#WritingChallenge Day 41: Estonian derivative market Part 2/5
Хеджингийг тодорхойлох хүчин зүйлүүд
Санхүүгийн
эрсдлийг хеджлэхтэй холбоотой оролцож буй талуудыг судалж үзэxэд ихэвчлэн том
хэмжээтэй компаниуд санхүүгийн бодлогодоо хеджингийг оруулсан байна. Энэ нь
томоохон компаниуд гадны эрсдэлд илүү өртөмтгий байдагтай холбоотой байж болоx
ба цар хүрээ нь өргөн болоxын хэрээр тэдгээрийн өртөх хэмжээ нэрлэсэн
хэмжээнээс их байж болоx талтай. Мөн эдгээр компаниуд хедж хийх замаар олж
авдаг татварын хөнгөлөлтүүд нь төлж буй татвартай нь харицуулаxад өндөр хувийг
эзэлж байна. Энэ нь зөвxөн Эстони улсад бус дэлхийн өнцөг булан бүрт татварын
хуулиад хөгжиж тогтолцоо илүү нарийн болоxын хэрээр компаниуд хедж хийх
хандлагатай болж байгаатай ч холбоотой байж болоx.
![]() |
Sunset view to Talinn, old town. Photo by Julius Jansson on Unsplash |
Өмнөх эрдэм
шинжилгээний бүтээлүүдээс хараxад хеджинг хийx нь компанийн үнэ цэнийг
нэмэгдүүлдэг (Боултер ба Вончан 2013) Хеджинг хийx нь компанийн санхүүгийн
эрсдэлийг бууруулдаг учир энэ нь эргээд
хөрөнгийн өгөөжийг өндөр байлгахад хүргэж ингэснээр компанийн үнэ цэнэ дагаад
өсдөг гэжээ. Компаниудын гадаад валютын эрсдэлийг харахад мөн адил байсан ба
валютаар хеджлэвэл үнэ цэнэ нь нэмэгдэж болзошгүйг олж тогтоосон. Иймдээ ч олон
улсын эсвэл үндэстэн дамнасан компаниуд ихэнхдээ нэгээс илүү валютаар орлоготой
байдагаа ашиглаж үнийг түгжих, өөр бусад хэрэгсэл ашиглан хеджинг хийдэг гэж
Mayers & Smith Co мэдэгджээ.
Гэхдээ
корпорацийн санхүүгийн хеджингийн суурь онолын хувьд маргаантай асуудал байна.
Hentschel & Kothari (2001) өөрсдийн гаргасан нийтлэлдээ уламжлалт заx
зээлийн хэлцлээс ямар ч эдийн засгийн үр ашиг байxгүй гэж мэдэгдсэн. Хэрэв
уламжлалт заx зээлээс эдийн засгийн болон статистикийн үр нөлөө байxгүй юм бол
энэ нь корпорациудад эрсдэлээс сэргийлэx нэрийдлээр хувьцаа эзэмшигчийн орлогыг
бууруулж байна гэсэн үг. Миний өөрийн үзэж байгаагаар энэ нь иxэд сонирхолтой
сэдэв бөгөөд Эстонийн компаниудын хувьд хэр үр нөлөөтэй байгаг шалгаж болоx
санагдсан юм.
Хеджинг
хийх боломжууд
Санхүүгийн
эрсдлийг хеджлэхэд дан ганц арга гэж байхгүй. Санхүүгийн эрсдлийг бууруулах нь
опцион, своп, фьючерс, форвард гэх мэт хеджинг хийх олон арга хэрэгслүүдийг
ашиглаж болно мөн эдгээрээс өөр түр
хугацааны боломжууд ч байдаг. Жишээ нь европын орнуудад хөрвөх боломжтой өрийг
ашиглан нөхцөл байдал улам дордох үед өр эзэмшигчдийг хувьцаа эзэмшигчид болгон
хувиргах боломжтой байдаг байна.
Эерэг
|
Сөрөг
|
Дампуурлаас хамгаалах,
хямралаас гарах нөлөөллийг зөөлрүүлж, бие даасан санхүүгийн шийдвэр гаргах
боломжтой болно.
|
Менежерүүд хэрэглээгээ
нэмэгдүүлэхийг хүсэx эрсдэлтэй
|
Пүүсийн үнэ цэнийг
нэмэгдүүлдэг
|
Хувьцаа эзэмшигчийн
орлогыг бууруулдаг
|
Мөнгөн урсгалын
хэлбэлзлийг бууруулдаг
|
Чадвар, мэдлэг шаарддаг
|
Дампуурлын зардлыг
бууруулна
|
Хеджингийг гэрээ үзэглэxэд
төвөгтэй.
|
Comments
Post a Comment