, Celtiberian, Visigothic болон бусад хөрш иберо-роман хэлнүүд нөлөөлжээ. Нэмэлтээр Франц, Итали, Роман Андалус, Португали, Галис, Каталан, Окситан, Сардини хэл болон Quechua, Nahuatl, Америк тивийн бусад уугуул хэлнүүдийн үгсийн санг шингээсэн байдаг байна.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок