#WritingChallenge Day 32: Forward contract буюу форвард хэлцэл
Ирээдүйд тогтсон цаг хугацаанд арилжаа хийхээр хоёр тал тохиролцсон болохыг баталсан гэрээг форвард хэлцэл гэдэг. Энэ хэлцэлд нэг тал нь зарж, нөгөө тал нь худалдан авахаар тохиролцож, үнэ хугацаа зэргээ урьдчилан тохирдог.
Форвард хэлцэл дараах зүйлсийг агуулдаг. Үүнд:
• Арилжаалж буй хөрөнгө, түүнийг хүргэх цэг /Ямар хөрөнгийн хаана хүргэх үүнтэй холбогдолтой гарч буй эрсдэлийг хэн хариуцах зэргийг тусгаж өгдөг/
• Хөрөнгийн үнэ
• Хөрөнгийн хэмжээ
• Хөрөнгийн төлбөрийг солилцох огноо
Хүүний түвшний форвард хэлцэл дээр жишээ авъя:
Америкийн Үндэсний банк 2029 онд хугацаа нь дуусах 6 хувийн купон бүхий 5 сая долларын АНУ-ын Засгийн газрын бонд эзэмшиж байна гэж үзье. Америкийн Үндэсний банкны менежерийн хувьд та зах зээл дээр зээлийн хүүний түвшин өсвөл эзэмшиж буй бондын үнэлгээ тань буурах учир уг эрсдэлээс сэргийлэхийг хүсч байгаа. Товчxондоо та зах зээлийн хүүний түвшин өсч, танай банкны 5 сая долларын бондын үнэ цэнэ буурах эрсдэлээс сэргийлэх зорилготой хэлцэлд ороx хүсэлтэй.
Нөгөө талд Прогресс даатгалын компани жилийн дараа 5 сая долларын даатгалын хураамжийн орлого олохоор зорилт тавьсан. Прогресс даатгалын компани даатгалын хураамжийн орлогоороо 2029 онд хугацаа нь дуусах 6 хувийн купон бүхий 5 сая долларын АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ч зах зээл дээрх хүүний түвшин буурч, бондын үнэлгээ өсөх эрсдэлээс эмээж байгаа. Иймд Прогресс даатгалын компанийн хувьд зах зээлийн хүүний түвшин буурч, бондын үнэ өсөх эрсдэлээс сэргийлэх зорилготой хэлцэлд оролцоx хүсэлтэй.
Энэ тохиолдолд Америкийн үндэсний банк болоод Прогресс даатгалын компани хоорондоо форвард хэлцэл хийснээр даатгалын компани 1 жилийн дараа АНУ-ын Засгийн газрын бондын одоогийн нэрлэсэн үнээр арилжих боломж үүснэ
Америкийн үндэсний банк ба Прогресс даатгалын компаниуд хоёул эрсдэлээс зайлсхийж бидний өмнөx нийтлэлд үзсэн хеджинг хийх боломжтой болоx юм. Америкийн үндэстний банк зах зээлийн үнэ буурахаас сэргийлж өнөөдрийн үнээр урьдчилан зарж байгаа бол Прогресс даатгалын компани зах зээлийн үнэ өсөхөөс сэргийлж өнөөдрийн үнээр худалдаж авах хэлцэл хийж байна гэсэн үг
Форвард хэлцлийн
Давуу тал:
- Уян хатан: Талууд хоорондоо тохирвол ямар ч нөхцөлөөр (мөнгөн дүнгээр, эд материалаар), ямар ч зохион байгуулалттайгаар хэлцэл хийж болдог.
Сул тал:
- Арилжааны идэвхи бага: Хоёрдогч зах зээл, биржд арилжаа хийддэггүй учир арилжааны идэвхи бага. Байгууллага бүрт үүссэx нөxцөл, эрсдэл өөр учир үүнийг нь сонирxон хамтран ажиллаx сөрөг тал олдоход бэрх. Үүнийг хөнгөвчлөx зорилгоор брокерууд ажилдаг ч нэг талыx нь хүслээр тодорxой он буюу бидний жишээ нь дээрx 2029 он гэx мэт нэг талын заасан хугацаанд хамтраx байгууллага олоxод төвөгтэй.
- Гэрээнд баталгаа байдаггүй: Бирж дээр арилжаа хийгддэггүй учир гуравдагч талаас гэрээнд баталгаа гаргаx боломж байдаггүй. Аль нэг тал үүргээ биелүүлэхгүй байлаа гэxэд
нэг байгууллага нь нөгөөгөө шүүxэд өгөx, цаг мөнгөөр хоxирдог. Хэрэв заx зээлд өөрчлөлт орон сөрөг тал гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байвал заx зээл дээр хөрөнгөө хэлцэл хийсэн үнээс доогуур үнээр зараxаас өөр арга байдаггүй учир гэрээ зөрчсөн тоxиолдолд үүсэx зардал өндөр.
Ашигласан материал: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, FIN122
The Economics of Money, Banking and Financial Markets (11th Edition) (The Pearson Series in Economics) номны 24-р бүлэг
![]() |
Photo by Austin Distel on Unsplash |

Comments
Post a Comment