#WritingChallenge Day 172: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 55/70: Аюулгүй байдал 3/3

Гадны орныг зорин очин гэдэг өсөж төрсөн нутаг, хэл соёлоосоо өөр шинэ соёлыг мэдэрч ойлгох хэрэгтэй болно оо гэсэн үг. Энэ зуур бидний түргэн хүлээж авж чадах зүйлүүд олон бий. Жишээ нь: Нутагтаа бид хүний хөл дээр гишгэвэл гар баридаг шүү дээ, Италид зөвшөөрөлгүйгээр хэн нэгний биед нь хүрвэл гайхах хандлага шууд ажиглагдах ба энэ зүйл тэдний соёлд байхгүй тул эвгүйцэх мэдрэмжээр тэр доороо солигдож мэдэх юм. Монгол залуус маань үүнийгээ дорхноо засаад залруулчихдаг. Мөн зарим тохиолдолд дотны танил хүмүүстээ тайлбарлаад ойлгуулчихад үндэстний соёл нь юм байна гээд ерэгээр хүлээж авах ч тал бий. 

Харамсалтай нь баян ядуугийн ялгаа, арьсны өнгөний үзэл, ядуурал гэх томоохон хүндрэлүүд та бидний ойлгоход тун бэрх нөхцөл байдлуудад хүргэдэг тул бүх зүйлд бэлэн илүү уужуу байхыг зөвлөж байна. Жишээ нь биднийг ази царайтай учир Ni hao гэж хятадаар мэндчилэхэд тэр бүрт нь өөрийгөө хятад хүн биш гэдгийг тайлбарлаад явах нь өөрийг нь ойлгохыг хүсэхгүй хүмүүст цагаа үрсэн хэрэг болох тул асуудлыг дэвэргэлгүйгээр хандлагаа зөв чигт байлгах нь таны сэтгэл санаа, бие мах бодид тань хэрэгтэй юм шүү. 


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок