#WritingChallenge Day 27: Erich Fromm - The Art of Love (Part 2)
Фромм энэхүү зохиолоороо дамжуулан хайрын олон төрлүүдийг дэлгэрэнгүй танилцуулаxыг хүссэн. Өмнөx нийтлэлээр эxийн хайрыг тайлбарласан бол энэ дугаарт янаг амрагийн хайрыг онцолж байна. Түүний хэлж байгаагаар "Xайрлаж сурахад иxээxэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Гэвч бид хайрлаж сурахын оронд хайрлуулахыг урьтал болгодогт асуудал нь байдаг" гэжээ.
Энэ байдал нь хайрын мөн чанарыг буруу ухаарсныг харуулж байдаг. Жинхэнэ хайр сэтгэл бол хувь хүн өөрийн бие даасан байдлыг хэвээр хадгалах замаар нэгдэн нийлэх явдал. Гэвч бодит байдал дээр хайртай гэж хэлсэний цаана нэг нэгнээсээ хамаарсан үзэгдэл, зарим тохиолдолд нэгнээ бүрэн захирах асуудал байдаг. Хоёр хүн нэг юм шиг хэрнээ тус тусдаа оршин байх нь л хайр мөн. Хайр сэтгэл бол сэтгэлийн хөөрөл биш, идэвхтэй үйл ажиллагаа юм. Хайр бол хүндлэл, хайр бол туслалцаа юм. Тиймээс авахаа урьтал болгохгүй өгөхөд анхаарч байх хэрэгтэй.
Янаг амрагийн хайр
Ханьсан нэгдэх гэсэн нийтийн хэрэгцээнээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ханьсах хүсэл нь өвөрмөц бөгөөд физиологийн хэрэгцээг дээгүүрт тавьдаг. Эртний нэгэн домогт өгүүлснээр тэд эхлээд нэгэн бие байж. Хожим хоёр салсан тул нэг нэгнээ үгүйлэн хайдаг болсон байна. Гэвч эрэгтэй эмэгтэй хүмүүс нь физиологийн хувьд эрс ялгаатайн адил сэтгэл зүйн хувьд өөр өөр. Тэд зөвхөн хүйсийн ялгаатай байдлаа нэгтгэх замаар л дотоод сэтгэлийн нэгдэлд хүрдэг.
Ахан дүүсэг хайр бол эрх тэгш хоёр хүний хоорондын хайр байдаг. Эхийн хайр бол арчаагүй дорой амьтныг хайрласан хайр мөн. Энэ хоёр янзын хайр хоорондоо ялгаатай ч гэсэн тэр нь угтаа нэг хүнээр хязгаарлагддаггүйгээрээ түгээмэл шинжтэй юм. Хэрэв би дүүдээ хайртай л бол ах дүү нартаа цөмд нь хайртай байх ёстой. Хэрэв би нялх хүүдээ хайртай бол бусад бүх хүүхэддээ төдийгүй миний туслалцаа хэрэгтэй бүх хүүхдэд хайртай байх ёстой. Гэтэл янаг амрагийн хайр бол энэ хоёр янзын хайраас эрс өөр юм. Энэ нь ерөөсөө нэг л хүнтэй нийлэн нэгдэх гэсэн хайр билээ. Үүгээрээ энэ нь түгээмэл биш, уг шинжээрээ онцгой маягийн хайр бөгөөд тэгээд ч хамгийн хуурамч хэлбэрийн байж болох юм .
Юуны өмнө энэ хайрыг харилцан \дурлалцаж\ урьд нь бие биенээ үл таних хоёр хүний хооронд байсан саад тотгор гэнэт замхран унаснаас болж үүнд гарсан нь сэтгэлийн хөөрөлтөй хутгах явдал их байдаг. Гэвч гэнэт ингэж ойртох нь цаад шинж чанараараа удаан наслахгүй. Нэгэнт үл таних хүн ойр дотны хүн болсон болохоор даван туулах саад дотор ч үгүй болж, санамсаргүй ойртох ч явдал гарахаа байна. Хайрт хүнээ өөр шигээ сайн таниж мэдэж авна. Өөрөөр хэлбэл өөрийгөө бага мэддэг шигээ бага мэднэ гэж хэлэх нь илүү дээр байж болох биз. Хэрэв өөр хүнийг таньж мэдэх ажил улам гүнзгийрэн, түүний хувь чанарын тоймгүй олон шинжийг танин мэдэгдсээр л байгаа бол өөр хүнийг хэзээ ч бүрэн танин мэдэж чадахгүй, ингэхлээр л саад тотгорыг даван туулах хүнд ажил өдөр бүр шинээр давтагдан гарч ирсээр байх байсан биз. Гэвч олон хүмүүсийн хувьд өөрийнхөө болон бусдын хувь чанарыг танин мэдсэн мэдлэг дэндүү хурдан шавхагддаг байна. Тэдний хувьд юуны өмнө бэлгийн харилцаа л ойртон ханисах шалтаг болж өгдөг байна. Тэд өөр хүний хүнийсгэлийг юуны өмнө бие бялдарын хүнийсгэл гэж үздэг болохоор бие бялдарын талаар ойртон нэгдэх явдлыг хүний сэтгэлийг даван туулах арга хэмээн үздэг байна
Жинхэнэ хайр бий болоход дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг:
Нэг дүгээрт: Санаа тавих байдал: Хэрэв эх хүн хүүгээ асарч, өвдөхөд нь эдгээж, уйлахад нь аргадахгүй, бохирдоход нь цэвэрлэхгүй байх аваас түүнийг хүүдээ хайртай гэдэгт хэн ч үнэмшихгүй. Харин хүүгийнхээ төлөө санаа тавих аваас түүний хайр харагдана. Гэвч санаа тавих нь богино хугацаанд үргэлжилдэггүй. Насан туршид хийх үйл мөн. Хүн хайрлаж байгаа зүйлээ идэвхтэй сонирхдог байх ёстой. Балчир байхдаа, өсвөр үедээ, нас бие гүйцсэн үедээ ч эхийнхээ сонирхлыг хүү нь татаж байдаг. Өөр нэгэн жишээ авъя. Нэгэн эмэгтэй цэцгэнд хайртай гэж хэлдэг байв. Тэгсэн хэрнээ найзынхаа бэлэглэсэн цэцэгсийг огт усалдаггүй. Та уг эмэгтэйг цэцгэнд хайртай гэдэгт одоо эргэлзэж байгаа биз. Мөн хайр бол хайрлаж байгаа зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөх, өсч өндийхөд нь туслах явдал юм. Хайр сэтгэл, хөдөлмөр хоёр салшгүй холбоотой. Хүн бүр хайрладаг юмныxаа төлөө хөдөлмөрлөдөг.
Хоёр: Хариуцлагатай байх: Бидний олонхид хариуцлага гэдгийг гаднаас хүлээлгэсэн үүрэг даалгавар гэж ойлгодог. Хайр сэтгэлд хариуцлагатай байх нь цэвэр сайн дурын шинжтэй байдаг. Хариуцлагатай байна гэдэг нь “хариуцахад бэлэн байна” гэсэн утгатай. Хосууд хариуцлагатай байя гэвэл угтан ирэх аливаа асуудлыг хариуцахад бэлэн байна гэсэн үг мөн.
Гурав: Хүндлэл үзүүлэх: Хэрэв хайр сэтгэлд хүндлэл үгүй сэн бол хариуцлагаас үүдэн давуу байдал үүсэх байсан. Хүндлэнэ гэдэг нь хүнийг яг байгаа чигээр нь хүлээн авах, түүний хосгүй хувь чанарыг ухааран ойлгоход тулгуурлана. Хүндлэнэ гэдэг бол нөгөө хүнээ хөгжих ёстой тэр л жамаар нь өсч хөгжөөсэй хэмээн хүсдэг байхыг хэлнэ. Тиймээс хүндлэл нь дарлан мөлжих санааг агуулж болохгүй. Таны хайртай хүн танд тус хүргэхийн төлөө бус, харин өөрийнхөө сайн сайхны төлөө, өөрийнхөө өсч хөгжих замаар өсч дэвжээсэй гэж хүсдэг байх ёстой. Ерөөс чөлөөт байдлын үндсэн дээр хүндлэл бий болж байдаг. Хувь хүмүүс өөрөөрөө байж, бие даасан байх нь нэн чухал.
Дөрөв: Мэдлэгтэй байх: Тухайн хүнээ мэдэхгүйгээр хүндэтгэж чадахгүй, санаа тавьж чадахгүй, хариуцлагатай байх нь бүр боломжгүй. Бас түүнийг сонирхох хүсэл байхгүй бол мэдлэгтэй болно гэдэг нь хоосон зүйл. Хүн эд зүйл биш тул түүний тухай мэдэхэд цаг хугацаа зарцуулагдана. Ерөөс өөрийгөө ч сайн мэдэхгүй бид нэгнийгээ танин мэднэ гэдэг ээдрээтэй. Зарим хүмүүс хайрлаж буй хүнийхээ нууцыг мэдэхийг урьтал болгодог. Энэ тийм ч зохистой, бас үр ашигтай зүйл биш гэдгийг хэлье. Харин юуг мэдвэл зохих вэ? Та хоёр тус тусдаа хувь хүний чанараа хадгалсан хэвээр цаашид нэгдэн нийлж чадахаар байна уу, үгүй юу? гэдгийг мэдэх нь чухал. Орчин үеийн хэллэгээр бол хандлага, аж төрөх байдал, үзэл санаа нэгтэй байна уу, үгүй юу? гэдэг нь чухал юм.

Comments
Post a Comment