Posts

Showing posts from September, 2020

#199 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 11/85

Image
Ултимайт нь хүүхэд багачуудад эсвэл шинийг сонирхож үзэх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Спортын хувьд зардал багатай, өвөрмөц төрлийн нэг юм.  Гол давуу талуудаас нь дурдвал: тоглоход хэрэгтэй нэмэлт хэрэгсэл маш багын дээр үнэ хямд. Хүүхдүүдэд биеийн тамирын хичээл дээр үздэг, мэддэг атлетик чадваруудыг өөртөө агуулсан мөн бусад спортоос шилжихэд хялбар байдаг зэрэг нь сурагчидад хамгийн тохиромжтой спорт болгодог билээ.  

#198 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 10/85

Image
Ултимайт нь орон нутаг улс орны хэмжээнд болоод олон улсад тоглогддог жинхэнэ спорт мөн.  Ултимайт нь Монгод улсад өөрийн гэсэн төлөөлөн удирдах байгуулгатай ба бүх насныханд зориулсан өөрийн гэсэн дүрэм, лиг, тэмцээн уралдаанууд тогтмол явуулдаг.  Уг спортыг их сургууль, 10 жил, парк, цэцэрлэгт хүрээлэнд эмэгтэй эрэгтэй залуу болоод ахимаг насны гэх мэт бүгдэд зааж өгдөг. Нэг үгээр таны тоглох боломж хязгааргүй юм. 

#197 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 9/85

Image
Бусад спортын маш олон тамирчид ултимайтруу шилжилт хийхэд амархан бөгөөд урамтай байсан гэж хэлдэг. Учир энэ спорт нь сагсан бөмбөг, хөлбөмөг бүүр лаксростой ойролцоо олон техникүүд ашиглагддаг.  Та хааяа нэг найзуудтайгаа ногоон талбайд тоглодог аль эсвэл долоо хоногтоо 3 удаа багаараа бэлтгэл хийдэг нэгэн байсан ч ултимайт танд эрч хүч, урам зориг хайрлах болно. 

#196 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 8/85

Image
Ултимайт нь таныг идвэхтэй байлгаж эрүүл амьдрахад тань туслана.  Шинэ суралцагчаас эхлүүлээд мэргэжлийн түвшинд тус бүрт нь өөр өөрийн сорилтыг тавьж чаддагаараа уг үнэхээр догь спортд тооцогддог. Ултимайт нь атлетик чадварууд болох гүйх, барих, шидэх техникуудыг өөртөө нэгтгэсэн. Үүнээс давсан бусад чадварууд болоод атлетик байдал нь тамирчдын өөрийн төсөөллөөс л хамаарна. 

#195 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 7/85

Image
Яагаад Ултимайт тоглох хэрэгтэй вэ гэж үү? Спорт, Фитнессийн зах зээлийн ассоциаци буюу хуучнаар SGMA нь Ултимайтийг дэлхий дахинд хамгийн хурдан тархаж буй спортын төрлөөр нэрэлсээр байгаа нь учиртай.  Жил бүр мянга мянган шинэ хүмүүс энэ спортыг тоглож эхлэдэг ба гол шалтгаан нь энэ спорт үнэхээр ЗУГААТАЙ. Ултимайт нь үнэнээсээ хөгжилтэй болоод сэтгэл хөдөлгөм. Дискний нисэж байгааг харвал өөрөө шидэж үзэхийг хүсэх л байсан. Дахин давтагдашгүй олон янзаар, өөр хүчээр гараас тань гарна гээд төсөөлдөө. 

#194 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 6/85

Image
Ултимайт спортыг экспертүүд юу гэж дүгнэдэг бол гэж бодож байна уу? Дэлхийн хамгийн хүчирхэг холбооны нэг Америкийн нэгдсэн улсын USA Ultimate-н төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэж байгаагаар: Уг спортын гол агуулга нь тамирчид өөрсдөө тоглоомын хяналтыг гартаа авахдаа оршдог гэжээ.  Мөн тэдний санал нэгдсэн дүгнэлтээр: Ултимайт фрисбий нь тоглогчоор хянагдсан контактгүй багийн спортын төрөл ба хоёр талдаа оноо авах төгсгөл хэсэгтэй нисдэг дискээр тоглодог "Spirit of the Game" ээр удирдагдсан тоглоом гэжээ. 

#193 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 5/85

Image
Ултимайтийн спорт нь "Spirit of the Game" буюу бидний нэрлэж заншсанаар Тоглоомын амин сүнсэнд захирагддаг. Энэ нь тамирчин хүний шудрага өрсөлдөөний хариуцлагыг шүүгчээс бус тоглогчоос хамаарлуусан уламжлал юм.  Одоогийн байдлаар Ултимайтийн спортыг дэлхийн 80 гаруй оронд 7 сая гаруй эмэгтэй, эрэгтэй, охид хөвгүүд тоглож байна гэсэн тоо баримт байдаг. Олон улсын төлөөллийн байгуулга нь WFDF буюу World Flying Disc Federation нэртэйгээр дэлхийн 56 улсад 59 орны гишүүн байгуулгуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

#192 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 4/85

Image
Тоглогч дисктэй үедээ гүйхээ зогсоох ёстой ба оронд нь доороо эргэх, талбай дотор өөр бусад хүмүүст дискээ дамжуулах боломжтой.  Ultimate нь нэг талаараа шилжилтийн спорт ба довтолгооноос хамгаалалтруу эсрэг багийн тоглогч дискээ унагах, таслуулах, талбайгаас гадна барьж авах, дискээ 10 дээш секунд эзэмшсэн тохиолдолд шилждэг. 

#191 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 3/85

Image
Ultimate Frisbee нь тасралтгүй хөдөлгөөн дунд хөлбөмбөгийн спортын тэсвэр тэвчээрийг Америк хөлбөмбөгийн агаарын давжуулалтын чадвартай холбосон төрөл гэж хэлж болно.  Ултимайтийг хоёр баг ногоон талбай дээр нисдэг таваг дамжуулан тоглох ба аль нэг баг нь эсрэг багыхаа талбайн төгсгөлд байрлах оноо авах бүсд дискийг амжилттай барьж авснаар оноо авдаг. 

#190 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 2/85

Image
Фрисбий дискээр тоглож болох олон төрлийн тоглоомууд байдаг ба хамгийн олон танигдсан нь Ultimate болов уу.  Тоглоомны хувьд энгийнээр тайлбарлахад ногоон талбайд эсрэг талыхаа төгсгөлийн хэсэгт дискийг амжилттай барьж авснаар оноо авдаг. Энэ зуураа дараах хэдэн энгийн дүрмүүдийг мөрдөх хэрэгтэй болно. Үүнд - Диск барьсан хэвээр алхаж гүйж болохгүй. - Таслалт, дутуу дамжуулалт, талбайн зураас даван унах зэрэгт эсрэгт багт диск очдог.  Бороо, цас шуургатай үед тоглолт явуулахад хүндрэлтэй болж диск баг хооронд хурдан шилждэг нь тоглолчдыг илүү сорьдог тоглоомыг илүү сонирхолтой болгодог. 

#189 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 1/85

Image
Ултимайт буюу бидний хуучны нэрлэж заншсанаар Ултимайт Фрисбий нь нисдэг тавагаар тоглодог контакт багатай багын спортын төрөл юм.  Үүсэл гарлын хувь одоо хэр нь эргэлзээтэй зүйлс олон байдаг ч анхлан 1968 онд Америкийн нэгдсэн улсын Нью Жерси хотын Колумбиа ахлах сургуулийн хэсэг бүлэг хүүхдүүд санаачилсан байж болох талтай.  Хэдий биеийн хурд хүч сорьдгоороо бусад төрлийн спортуудтай төстэй байж болох ч дээд түвшний тоглолтуудад хүртэл өөрийгөө шүүх шудрага өрсөлдөөний хадлага давамгайлдаг нь олны анхаарлыг татдаг.    Нийтлэг ашиглагддаг Frisbee гэх нэр нь бүхий л нисдэг таваг, дискийг илтгэх ба Wham-O компаний оюуны өмч хэмээн бүртгэгдсэн байдаг юм. Иймд уг спортын албан ёсны нэр нь Ultimate харин олны дунд болоод энгийн ярианд Ultimate frisbee нэрээрээ ашиглагдсаар байна. 

#188 : Энэ жилийн төрсөн өдрөөр өөртөө барьсан 3 бэлэг

Image
Жил бүрийн 9/19-ний төрсөн өдөр маань тоxиодог ба бодож явдаг ч хэрэгжүүлдэггүй тийм л зүйлсээ ажил болгож өөртөө бэлэг барьж байя гэж бодсон юм. Энэ жилийн төрсөн өдрөөр дарааx 3 бэлгийг өөртөө барьж байна. Та ч гэсэн өөртөө бэлэг барьж хэвшээрэй. 1. Анxны гарын авлагаа бичиж дуусгалаа. 2. Өөрийн нэрээр домайн нэр авч сайтдаа холболоо 3. Ултимайт фрисбийгийн сургалтаа эxлүүлэxээр боллоо. Тус бүрд нь тодруулбал. 1. Одоогоос хагас жил гаруйн өмнө нэгэн подкастны дундуур Америкчуудын 80 гаруй хувь нь ном бичиx хүсэлтэй ч ердөө 0.02 хувь нь амьдарлыxаа туршиж ямар нэг байдлаар ном хэвлүүлсэн байдаг гэдгийг дуулаад. - Би ч гэсэн ном бичиx юмсан гэж боддог шүү дээ.  Дотор минь хийxийг хүсдэг ч хэзээ ч ажил болдоггүй Guilty Dream байдаг бол тэр нь энэ байна гэдгээ уxаараад цаашид ямар нэгэн арга хэмжээ аваxгүй бол өнөөдөр тавьж явуулъя гэж шийдсэн юм.  Улмаар бичиx хүсэлдээ автаад тэр өдрөөс хойш 188 өдөр таслалгүй бичиж байна. Энэ хугацаанд эдийн засаг, маркетинг, дадал зуршил сэдв...

#WritingChallenge Day 187: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 70/70: Италийн талаар сонирхолтой баримт 15

Image
Пицца гэсэн үг анхлан 10 зууны үеийн түүхэн эх сурвалжууд дээр дурдагдсан байдаг.  Та бидний мэдэх одоогийн томатны соустай орчин үеийн хэлбэрийг Италийн Наполи хотод 18 зууны сүүл үед хөгжүүлсэн гэж үздэг байна.

#WritingChallenge Day 186: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 69/70: Италийн талаар сонирхолтой баримт 14

Image
Итали улс нь 2018 оны байдлаар 54800 hectoliters вино үйлэрлэсэн дүнгээрээ хоёрт яваа Франц (49000 hectoliter) улсаас даруй 6000 орчuм hectoliter-р өндөр байгаа нь юм. Үүнийгээ дагаад Итали улс нь Виноны хамгийн том эксппортлодог орон болсон ба захиалгын ихэнх Герман, Англи Америкрүү гаргадаг байна. 

#WritingChallenge Day 185: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 68/70: Италийн талаар сонирхолтой баримт 13

Image
Дэлхий өнцөг булан бүрт кофений соёл түгэнд дэлгэрч байгаа энэ үед өөрсдийн гэсэн кофений төрөлх соёлтой улсыг нэрлэ гэвэл Италичуудыг шууд нэрлэх болов уу. Тэд кофег гэртээ гадуур ер нь хаана ч уух ба ихэнхдээ байрны бууланд байрлах баарнд эспрессогоо уугаад гардаг. Энэ утгаараа бариста мэргэжилтэй 20000 хүнд байдагт гайхах зүйлгүй. Харин гэртээ моккагаа гал дээрээ зөөлөн буцалгасаар уух нэг нь Итали айл өрх жилд дунжаар 37кг кофе уудаг гэсэн судалгаанд өөрийхоо хувийг оруулчихдаг нь мэдээж.  Энэ ч үүднээс Италичуудыг кофегүйгээр төсөөлхийн аргагүй билээ.

#WritingChallenge Day 184: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 67/70: Италийн талаар сонирхолтой баримт 12

Image
Харааны шил зүүх нь өдгөө өвөл ороолт зүүхтэй ижил нийтлэг зүйл болсон билээ. Анхлан шилийг Ромын эзэнт гүрний үед шилний томруулах чадварыг олж нээснээс эхлүүлээд түүнийг олон зүйлд ашиглаж байсны нэг нь уншлага билээ.  Лам нар улмаар түлхүү ашиглан хэрэглэж байснаар хөгжлийг нь хурдасгасан юм. Хэдийгээр цаг хугацаа нь нарийн тодорхойгүй ч анхны харааны тодотголтой шилийг Итали улсад13 зууны сүүл үед хийж байсан байх өндөр магадлалтай гэнэ. 

#WritingChallenge Day 183: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 66/70: Италийн талаар сонирхолтой баримт 11

Image
Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны банкны салбар 1149 онд Итали улсын Генуя хотод "Bank of San Georgio" нэртэйгээр үүд хаалгаа нээж байжээ.  Итали хэлэнд Banco гэдэг нь хичээлийн ширээ, ширээ, тавцан гэсэн утгаар ашиглагддаг ба анх хүмүүсийг хүлээж авч уулздаг энгийн нэгэн ширээ байснаас Bank гэсэн нэр үүдэлтэй ч гэж үздэг байна. 

#WritingChallenge Day 182: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 65/70: Италийн талаар сонирхолтой баримт 10

Image
Улс орны хөгжил, эрүүл мэндийн тогтолцоо сайжирхын хэрээр хүмүүсийн насжилт уртасдаг. Нөгөө талдаа боловсорлын төвшин нэмэгдэх тусам эрт хүүхэдтэй болох эмэгтэйчүүдийн тоо буурдаг зэрэг шалтгаанууд болон бусад олон хүчин зүйлээс үйдэн Итали улсын хүн амын дундаж наслалт 2019 оны байдлаар 46.3 буюу дэлхийд хамгийн хөгшгөөсөө хоёрдугаарт Японы ард жагсаж байна /46.9/

#WritingChallenge Day 181: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 64/70: Италийн талаар сонирхолтой баримт 9

Image
Итали улсын байгалийн тогтоц үнэхээр гайхалтай. Нийт 1500 нуур цөөрөм байгаагаас хамгийн алдартай нь Гарда нуур, Комо нуурууд бол хойд хэсгээрээ Алпийн нуруу сүндэрлэх агаад хамгийн өндөрлөг хэсэг нь далайн төвшнөөс дээш 4808метрт Итали Францийн хил дагуу байрлах Monte Blanc буюу Monte Bianco уул юм.уулны нэр нь цагаан уул шэж орчуулагдана.  

#WritingChallenge Day 180: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 63/70: Италийн талаар сонирхолтой баримт 8

Image
Итали улс нь 2018 онд л гэхэд 62.1 сая жуулчин хүлээж авсан гайхамшигтэй үзүүлэлт гаргасан ба нэ тоогоороо дэлхийд 5 жагсах байгаа юм байна.  Тус улсын хүн амын тоо 60саяыг давж байгаа боловч төрөлт багассаны улмаас 1950аад онд 1000 хүнд 19 төрөлт оногдож байсан тус улсад одоо 8 төрөлт оногдож буй нь буюу европын холбооны улсууд дундаа хамгийн доод үзүүлэлт юм. 

#WritingChallenge Day 179: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 62/70: Италийн талаар сонирхолтой баримт 7

Image
Итали улсын нийслэл Ром хотын төд байрлах Ватикан улс нь 100 акр газар буюу ердөө 0.405 хавтгай дөрвөлжин км адрат нутагтай дэлхийн хамгийн жижиг улс гэсэн жагсаалтын нэгдүгээрт явдаг аж. Хэдий хэмжээ жижиг ч тус улсад Гэгээн Петрийн сүм, Sistine Chapel гэх хосгүй барилгууд байдаг нь гайхалтай. 

#WritingChallenge Day 178: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 61/70: Италийн талаар сонирхолтой баримт 6

Image
Этна улаас эхлүүлээд Ромын Коллосеум хүртэл Итали улс нийт 55 нь Юнескогийн түүхэн дурсгалт газартай бөгөөд энэ тоогоороо дэлхийд тэргүүлдэг байна. 

#WritingChallenge Day 177: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 60/70: Италийн талаар сонирхолтой баримт 5

Image
Бидний сайн мэдэх худлаа ярих дуртай модон хүүхэлдэй Пиноккиогийн адал явдал зохиолыг анхлан 1880 онд зохиолч Карло Коллоди бичиж Италийн хамгийн анхны хүүхдийн сэтгүүл болох Giornale per i bambini-д цуврал болгон нийтлэж байсан байжээ.

#WritingChallenge Day 176: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 59/70: Италийн талаар сонирхолтой баримт 4

Image
Жуулчид жил бүр 1,000,000 еврог Ром хотын Треви фонтанруу шиддэг байна.  Ойролцоогоор 3000 орчим еврогийн задгай мөнгө өдөр бүр Итали улсын нийслэл Ром хотын алдарт Треви усан санд шийдэгддэг ба энэ нь жилд 1 сая евро давсан дүн юм. Үүнийг тус хотын захиргаанаас түүж сайн дурын ажилд хандивладаг байна. 

#WritingChallenge Day 175: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 58/70: Италийн талаар сонирхолтой баримт 3

Image
Итали улс нь нэгдсэн улс болоод ердөө 150 гаруй жилийн насыг үзэж байгаа ба улс тунхагласны баяр (Festa della Reppublica) нь жил бүрийн 6 сарын 2 тохиодог билээ.  Төрийн далбаа нь ногоон, цагаан, улаан өнгөнөөс бүрдэх ба ногоон өнгө нь итгэл, цагаан өнгө нь сүсэг бишрэл, улаан өнгө нь энэрэл өглөгийг бэлэгддэг аж. Мөн сонирхолтой нэгэн баримт нь Итали улсын төрийн далбааг Франц улсын ижил төстэй төрийн далбаанаас санаа аван бүтээсэн байдаг гэнэ. 

#WritingChallenge Day 174: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 57/70: Италийн талаар сонирхолтой баримт 2

Image
Итали улс нь 1946 оныг хүртэл хаан төртэй байсан ба сүүлийн хаан Умберто II-рх 1946/5/9 -1946/6/12өдрийг хүртэл ердөө 36хан өдөр хаан титмийг зүүсэн. Учир нь дэлхийн хоёр дугаар дайны өмнөхөн хаан ширээг эсэргүүцэн бүгд найрамдах улс болгохын төлөө ард түмний олонх нь саналаа өгсөнөөр Италийн язгууртны гэр бүл хаан сэнтийгээсээ буусан юм.  Мөн л энэ хугацаанд Италийг төрийг эрхийг барьж байсан Бенито Муссолинигийн дарангуйлал дуусж Итали улс 20 жилийн хүнд хэцүү амьдарлаас холдсон байдаг. Тэрээр анхлан 1922 оноос ерөнхий сайдын үүргийг 3 жил гүйцэтгэсэн бол 1925 - 1945 онд цэргүүдэд алагдах хүртлээ Адолф Гитлертэй хамсаж дэлхийн хоёрдугаар дайны эхийг тавьсан билээ. 

#WritingChallenge Day 173: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 56/70: Италийн талаар сонирхолтой баримт 1

Image
Итали улсыг эртний улс гэдгийг мэддэг ч яг хэзээ байгуулагдсаныг нь сайн мэдэхгүй л байна уу? Эртний Ром хот нь 2000 гаруй жилийн түүхтэй ба манай эрний өмнөх 753 онд үүсгэн байгуулагдсан. Тус хотын нэрнээс манай эрний өмнөх 27 оноос манай эрний 395 он хүртэл европ тивийн ихэнхийг африк тивийн зарим хэсгийг эзлэж байсан Ромын эзэнт гүрний нэр үүсэлтэй гэж үздэг.  Үүний дараачаар Итали улс нь олон салангад жижиг ханлигууд болж задарсан ба дөнгөж 1861 эргэн нэгдэж  хаант улс болсон билээ. Энэ үзүүлэлтээрээ Итали нь баруун европын хамгийн залуу орны нэг юм. 

#WritingChallenge Day 172: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 55/70: Аюулгүй байдал 3/3

Image
Гадны орныг зорин очин гэдэг өсөж төрсөн нутаг, хэл соёлоосоо өөр шинэ соёлыг мэдэрч ойлгох хэрэгтэй болно оо гэсэн үг. Энэ зуур бидний түргэн хүлээж авж чадах зүйлүүд олон бий. Жишээ нь: Нутагтаа бид хүний хөл дээр гишгэвэл гар баридаг шүү дээ, Италид зөвшөөрөлгүйгээр хэн нэгний биед нь хүрвэл гайхах хандлага шууд ажиглагдах ба энэ зүйл тэдний соёлд байхгүй тул эвгүйцэх мэдрэмжээр тэр доороо солигдож мэдэх юм. Монгол залуус маань үүнийгээ дорхноо засаад залруулчихдаг. Мөн зарим тохиолдолд дотны танил хүмүүстээ тайлбарлаад ойлгуулчихад үндэстний соёл нь юм байна гээд ерэгээр хүлээж авах ч тал бий.  Харамсалтай нь баян ядуугийн ялгаа, арьсны өнгөний үзэл, ядуурал гэх томоохон хүндрэлүүд та бидний ойлгоход тун бэрх нөхцөл байдлуудад хүргэдэг тул бүх зүйлд бэлэн илүү уужуу байхыг зөвлөж байна. Жишээ нь биднийг ази царайтай учир Ni hao гэж хятадаар мэндчилэхэд тэр бүрт нь өөрийгөө хятад хүн биш гэдгийг тайлбарлаад явах нь өөрийг нь ойлгохыг хүсэхгүй хүмүүст цагаа үрсэн хэрэ...

#WritingChallenge Day 171: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 54/70: Аюулгүй байдал 2/3

Image
Сүүлийн жилүүдэд Итали улс болоод европын бусад хөгжингүй орнуудыг зорих цагаачдын тоо ихээр нэмэгдсэн. Энэ шилжилт хөдөлгөөн нь томоохон хотод ихээр мэдрэгдэж байгаа ба гал тэрэгний буудал, парк, хотын гадуурх ногоон байгууламжуудад майхан барин амьдрах болсноор амар тайван нөхцөл байдал ихэд өөрчлөгдөх болсон.  Хэдий тэднийг аюул гэж шууд нэрлэж болохгүй ч өсөж төрсөн оронд нь эмэгтэй хүн богино банзал өмсдөггүй, энгэр цээжээ гаргадаггүй учир хотын гудмаар яваа залуу охидуудыг буруугаар харах, зэвүүцэх хандлага ажиглагддаг. Нөгөө талаар амьдархын эрхэнд хоол ундгүй хүмүүс нь оройн цагаар хүний юм булааж зугтаах, бүлэглэн дайрах зэрэг гэмт хэргүүд Милан хотын төв галт тэрэгний буудал хавиар их гарсан тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.  Энэ асуудал нь өлсгөлөн, ядуурлаас үүсэлтэй байж болох ч нөгөө талдаа соёлын их том ялгаа байгаа учир газар орондоо дасан цохицох хүртэл зөрчил, мөргөлдөөн гарсаар ч байж мэдэх юм.