#WritingChallenge Day 171: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 54/70: Аюулгүй байдал 2/3
Сүүлийн жилүүдэд Итали улс болоод европын бусад хөгжингүй орнуудыг зорих цагаачдын тоо ихээр нэмэгдсэн. Энэ шилжилт хөдөлгөөн нь томоохон хотод ихээр мэдрэгдэж байгаа ба гал тэрэгний буудал, парк, хотын гадуурх ногоон байгууламжуудад майхан барин амьдрах болсноор амар тайван нөхцөл байдал ихэд өөрчлөгдөх болсон.
Хэдий тэднийг аюул гэж шууд нэрлэж болохгүй ч өсөж төрсөн оронд нь эмэгтэй хүн богино банзал өмсдөггүй, энгэр цээжээ гаргадаггүй учир хотын гудмаар яваа залуу охидуудыг буруугаар харах, зэвүүцэх хандлага ажиглагддаг. Нөгөө талаар амьдархын эрхэнд хоол ундгүй хүмүүс нь оройн цагаар хүний юм булааж зугтаах, бүлэглэн дайрах зэрэг гэмт хэргүүд Милан хотын төв галт тэрэгний буудал хавиар их гарсан тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Энэ асуудал нь өлсгөлөн, ядуурлаас үүсэлтэй байж болох ч нөгөө талдаа соёлын их том ялгаа байгаа учир газар орондоо дасан цохицох хүртэл зөрчил, мөргөлдөөн гарсаар ч байж мэдэх юм.
Comments
Post a Comment