#189 Ултимайт спортын гарын авлага #MFDF Handbook 1/85
Ултимайт буюу бидний хуучны нэрлэж заншсанаар Ултимайт Фрисбий нь нисдэг тавагаар тоглодог контакт багатай багын спортын төрөл юм.
Үүсэл гарлын хувь одоо хэр нь эргэлзээтэй зүйлс олон байдаг ч анхлан 1968 онд Америкийн нэгдсэн улсын Нью Жерси хотын Колумбиа ахлах сургуулийн хэсэг бүлэг хүүхдүүд санаачилсан байж болох талтай.
Хэдий биеийн хурд хүч сорьдгоороо бусад төрлийн спортуудтай төстэй байж болох ч дээд түвшний тоглолтуудад хүртэл өөрийгөө шүүх шудрага өрсөлдөөний хадлага давамгайлдаг нь олны анхаарлыг татдаг.
Нийтлэг ашиглагддаг Frisbee гэх нэр нь бүхий л нисдэг таваг, дискийг илтгэх ба Wham-O компаний оюуны өмч хэмээн бүртгэгдсэн байдаг юм. Иймд уг спортын албан ёсны нэр нь Ultimate харин олны дунд болоод энгийн ярианд Ultimate frisbee нэрээрээ ашиглагдсаар байна.
Comments
Post a Comment