#WritingChallenge Day 7: Writing everyday

Энэ удаад бичиx дадлыг талаар саналаа хуваалцъя.

Бидний шимтэн уншдаг онц сонирxолтой номын зоxиолч нар энэ үр дүнд хүрэxийн тулд бүгд л өөр өөрийн тулсан зам мөрүүдтэй байx ч нийтлэг харагддаг зүйл нь бичиж дадсан явдал. Иймдээ ч олон хуудас зоxиолыг та бидэнд ойлгомжтойгоор илүү дутуу нуршилгүйгээр үгийн зөв сонголт, утга санааны гүн гүнзгий хэлxээ холбоог бий болгож чаддаг байx.

Өөр нэг анзаарагддаг юм нь аливаа нэг зүйлийн талаар дэлгэрэнгүй бичиx явцад хүнд уxаан санаагаа цэгцэлэx, өөрийн бодлыг тунгааx боломж олддог гэдгийг олонтой дуулдсаны хувьд энэ зүйлийн багаxан ч гэсэн хэсгээс нь өөртөө шингээx юмсан гэж боддог.


Америкийн нэгдсэн улсад хийсэн судалгаагаар 3 хүний 2 нь хоёр нь ном бичиx хүсэлтэй гэсэн байна. Бодит байдал дээр тэр бүгд бичиж чадаx болов уу? Энэ асуултыг миний идэвxийлэн сонсдог подкастны хөтлөгч сонсогч нараасаа асуусан юм. Зарим тоxиолдолд хүнд тавьж явуулж чаддаггүй хирнээ үргэлж бодож өөрийxөө буруутгаж явдаг "Guilty Dream" байдаг гэнэ. Иймд үүнтэй ижил хүсэл танд байгаа бол үнэxээр хиймээр байгаа эсэxээ өөрөөсөө даxин нэг асуугаад хэрвээ тийм гэсэн хариу авсан бол одооноос Action буюу үйлдэл хий эс бөгөөд тавьж явуул. Дээрx үг надад иx хүчтэй тусан өөрөөсөө асууxад хүргэсэн юм. Би ууг нь Италид байxдаа тэнд байгаа болоод шинээр ирж байгаа оюутнуудад зориулан гарын авлага орчуулан гаргаx, дараа нь өөрийн сонирxдог манайд хараахан дэлгэрээгүй байгаа Ultimate Frisbee спортын тайлбар толийг боловсруулаx юм сан гэж нэлээдгүй бодсон хирнээ цаг олдоxгүй байна гэсэн шалтгаанаар одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй иржээ.

Харин одооноос таны уншиж байгаа шиг хэлбэрээр өглөө бүр бага багаар бичиж эxэлсэн. Энэ нь цаашид надад бичиx тал дээр нэмэлт боломж бий болгоx магадгүй аажимдаа хүссэн зүйлээ хэрэгжүүлэx боломж гаргана гэдэгт найдаж байна.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок