#WritingChallenge Day 26: Erich Fromm - The Art of Love (Part 1)

Эриx Фромм (1900-80) нь Германы алдарт сэтгэл зүйн аналист, филосифич байсан билээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг Хайрлаx Урлаг (1956) ном дэлxийн тавь гаруй оронд хэвлэгдэн 30 гаруй сая ширxэг борлогдсон байна. Фроммын үзэл санаа нь хүний дотоод мөн чанарт нэгдэл, бүрэн бүтэн байx хүсэл байдаг. Энэ нь хүнийг ганцаардлаас эмээx, үүнийг даван туулаxын тулд хайрыг эрж хайxад хүргэдэг гэж үзсэн.


Уг нь номонд 
- Эxийн хайр
- Аxан дүүсийн хайр
- Янаг амрагийн хайр
- Өөрийгөө хайрлаxуй
- Бурxаныг хайрлаxуй гэсэн хэсгүүдээс бүрдэx ба бид энэ хэсэгтээ өөрийгөө хайрлаxуйг хэрхэн тайлбарласантай танилцаx болно оо.

Хуучин цагт өөрөө өөрийгөө хайрлах нүгэл мөн гэсэн үзэл санаа ихэд дэлгэрчээ. Өөрийгөө хэчнээн л хайрлана төдий чинээ бусад хүмүүсийг үл хайрлана, иймд аминч үзэл мөн хэмээн үзсэн байна.  Дээрх үзлүүдээс ийм асуултууд гарч ирж байна.  Аминч үзэл өөрийгөө хайрлах хоёр адилхан зүйл үү? Эсвэл тэр нь өөрийгөө хайрлахгүй байгаагийн үр дагавар юм уу? 

Аминч үзэл хийгээд өөрийгөө хайрлах гэдэг асуудлын сэтгэл зүйн талыг авч ярихаас өмнө бусдыг болон өөрийгөө хайрлах нь харилцан бие биеэ үгүйсгэсэн зүйл мөн гэсэн тодорхойлолт илэрхий алдаатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.  Хүн өөрийн “Би”-г хайрлан үзэх нь аливаа бусад хүнийг хайрлан үзэх үзэлтэй салшгүй холбоотой юм.

Жинхэнэ хайр сэтгэл бол бүтээлч үйл ажиллагааны илрэл бөгөөд тэр нь санаа тавьдаг, хүндэтгэдэг, хариуцлага хүлээдэг, юм мэддэг байхыг шаардана. Энэ бол хэн нэгний нөлөөнд автсан түр зуурын цочмог сэтгэлийн хөдлөл биш, харин хайрлаж дурлаж буй хүнийхээ хөгжил,
аз жаргалын төлөө жинхэнэ хайр сэтгэлийн угаас идэвхтэй тэмцэх тэмцэл мөн.
Хэн нэгэн хүнд дурлана гэдэг бол хайр сэтгэлийнхээ чадавхыг төвлөрүүлэн
зангидаж, хэрэгжүүлж буй явдал мөн. Хайр сэтгэлийг хөдөлгөгч гол цэнэг нь хүний
жинхэнэ мөн чанарын биелэл болсон хайр сэтгэлт дотоод хүн рүүгээ чиглэгдсэн байдаг. Нэг
хүнийг хайрлах үзэл байна гэдэг бол хүний ёсоор хайрлан буй хэрэг юм. “Хөдөлмөрийн
хуваарь” гэж Уильям Джеймс нэрлэсэн байдаг шиг хүн зөвхөн өөрийн гэр бүлийг
хайрлаад “Бусдын” талаар огтхон ч юм боддоггүй байх нь ерөөс юмыг хайрлан үзэж
чаддаггүй гэсэн үг юм.

Хүмүүсийг хайрлан үзэх нь хэн нэгэн тодорхой хүнд хайр сэтгэлтэй болсны үр дагавар биш, харин түүний урьдчилсан нөхцөл мөн. Үүнээс уламжлан миний өөрийн “би” бол бусад хүмүүсийн нэгэн адил миний хайр сэтгэлийн объект байх ёстой гэж үзвэл
зохино.

Миний өөрийн амьдрал хөгжин дэвжиж, аз жаргалтай, эрх чөлөөтэй байх нь
миний өөрийн хайрлаж дурлах чадварт, өөрөөр хэлбэл санаа тавьж, хүндэтгэдэг,
хариуцлагатай, юм мэддэг байхад суурилсан байдаг. Хэрэв тэрээр зөвхөн бусдыг л
хайрладаг байх аваас ерөөсөө хайрлаж чаддаггүй байж таарна.

Бид нэгэнт өөрийгөө хайрлах хийгээд бусдыг хайрлаж үзэх нь зарчмын холбоотой байдаг хэмээн үзсэн болохоор бусдыг жинхэнэ ёсоор сонирхон үздэггүй аминч үзлийг хэрхэн тайлбарлавал зохих вэ?
Аминч үзэлтэй хүн зөвхөн өөрийгөө сонирхож, юм бүхнийг зөвхөн өөртөө
зориулахыг хүсэн, бусдад өгөх биш, харин бусдаас авах үедээ л сэтгэл ханамжтай
байдаг. Тэрээр гадаад ертөнцөөс чухам юу авч болох вэ? гэдэг үүднээс л бүхнийг хардаг
байна.Тийм хүн бусад хүмүүсийн сонирхлыг хайхран үзэж, тэдний сайн чанарыг
хүндэтгэн үзнэ гэж байхгүй. Тийм хүн өөрөөсөө бусад юуг ч олж харж чадахгүй, юм
бүхнийг өөрт ашигтай байх талаас нь үнэлэн цэгнэж байдаг, тийм хүнд ерөөсөө хайрлаж
дурлах чадвар байж таарахгүй гэтэл энэ чинь бусдыг болон өөрийгөө сонирхох
сонирхол зайлшгүй ялгаатай байдаг гэдгийг батлан буй хэрэг биш үү.

 Аминч үзэл хийгээд өөрийгөө хайрлан үзэх үзэл бол огтхон ч адил зүйл бишээр барахгүй шууд эсрэг тэсрэг зүйл мөн. Аминч үзэлтэй хүн өөрийн төлөө дэндүү их санаа тавьж байгаа мэт санагдавч хэрэг дээрээ өөрийн “Би”-гийн төлөө санаа тавьсан үйлдэл нь нуран унасныг нуух, түүнийгээ нөхөх гэж дэмий оролдож байгаа хэрэг юм.

 Өөрийгөө хайрлан үзэх энэ үзэл санааг энэ сэдвээр Мейстер Экхартын өгүүлснээс 
илүү сайн яаж дүгнэн хэлж чадаx билээ: "Хэрэв чи өөртөө хайртай бол мөн өөрийгөө
хайрладаг шигээ хүн бүрийг хайрлан үздэг байх ёстой. Хэрэв чи өөр бусад хүнийг
өөрийгөө хайрладгаас бага хайрлан үздэг бол хэрэг дээрээ чи өөрийгөө хайрлаж
сураагүй байгаа хэрэг, харин хэрэв чи өөрийгөө оролцуулан бүх хүнийг адилхан хайрлан
үздэг болно, тэр нэг хүн гэдэг чинь бурхан, хүн хоёр мөн. Ингэхээр өөрийгөө хайрлан
үзэхийн хамт бусад бүх хүнийг адилхан хайрлан үздэг хүн бол үнэхээр аугаа их бөгөөд
үнэн сүсэгт хүн мөн

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today i learned: Дээс үсрэх нь

National Identity