Цаг алдсан төгс сургалт
Олон жилийн өмнөөс өөрийгөө Edtech буюу боловсролын технологи хийх юм байна гэж мэддэг ч яг энэ чиглэлд дорвитой ажилд хийж чадахгүй явсаар өдий хүрчээ.
Одоогоос 3 жилийн өмнө CryptoPuujin төслийхөө хүрээнд CryptoPuujin Academy-г хариуцан ажиллах зуураа 2 жилийн судалгаан дээрээ үндэслэн "Санхүүжилттэй арилжаа" гэх сургалтыг бие даан гаргасан нь эргээд харахад алдаа оноотой ч хүсэж байсан хэмжээндээ хийж чадсан ганц сургалт маань болон үлджээ.
Тухайн үед хотын төвд 250 метр кв оффисоо 3 сар шөнө өдөргүй бүрэн тохижуулаад мэргэжлийн студио байгуулан дотор ихэд ажил болон яриагаа текст болгон хадмал байршуулан өчнөөн цаг алдан агуулгаа төгөлдөржүүлж боловсруулсан ч крипто зах зээлийн шуурганд тэсэлгүй үлдсэн баг, коммюнитидаа сургалтаа танилцуулах хамгийн буруу үе тохиож тэгэсгээд үлдсэн байсныг саяхан бүрэн эхээр нь цуглуулан нэг доор playlist болгон үнэ төлбөргүй оруулж байна.
Олон мянган залуусд блокчейн технологи дээр суурилсан крипто төслүүдийг цаг алдалгүй хүргэх ажилд идэвхийлэн оролцсон ч камерний өмнө гарах дургүй, ичих санаа зовох мэдрэмжээ даван нэг сургалт хийсэн одоо түүх болон үлджээ.
Эндээс юмийг төгс хийх гэж цаг алдахын оронд гараасаа тухай бүрт "ship" хийх өөрийн тохирсон форматаа олоорой гэж хүсэх байна.. Цаашид би мөрөөдлийхөө багтайгаа учиртлаа агуулгадаа анхааран Raw бичвэр, бичлэг, бүтээгдэхүүнүүдээ өөрийхөө боломжид тулгуурлан хүргэсээр байх болно.
https://youtube.com/playlist?list=PLmgg1G9hBkhczhe6b6znb_cVSc8ervW0m&si=m6Y7F5LBcFIv_4eb
Comments
Post a Comment