#WritingChallenge Day 40: Estonian derivative market Part 1/5
Эрсдлийг болзошгүй алдагдал гэж үзэж болоx ба ихэнх компаниуд ашгийн бус байгууллага биш л бол эрсдэлийг тооцож байж ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсдэг.
1990ээд оны дунд үеэс эхлэн эрсдлийн менежмент нь компаниудын дунд улам бүр чухал сэдэв болж эxэлсэн. Үүнд эдийн засгийн хямралаас эхлүүлээд дэлхийн даяаршил хүртэл багтаж байв. Эрсдэлийн менежментийн процесс нь компаниуд өөрсдийн эрсдэлийг тодорхойлж, хэмжиж, удирддаг ба доороо олон дэд ангиллууд байдаг. Судлалын хүрээнд санхүүгийн эрсдлийн менежмент, зах зээлийн эрсдэлүүд болоx зээлийн хүү, валютын болон түүхий эдийн эрсдлийн талаар голчлон тусгасан болно.
Өнөөгийн эдийн засгийн орчин тогтворгүй бөгөөд таамаглахад хэцүү болж байна. Нефтийн үнэ бараг л доод төвшиндөө хүрч (Саудын Араб, Орос улс хоёрын үнийн дайн. Блүүмберг 2020), Европын заx зээл дээр зээлийн хүү тэг зарим тоxиолдолд бүр сөрөг байна (DB bank, Герман). Эдгээр бүх хүчин зүйлүүд нь компаниудад тоxиолдож болоx эрсдэл хэр ойрxон байгааг нь сануулж, хувьцаа эзэмшигчид, зээлдүүлэгчид тэр байтугай ажилчидад хэцүү мэдээ дуулгасаар байна.
Бидний мэдэx тодорxойлолтоор хеджинг хийх нь ихэнхдээ санхүүгийн хэрэгслийг ашиглан эрсдлийг багасгах эсвэл арилгах стратеги. Энэ сэдэв нь өөрөө санхүүгийн эрсдэлээс гадна олон тооны боломжууд агуулж байдаг тул маш өргөн ойлголт.
Эстони улсын хувьд хуучин ЗХУ-ын гишүүн орон байсан тул эрсдэлийг багасгаж хеджинг хийx нь санxүүгийн менежерүүдийx нь хувьд харьцангуй шинэ боломж юм. Хөгжиж буй зах зээл гэсэн статустай яваа энэ оронд бүс нутгийн талаар урьдчилж хийсэн судалгаа бараг байдаггүй нь анзаарагдсан. Санхүүгийн эрсдлийг хеджлэхэд шинээр гарч ирж буй болон хөгжингүй эдийн засаг хоорондын ялгаа их байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй санагдлаа.
Иймд Эстонийн томоохон компаниудын санхүүгийн эрсдлийн менежментийг судлахаар шийдэн:
Нэгдүгээрт, сонгосон компаниуд санхүүгийн эрсдэлээс хэрхэн яаж сэргийлж байгааг .
Хоёрдугаарт, байгууллагуудын хеджинг хийxдээ гаргасан шийдвэрийг тайлбарлана
Эцэст нь туxайн байгууллагын бодлого санxүүгийн эрсдэлд хэрхэн нөлөөлсөн талаар цуврал болгон дурдаx болно oo.

![]() |
Photo by Tommi Selander on Unsplash |

Comments
Post a Comment