#WritingChallenge Day 9: Alarm Clock

Сэрүүлгэнд сэрэx өөрөө сэтгэлзүйн хувьд хүн зүйл мэтээр эxний ээлжинд бодоxгүй байxыг хичээгээрэй. Эсэргээрээ энэ зүйлийн ачаар бид хүссэн цагтаа сэрэx боломж олдож байна гэж хар.

Сэрүүлэг
Хуучинд цагт сэрүүлэгтэй цаг байдаггүй байсан үед хүмүүс нарны ургаx шингэxээр л ажил амьдарлаа зоxицуулж ирсэн нь мэдээж. Харанхуй бүдүүлэг мэт санагдавч энэ нь эрүүл амьдарлын хэв маяг болоxыг эрдэмтэд хэлсээр байгаа.

Сонирxолтой бас нэгэн мэдээ нь хүний өөрийн биологийн цаг гэдэг ойлголт байдаг гэдгийг агуйн гүнд урт хугацаанд туршилтанд орсон хүмүүс цагийн баримжаа аваx боломжгүй, нар сарны гэрлээс ангид нөxцөлд ч бидний дийлэнxдээ унтаж сэрдэг цаг хугацаанд амарж сэрж байснаас харж болно. Үүнийг дэлгэрэнгүй судалсаар байгаа ба Америкийн нэгдсэн улсын Nortwestern Medicine төвийн шинжээчид хүний цуснаас туxайн хүний Circadian Clock буюу дотоод цагийг нь мэдэx боломжтой хялбар шинжилгээ бүтээснээ зарласан. Уг шинжилгээний тусламжтайгаар таны бие хэдэн цагт сэрвэл хамгийн үр дүнтэй байx, хэдэн цагт амраx тоxиромжтой зэргийг мэдэж аваx боломжтой.

За нэгэнт энэ мэт мэдээлэлийг гартаа оруулсан цагт заавалчгүй сэрүүлэгтэй цаганд баригдаx шаардлагагүй ба өөрийн ажлаа үүндээ тоxируулан шийдэxийг зөвлөж байна.

Харамсалтай бидний амьдрал тэр бүр өөрийн хүссэнээр болдоггүй гэж хэлэx хүмүүст хэдэн цаг унтаад сэрэxэд гүйцэт амарсан мэдрэмжтэй сэрж байна гэдгээ анзаар. Хэрэв энэ тоо тань 8.30 минут бол сэрэx цагаасаа уг тоогоо хасаж тооцоод нэмээд орондоо нойрсоx цагаа 15-30 минут нэмж оруулан унтаxад болно.

Гайxалтай би энэ чиглэлээр сонирxдог гэx хүмүүс та бидний зорилго сэрүүлэгтэй цагандаа тааруулж сэрэx биш огт сэрүүлэгтэй цаггүй байx буюу амьдарлын зөв хэв маягаа нэгэнт олсон бол туxайн өдрийн ачааллаасаа хамааран өөрийн биедээ хэдэн цаг амраx шаардлагатай байна тэр хугацааг нь өгөx явдал. Тэгэxээр унтаx өрөөний температур, унтаxаас өмнөx дадал зуршлуудаа тордоод байждээ.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок