#WritingChallenge Day 36: Two careers, One employer. The Working Couples Part 1/2
Гэр бүлийн хүмүүсийг нэг байгууллагад ажиллуулахтай холбоотой асуудлууд сэдвээр сонирxол татсан мэдлэг мэдээлэлүүдээ хуваалцаж байна.
Америкийн ажиллах хүчин өнгөрсөн хугацаанд ихэнхдээ өрх гэрийн тэргүүнүүдээс бүрдэж байсан буюу нөхөр нь мөнгө олж, эхнэр нь хүүхдүүдээ өсгөхөөр гэртээ үлддэг байв. Гэсэн ч өнөөдөр иймэрхүү уламжлалт гэр бүл ердөө 10 хувийг эзлэдэг болсон. Энэ нь эхнэр нөхөр хоёр хоёулаа ажил хийж, мөнгө олох болсонтой шууд холбоотой. Одоогийн байдлаар хоёулаа ажилладаг хос нийт ажиллах хүчний 40 хувийг /53 саяаас их/ эзэлж байгаа ба энэ нь цаашид тогтмол өсөх хандлагатай байна.
Гэр бүлийн хоёрын албан тушаал болон хийж буй ажил нь хоёул чухал болохыг менежерүүд үгүйсгэдэггүй. Ажиллах хүчний эгнээнд эмэгтэйчүүд улам их нэгдэн орох болсон нь ажилд авах, тушаал дэвшүүлэх, ажиллах байршлыг өөрчлөх болон урамшуулал олгох зэрэг шийдвэр гаргалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болгож байна гэж тэд үзэx болсон.
Хоёул ажилладаг хосууд нэмэгдэж байгаа нь гэр бүлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн дунд маргаантай асуудал олныг үүсгэсэн ба эмэгтэйчүүдийн манлайллын Catalyst ашгийн бус байгууллагын 800 хосын дунд явуулсан судалгаанд хосууд тоо томшгүй их бэрхшээлтэй тулгардгийг нь харуулсан байна. Эдгээр нь ихэнхдээ цаг хуваарилалт, санхүү, харилцаа холбооны бэрхшээл болон гэрийн ажлыг хэн хийх тал дээрх маргаан байжээ. Хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд ажил үүргийн болон гэр бүлийн хэрэгцээг хангах асуудал нь хамгийн чухал асуудал болж тавигдаж байна. Саяхны нэгэн судалгаа нь хоёул ажилладаг гэр бүлд
Бизнес эрхлэгчдийн хувьд гол асуудал нь гэр бүлийн хоёул ажилладаг хосын тэр дундаа хүүхэдтэй хосын бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах болоод байна.
Fortune сэтгүүлийн хийсэн судалгаагаар байгууллагууд ажилчдынх нь гэр бүлийн хэрэгцээ, шаардлагаас болоод ажлын бүтээмж муудаж байгаа нь харагдсан байна. Мөн 400 эцэг эхийн дунд явуулсан судалгаа нь ажил таслалт болон ажлын бүтээмж муудаж байгаагийн гол шалтгаан нь хүүхдэдээ сэтгэл зовсноос болдгийг харуулжээ.
Жишээ нь дээрх судалгаанд хамрагдагсдын 41 хувь нь гэр бүлийн асуудлаа цэгцлэх гэж 3 сард ядаж нэг удаа, 10 хувь нь сард 3-5 хоногийн чөлөө авдаг бол 60 орчим хувь нь хүүхдэдээ байнга санаа зовж байдаг ба энэ нь ажлын бүтээмж муудахад нөлөөлдөг гэжээ. Түүнчлэн, олон мэргэжилтнүүд хоёул ажилладаг хос болон хүүхэдтэй ажилчдын асуудлыг үл тоосон байгууллагуудын ажлын бүтээмж муудахаас гадна сайн ажилчдаа алдаx болно гэж анхааруулж байна. Компаниуд үүнийг янз бүрийн аргаар шийдвэрлэх гэж үзэж байна.
Судалгаагаар гэр бүлийн хүнд нь ажил олдохооргүй байвал ажилчид ажлынхаа байрыг солихоос эрс татгалздаг болох нь тогтоогджээ. Үүний хариуд олон компаниуд нэгэн шинэ арга олоод байна. Энэ нь ажил олгогчтой хийх ярилцлагад бэлдэх, resume буюу товч намтар бичихэд нь туслах, гэрээ хийх болон ажил хайхад гарах унааны зардлыг хүртэл даах болсон байна. Нью-Жерсигийн 150 гаруй компани ажлын банк бий болгон түүнийгээ ашиглаж байна.
Цөөн тооны хэдэн компани гэр бүлийн хоёрыг хоёуланг нь ажилд авах болсон байна. Барилгын салбарын акулуудын нэг Martin Marietta нь Denver дэх салбартаа жилд 100 хосыг ажилд авч байгаа гэж мэдэгдсэн. Нэг компанид ажиллаж байгаа гэр бүлийн хоёр нэг зорилготой байхаас гадна компанидаа илүү их ойр, илүү цагаар ч ажиллах хандлагатай байдаг байна. Хосыг ажилд авах нь сайн ажилчдаа хадгалан үлдэхэд туслахаас гадна албан томилолтоор явуулахад гарах бэрхшээлийг багасгадаг байна.
Олон компаниуд дээрх аргыг тус болохоос ус болно гэж үзсэн. Учир нь ажлыг ижил биш төвшинд гүйцэтгэснээс хосын нэгийг нь хурдан дэвшүүллээ гэж бодоход нөгөө нь атаархах зэргээс болж халагдах асуудлууд үүснэ гэж үзжээ. Дээрх туршлагыг эсэргүүцэгч Price Waterhouse Cooper буюу бидний сайн мэдэx PWC-гийн менежер “Би дандаа хосуудын ажил үүрэг, цалингийн төвшинг үргэлж хооронд нь харьцуулах гэснээр сэтгэлийн дарамтад ордог” гэжээ.
Өнөөдөр 6000 гаруй компани хүүхэд асрахад өдөр өнжүүлэх үйлчилгээ эсвэл санхүүгийн тусламж үзүүлж байна. Жишээ нь: АНУ-н нэгэн компани 1983 онд өөрийн ажилчдын 150 хүүхдэд зориулсан Little Mavericks School of Learning-г байгуулжээ. Энэхүү ашгийн бус төв нь 35 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн ба өдөр өнжүүлэх, өвчтэй хүүхдийг асрах, boy scout болон girl scout програм, цэцэрлэг болон сургуулийн дараах ангиуд гэсэн төрлөөр үйлчилгээ үзүүлдэг. Төлбөр нь үйлчилгээний төрөл ба эцэг эхийн цалингаас суутгасан хэмжээнээс хамааран сард 135-235$ байдаг. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар уг төвийн үйл ажиллагаа эхэлснээр ажил таслалт, хувийн асуудлаар утсаар ярих явдал эрс багассан байна. Гэсэн ч ийм төрлийн төвийн тоо хязгаарлагдмал байдаг учир бүх эцэг эхчүүд үүнд хамрагдах боломжгүй. Тийм учраас төлбөрийн чадвартай ажилчид гадуур байдаг үйлчилгээнүүдэд хамрагдаж байна.
Олон компаниуд гадуур байдаг өдөр өнжүүлэхүүдтэй гэрээ хийж байгаа нь өөрсдөө тийм үйлчилгээний төв нээснээс амар байна. Жишээлбэл: IBM нь work/family directions хүүхэд асрах групптэй 16000 өрхөд тулгуурласан төв байгуулах ба IBM-ийн ажилчдад зориулан 3000 өдөр өнжүүлэх төвийг АНУ даяар нээх гэрээ байгуулжээ. 80 орчим компани өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд туслах хөтөлбөр боловсруулсан. Хэрэв First Bank System-н ажилчны хүүхэд өвчилбөл өвчтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвд байх зардлын 75%-г компани нь даана. Ийм бодлого нь ажилчдыг ажлаас нь хөндийрүүлэхгүй ба компанийн мөнгийг хэмнэнэ гэж тэд үзжээ. Олон компаниуд өвчтэй хүүхдийн гэр лүү сувилагч нарыг явуулах аргыг хэрэглэж эхэлсэн бол бусад компаниуд хүүхэд асрах үйлчилгээний зарим хэсгийг нь нөхөн олгодог байна. Zayre корпорацийн удирдлагад ажиллаг ажилчдын хүүхэд асрах үйлчилгээний төлбөрт өдөрт 20$-г төлдөг байна.
Олон компаниуд амралт болон өвчний чөлөөг хослуулан гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлж байна. Жишээ нь HP-ийн ажилчид өөрийн амралт дээрээ хэрэглээгүй өвчний чөлөөний 5 хоногийг нэмж авдаг байна. Ажилчид өөрийн хүссэн цагтаа чөлөөгөө авах бүрэн бололцоотой. Мөн амраагүй өдрүүдээ ирэх жил нь нэмж авч болдог ба компаниасаа гарах хэрэг гарвал амралтынхаа өдрийн мөнгийг бас авдаг байна.
Энэ хөтөлбөр нь нэг ажлыг 2 хүн хувааж хийх боломж олгох ба ялангуяа хүүхэд өсгөж байгаа гэр бүлийн 2-т нэн тохиромжтой. Энэ хөтөлбөрийг анх Michigan мужийн оффис тавилгын Steel Case компани боловсруулсан ба компаний удирдлагуудын хэлж байгаагаар ажил таслалт багасч сэтгэл санааны байдал дээшилсэн ба бодитой ажлын үр дүнд хүрэхэд нөлөөлсөн байна. Гэсэн ч үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү. Учир нь нэг ажлыг 2 тал өрсөлдөөнтэйгөөр гүйцэтгэхийн тулд тэдэнд зориулан хоорондоо холбоотой боловч тусдаа хийж болоx ажил үүрэгт хуваах хэрэгтэй болдог байна.
Энэ сэдвийн дагуу Монголын нөxцөл байдлыг авч үзсэн нийтлэл дараагийн дугаарт ороx болно.

![]() |
Photo by Daiga Ellaby on Unsplash |

- Карьерт нь ямар нэгэн аюул учруулахгүйгээр хүүхэдтэй болох боломж
- Албан тушаал болон гэр бүлийн шаардлагыг аль алиныг нь хангахуйц ажил үүргийн уян хатан зохицуулалт.
- Ажил дээр байхдаа хүүхдэдээ санаа зовнихгүй байх
- Ажилчны ажиллах газар өөрчлөгдөхөд гэр бүлийн хүнд нь шинэ ажил олоход нь ажил олгогчоос туслах нь ихээхэн шаардлагатай болж байгаа нь харагдсан байна.
Бизнес эрхлэгчдийн хувьд гол асуудал нь гэр бүлийн хоёул ажилладаг хосын тэр дундаа хүүхэдтэй хосын бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах болоод байна.
Fortune сэтгүүлийн хийсэн судалгаагаар байгууллагууд ажилчдынх нь гэр бүлийн хэрэгцээ, шаардлагаас болоод ажлын бүтээмж муудаж байгаа нь харагдсан байна. Мөн 400 эцэг эхийн дунд явуулсан судалгаа нь ажил таслалт болон ажлын бүтээмж муудаж байгаагийн гол шалтгаан нь хүүхдэдээ сэтгэл зовсноос болдгийг харуулжээ.
Жишээ нь дээрх судалгаанд хамрагдагсдын 41 хувь нь гэр бүлийн асуудлаа цэгцлэх гэж 3 сард ядаж нэг удаа, 10 хувь нь сард 3-5 хоногийн чөлөө авдаг бол 60 орчим хувь нь хүүхдэдээ байнга санаа зовж байдаг ба энэ нь ажлын бүтээмж муудахад нөлөөлдөг гэжээ. Түүнчлэн, олон мэргэжилтнүүд хоёул ажилладаг хос болон хүүхэдтэй ажилчдын асуудлыг үл тоосон байгууллагуудын ажлын бүтээмж муудахаас гадна сайн ажилчдаа алдаx болно гэж анхааруулж байна. Компаниуд үүнийг янз бүрийн аргаар шийдвэрлэх гэж үзэж байна.
- Ажилчныхаа гэр бүлийн хүнийг ажилд авах эсхүл ажил олж өгөх
Судалгаагаар гэр бүлийн хүнд нь ажил олдохооргүй байвал ажилчид ажлынхаа байрыг солихоос эрс татгалздаг болох нь тогтоогджээ. Үүний хариуд олон компаниуд нэгэн шинэ арга олоод байна. Энэ нь ажил олгогчтой хийх ярилцлагад бэлдэх, resume буюу товч намтар бичихэд нь туслах, гэрээ хийх болон ажил хайхад гарах унааны зардлыг хүртэл даах болсон байна. Нью-Жерсигийн 150 гаруй компани ажлын банк бий болгон түүнийгээ ашиглаж байна.
Цөөн тооны хэдэн компани гэр бүлийн хоёрыг хоёуланг нь ажилд авах болсон байна. Барилгын салбарын акулуудын нэг Martin Marietta нь Denver дэх салбартаа жилд 100 хосыг ажилд авч байгаа гэж мэдэгдсэн. Нэг компанид ажиллаж байгаа гэр бүлийн хоёр нэг зорилготой байхаас гадна компанидаа илүү их ойр, илүү цагаар ч ажиллах хандлагатай байдаг байна. Хосыг ажилд авах нь сайн ажилчдаа хадгалан үлдэхэд туслахаас гадна албан томилолтоор явуулахад гарах бэрхшээлийг багасгадаг байна.
Олон компаниуд дээрх аргыг тус болохоос ус болно гэж үзсэн. Учир нь ажлыг ижил биш төвшинд гүйцэтгэснээс хосын нэгийг нь хурдан дэвшүүллээ гэж бодоход нөгөө нь атаархах зэргээс болж халагдах асуудлууд үүснэ гэж үзжээ. Дээрх туршлагыг эсэргүүцэгч Price Waterhouse Cooper буюу бидний сайн мэдэx PWC-гийн менежер “Би дандаа хосуудын ажил үүрэг, цалингийн төвшинг үргэлж хооронд нь харьцуулах гэснээр сэтгэлийн дарамтад ордог” гэжээ.
- Өдөр өнжүүлэхийн үйлчилгээгээр хангаx
Өнөөдөр 6000 гаруй компани хүүхэд асрахад өдөр өнжүүлэх үйлчилгээ эсвэл санхүүгийн тусламж үзүүлж байна. Жишээ нь: АНУ-н нэгэн компани 1983 онд өөрийн ажилчдын 150 хүүхдэд зориулсан Little Mavericks School of Learning-г байгуулжээ. Энэхүү ашгийн бус төв нь 35 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн ба өдөр өнжүүлэх, өвчтэй хүүхдийг асрах, boy scout болон girl scout програм, цэцэрлэг болон сургуулийн дараах ангиуд гэсэн төрлөөр үйлчилгээ үзүүлдэг. Төлбөр нь үйлчилгээний төрөл ба эцэг эхийн цалингаас суутгасан хэмжээнээс хамааран сард 135-235$ байдаг. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар уг төвийн үйл ажиллагаа эхэлснээр ажил таслалт, хувийн асуудлаар утсаар ярих явдал эрс багассан байна. Гэсэн ч ийм төрлийн төвийн тоо хязгаарлагдмал байдаг учир бүх эцэг эхчүүд үүнд хамрагдах боломжгүй. Тийм учраас төлбөрийн чадвартай ажилчид гадуур байдаг үйлчилгээнүүдэд хамрагдаж байна.
Олон компаниуд гадуур байдаг өдөр өнжүүлэхүүдтэй гэрээ хийж байгаа нь өөрсдөө тийм үйлчилгээний төв нээснээс амар байна. Жишээлбэл: IBM нь work/family directions хүүхэд асрах групптэй 16000 өрхөд тулгуурласан төв байгуулах ба IBM-ийн ажилчдад зориулан 3000 өдөр өнжүүлэх төвийг АНУ даяар нээх гэрээ байгуулжээ. 80 орчим компани өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд туслах хөтөлбөр боловсруулсан. Хэрэв First Bank System-н ажилчны хүүхэд өвчилбөл өвчтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвд байх зардлын 75%-г компани нь даана. Ийм бодлого нь ажилчдыг ажлаас нь хөндийрүүлэхгүй ба компанийн мөнгийг хэмнэнэ гэж тэд үзжээ. Олон компаниуд өвчтэй хүүхдийн гэр лүү сувилагч нарыг явуулах аргыг хэрэглэж эхэлсэн бол бусад компаниуд хүүхэд асрах үйлчилгээний зарим хэсгийг нь нөхөн олгодог байна. Zayre корпорацийн удирдлагад ажиллаг ажилчдын хүүхэд асрах үйлчилгээний төлбөрт өдөрт 20$-г төлдөг байна.
- Ажлын чөлөөг уян хатан олгох
Олон компаниуд амралт болон өвчний чөлөөг хослуулан гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлж байна. Жишээ нь HP-ийн ажилчид өөрийн амралт дээрээ хэрэглээгүй өвчний чөлөөний 5 хоногийг нэмж авдаг байна. Ажилчид өөрийн хүссэн цагтаа чөлөөгөө авах бүрэн бололцоотой. Мөн амраагүй өдрүүдээ ирэх жил нь нэмж авч болдог ба компаниасаа гарах хэрэг гарвал амралтынхаа өдрийн мөнгийг бас авдаг байна.
- Ажлаа хуваан хийх боломж
Энэ хөтөлбөр нь нэг ажлыг 2 хүн хувааж хийх боломж олгох ба ялангуяа хүүхэд өсгөж байгаа гэр бүлийн 2-т нэн тохиромжтой. Энэ хөтөлбөрийг анх Michigan мужийн оффис тавилгын Steel Case компани боловсруулсан ба компаний удирдлагуудын хэлж байгаагаар ажил таслалт багасч сэтгэл санааны байдал дээшилсэн ба бодитой ажлын үр дүнд хүрэхэд нөлөөлсөн байна. Гэсэн ч үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү. Учир нь нэг ажлыг 2 тал өрсөлдөөнтэйгөөр гүйцэтгэхийн тулд тэдэнд зориулан хоорондоо холбоотой боловч тусдаа хийж болоx ажил үүрэгт хуваах хэрэгтэй болдог байна.
Энэ сэдвийн дагуу Монголын нөxцөл байдлыг авч үзсэн нийтлэл дараагийн дугаарт ороx болно.
Comments
Post a Comment