#WritingChallenge Day35: Interest-Rate Swaps & Credit Derivatives
ХҮҮНИЙ ТҮВШНИЙ СВОП
Свoпийн хэлцэл нь ирээдүйн хугацааны мөчлөг тутамд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцож болдог хэлцэл юм. Форвард, Фьючерсээс ялгагдах онцлог нь хэлцлийг давтан хийж урт хугацаанд хеджинг хийx боломж олгодог.
Хэлцэлд оролцогч талууд өөрсдийн эзэмшиж буй төлбөрөө солилцох гэрээг своп хэлцэл гэнэ.
• Нэг валютаар нэрлэсэн төлбөрийг нөгөө валютаар илэрхийлсэн төлбөрөөр солилцох хэлцлийг валютын свап хэлцэл.
• Ижил валютаар нэрлэсэн хүүний төлбөрийг хэлцэлд оролцогч талууд солилцох хэлцлийг хүүний төвшний свап хэлцэл гэнэ.
Хүүний түвшний свапын хамгийн нийтлэг хэлбэр нь энгийн своп (plain vanilla swap). Энэ нь:
- Солилцох хүүний түвшин
- Хүүний төлбөрийн хэлбэр (тогтмол эсвэл хувьсах хүү)
- Свопийн үндсэн төлбөр (notional principal)
- Солилцоо хийх хугацааг өөртөө багтаасан байдаг.
Жишээ дурдъя:
1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөртэй, 10 жилийн хугацаатай жилийн 5 хувийн тогтмол хүүтэй буюу (50сая төгрөг) төлбөрийг Хадгаламжийн банк, Сайн ББСБ-д төлөхөөр болж оронд нь 10 жилийн хугацаанд Сайн ББСБ-с 1 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны хүү+1%-ийн төлбөрийг авж байxаар тоxирон своп гэрээ xийсэн.
Үүнээс үүдэн дарааx давуу талууд гарна:
- Хоёр тал эрсдэлээ бууруулж, тайлан тэнцэлд нь огцом өөрчлөлт ороxгүй (Нэгэнт хэлцэл хийсэн учир ирээдүйд хэдэн төгрөг орж, гарах нь мэдэгдэж байгаа учир тайлан тэнцэл зохиох, түүнд өөрчлөлт оруулдаггүй)
- Фьючерс, опционоос урт хугацаатай учир олон жилээр Хеджинг хийx боломжтой
Сул талууд бас бий үүнд:
- Хөрвөх чадвар муутай. (Нэгэнт гэрээ байгуулсан бол гэрээгээ хугацаанаасаа өмнө зарах болон хаахад хүндрэлтэй)
- Төлбөрийн чадварын эрсдэл үүрч болно. (Солилцсон төлбөрт хүүний төвшин хэт өөрчлөгдвөл санxүүгийн эрсдэл өөрийн санал болгосон төлбөрөөс өндрөөр үүсэж болно)
Гэвч сүүлийн жилүүдэд энэ эрсдэлийг бууруулаx үүднээс ЗЭЭЛИЙН ҮҮСМЭЛ ГЭРЭЭ буюу Credit Derivatives эрчимтэй хөгжиж байна.
Зээлийн үүсмэл гэрээ гэдэг нь зээлийн нөхцөл өөрчлөгдөхтэй холбоотой төлбөр төлдөг хэлцлийг хэлнэ. Нэг үгээр зээлийн нөхцөл болон чанар өөрчлөгдөхтэй холбоотой төлбөр, ашиг, үнэ цэнэ нь тооцогддог хэлцэл гэсэн үг.
Энэ гэрээг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болно. Үүнд:
1. Зээлийн опцион (credit option)
Зээлийн рейтинг буюу бидний мэдэx чанартай зээлдэгч гэдэг үзүүлэлт өөрчлөгдөж дундаж, эсвэл муу зээлдэгч төлөвтэй болбол үүнээс үүдэн хэрэгжих үнэ нь тодорхойлогддог учир энэ эрсдэл гэж үзэн сэргийлэx боломж олгодог.
Жишээ нь: Хөрөнгө оруулагч компани бонд эзэмшдэг байх үед бонд гаргагч компанийн рейтинг өөрчлөгдсөнөөс хамааран бондынх нь үнэ цэнэ нь буурахаас сэргийлэн зээлийн опцион худалдаж авна. Энэ тохиолдолд бондын үнэ буурсан ч зээлийн опционы эрхийн дагуу өндөр үнээрээ бондоо өөр талд зарах боломжтой хэвээр үлдэнэ.
2. Зээлийн своп (credit swap)
Ижил хэмжээтэй зээлийн багцын төлбөрийг солилцох хэлцэл юм. Энэ нь нэг салбарт зээл олгодог санхүүгийн байгууллагад эрсдэлээ тараан байршуулах боломж олгодог.
Жишээ нь: Эрдэнэт хотын банк дийлэнxдээ уул уурxайн саларт зээл олгодог, Дарxан хотын банк барилгын салбарт зээл олгодог гэж үзье. Энэ үед хоёр банк өөрсдийн зээлийн багцын төлбөрөө своп хийж солилцож болно. Ингэснээр зээлийн багцад өөр өөр салбарын зээлийн төлбрүүд орж эрсдэлийг багасгадаг.
3. Тогтмол төлбөртэй үнэт цаасны зээлийн опцион (credit-lin ked notes)
Бонд болон зээлийн опционы нийлэмж гэж хэлж болно. Бидний төлөх төлбөрийн хэмжээ зах зээлээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг иймээс ирээдүйд бонд гаргахаар төлөвлөж байгаа тохиолдолд тогтмол төлбөртэй үнэт цаасны зээлийн опционыг худалдаж авбал бонд гаргах үеийн зах зээлийн хүү өндөр байснаас шалтгаалан өндөр өртөг төлөх алдагдлаас хамгаалаx боломжтой.
Ашигласан материал: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, FIN122
The Economics of Money, Banking and Financial Markets (11th Edition) (The Pearson Series in Economics) номны 24-р бүлэг
Свoпийн хэлцэл нь ирээдүйн хугацааны мөчлөг тутамд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцож болдог хэлцэл юм. Форвард, Фьючерсээс ялгагдах онцлог нь хэлцлийг давтан хийж урт хугацаанд хеджинг хийx боломж олгодог.
Хэлцэлд оролцогч талууд өөрсдийн эзэмшиж буй төлбөрөө солилцох гэрээг своп хэлцэл гэнэ.
• Нэг валютаар нэрлэсэн төлбөрийг нөгөө валютаар илэрхийлсэн төлбөрөөр солилцох хэлцлийг валютын свап хэлцэл.
• Ижил валютаар нэрлэсэн хүүний төлбөрийг хэлцэлд оролцогч талууд солилцох хэлцлийг хүүний төвшний свап хэлцэл гэнэ.
![]() |
Photo by Armando Arauz on Unsplash |
- Солилцох хүүний түвшин
- Хүүний төлбөрийн хэлбэр (тогтмол эсвэл хувьсах хүү)
- Свопийн үндсэн төлбөр (notional principal)
- Солилцоо хийх хугацааг өөртөө багтаасан байдаг.
Жишээ дурдъя:
1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөртэй, 10 жилийн хугацаатай жилийн 5 хувийн тогтмол хүүтэй буюу (50сая төгрөг) төлбөрийг Хадгаламжийн банк, Сайн ББСБ-д төлөхөөр болж оронд нь 10 жилийн хугацаанд Сайн ББСБ-с 1 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны хүү+1%-ийн төлбөрийг авж байxаар тоxирон своп гэрээ xийсэн.
Үүнээс үүдэн дарааx давуу талууд гарна:
- Хоёр тал эрсдэлээ бууруулж, тайлан тэнцэлд нь огцом өөрчлөлт ороxгүй (Нэгэнт хэлцэл хийсэн учир ирээдүйд хэдэн төгрөг орж, гарах нь мэдэгдэж байгаа учир тайлан тэнцэл зохиох, түүнд өөрчлөлт оруулдаггүй)
- Фьючерс, опционоос урт хугацаатай учир олон жилээр Хеджинг хийx боломжтой
Сул талууд бас бий үүнд:
- Хөрвөх чадвар муутай. (Нэгэнт гэрээ байгуулсан бол гэрээгээ хугацаанаасаа өмнө зарах болон хаахад хүндрэлтэй)
- Төлбөрийн чадварын эрсдэл үүрч болно. (Солилцсон төлбөрт хүүний төвшин хэт өөрчлөгдвөл санxүүгийн эрсдэл өөрийн санал болгосон төлбөрөөс өндрөөр үүсэж болно)
Гэвч сүүлийн жилүүдэд энэ эрсдэлийг бууруулаx үүднээс ЗЭЭЛИЙН ҮҮСМЭЛ ГЭРЭЭ буюу Credit Derivatives эрчимтэй хөгжиж байна.
Зээлийн үүсмэл гэрээ гэдэг нь зээлийн нөхцөл өөрчлөгдөхтэй холбоотой төлбөр төлдөг хэлцлийг хэлнэ. Нэг үгээр зээлийн нөхцөл болон чанар өөрчлөгдөхтэй холбоотой төлбөр, ашиг, үнэ цэнэ нь тооцогддог хэлцэл гэсэн үг.
Энэ гэрээг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болно. Үүнд:
1. Зээлийн опцион (credit option)
Зээлийн рейтинг буюу бидний мэдэx чанартай зээлдэгч гэдэг үзүүлэлт өөрчлөгдөж дундаж, эсвэл муу зээлдэгч төлөвтэй болбол үүнээс үүдэн хэрэгжих үнэ нь тодорхойлогддог учир энэ эрсдэл гэж үзэн сэргийлэx боломж олгодог.
Жишээ нь: Хөрөнгө оруулагч компани бонд эзэмшдэг байх үед бонд гаргагч компанийн рейтинг өөрчлөгдсөнөөс хамааран бондынх нь үнэ цэнэ нь буурахаас сэргийлэн зээлийн опцион худалдаж авна. Энэ тохиолдолд бондын үнэ буурсан ч зээлийн опционы эрхийн дагуу өндөр үнээрээ бондоо өөр талд зарах боломжтой хэвээр үлдэнэ.
2. Зээлийн своп (credit swap)
Ижил хэмжээтэй зээлийн багцын төлбөрийг солилцох хэлцэл юм. Энэ нь нэг салбарт зээл олгодог санхүүгийн байгууллагад эрсдэлээ тараан байршуулах боломж олгодог.
Жишээ нь: Эрдэнэт хотын банк дийлэнxдээ уул уурxайн саларт зээл олгодог, Дарxан хотын банк барилгын салбарт зээл олгодог гэж үзье. Энэ үед хоёр банк өөрсдийн зээлийн багцын төлбөрөө своп хийж солилцож болно. Ингэснээр зээлийн багцад өөр өөр салбарын зээлийн төлбрүүд орж эрсдэлийг багасгадаг.
3. Тогтмол төлбөртэй үнэт цаасны зээлийн опцион (credit-lin ked notes)
Бонд болон зээлийн опционы нийлэмж гэж хэлж болно. Бидний төлөх төлбөрийн хэмжээ зах зээлээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг иймээс ирээдүйд бонд гаргахаар төлөвлөж байгаа тохиолдолд тогтмол төлбөртэй үнэт цаасны зээлийн опционыг худалдаж авбал бонд гаргах үеийн зах зээлийн хүү өндөр байснаас шалтгаалан өндөр өртөг төлөх алдагдлаас хамгаалаx боломжтой.
Ашигласан материал: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, FIN122
The Economics of Money, Banking and Financial Markets (11th Edition) (The Pearson Series in Economics) номны 24-р бүлэг
Comments
Post a Comment