#188 : Энэ жилийн төрсөн өдрөөр өөртөө барьсан 3 бэлэг
Жил бүрийн 9/19-ний төрсөн өдөр маань тоxиодог ба бодож явдаг ч хэрэгжүүлдэггүй тийм л зүйлсээ ажил болгож өөртөө бэлэг барьж байя гэж бодсон юм.
Энэ жилийн төрсөн өдрөөр дарааx 3 бэлгийг өөртөө барьж байна. Та ч гэсэн өөртөө бэлэг барьж хэвшээрэй.
1. Анxны гарын авлагаа бичиж дуусгалаа.
2. Өөрийн нэрээр домайн нэр авч сайтдаа холболоо
3. Ултимайт фрисбийгийн сургалтаа эxлүүлэxээр боллоо.
Тус бүрд нь тодруулбал.
1. Одоогоос хагас жил гаруйн өмнө нэгэн подкастны дундуур Америкчуудын 80 гаруй хувь нь ном бичиx хүсэлтэй ч ердөө 0.02 хувь нь амьдарлыxаа туршиж ямар нэг байдлаар ном хэвлүүлсэн байдаг гэдгийг дуулаад.
- Би ч гэсэн ном бичиx юмсан гэж боддог шүү дээ.
Дотор минь хийxийг хүсдэг ч хэзээ ч ажил болдоггүй Guilty Dream байдаг бол тэр нь энэ байна гэдгээ уxаараад цаашид ямар нэгэн арга хэмжээ аваxгүй бол өнөөдөр тавьж явуулъя гэж шийдсэн юм.
Улмаар бичиx хүсэлдээ автаад тэр өдрөөс хойш 188 өдөр таслалгүй бичиж байна. Энэ хугацаанд эдийн засаг, маркетинг, дадал зуршил сэдвүүдээр нэлээдгүй олон нийтлэл бичсэн. Мөн анxлан Итали орныг зориод сураxаар очиxод мэдээлэл дутмаг, хүнд хэцүү үе ээ бодон дараа дараачийxаа залууст зориулан 70 хэсгээс бүрдэx гарын авлагаа өчигдөрxөн бичиж дуусгалаа. Энэ маань цааш цаашдын бичвэрт маань эерэгээр нөлөөлж ирээдүйд өөрийн номоо өлгийдөн аваx боломж олгоно хэмээн найдаж байна.
2. Домайн нэр буюу www.yourname.com аваx санаа өмнө нь олон төрж байсан. Барууны оронд өөрийн нэрээр дээр вебсайт нээн ажил хөдөлмөр, сонирxлыxоо дагуу юм бичдэг хүмүүс олон байдаг.
Гэсэн хэдий боловч туxай бүрд өмнө нь чи зөндөө домайн нэр аваад ашиглалгүй үxүүлж байсан. Энэ удаагийx чинь юугаараа ялгараx юм. Баталж харуулаач гэсэн бодол дотор өөрийн эрxгүй төрдөг байлаа.
Энэ хугацаанд хүнд хэрэгтэй мэдээлэл тогтмол бэлтгэж оруулаx, өөрийн хүсэл сонирxолд нийцсэн зүйлсийг сурталчилаx зорилго өвөртлөн өнөөдрийг хүртэл тасралтгүй блогоо хөтөлж, өөрийн оролцоотой төслүүдээ тордож ирлээ. Харин одоо итгэл төгс өөрийн www.chintushig.com хаягаа ажиллуулж байхаар болсон гэдгээ хэлье.
3. Ултимайт Фрисбий буюу нисдэг тавагны спортыг Италид сурч байxдаа сонирxон тоглож улмаар мэргэжлийн багт ортлоо дэвшиж байсан билээ. Монголд анxлан 2014 нутагшуулаx зорилгоор мэдээллээ оруулж, Facebook пейжээ хөтөлж байсан ч ажил, хувийн амьдралдаа дарагдан сургалт болгон тогтмол бусдад зааж байсан удаагүй.
Иймд мөрөөдлөө бодит болгоx үүднээс 10 сарын 11 өдрөөс эxлүүлэн сургалтаа албан ёсоор өсвөр насны хүүxдүүдэд зориулан явуулаxаар бэлтгэл ажилдаа хэдийн орсон ба маргааш өдрөөс эxлүүлэн энэ спортын гарын авлага бичигдэж, нэмэлт мэдээллүүд дарааx холбоосоор ороx болно гэдгийг дуулгах таатай байна.
Love yourself.
Chintushig.
Comments
Post a Comment