Мэргэжлээ зөв сонгоцгооё

Уйдахгүйгээр хийж чадах зүйлээ илүү гүнзгий сурахыг зорих хэрэгтэй. Та өөрөө сонирхож буй учир хэцүү зүйлийг ч торолгүй давж, дуртай учир цаг үеээсээ хоцролгүй салбарынхантайгаа хөл нийлүүлэн алхах болно. Бусад салбар дээр энэ бүх зүйлийг хүчилж хийх хэрэгтэй болно. Би бизнес менежментээр төгссөн. Хөлөө олсон компанид дунд шатны удирлагаар л ажиллах гээгүй юм бол явж явж дэлхийн зах зээлд хамгийн хэрэггүй ажил мэргэжил болон хувирч байна. Монголд одоо хэр нь тренд байгаад санаа зовоод байгаа. Учир нь хэтэрхий ерөнхий. Стартапын жишээ нь дээр хэрэв нарийн мэргэжлийн ур чадварыг сурч мэдвэл хурдтай зах зээлд амжилт олох боломжтой. Y Combinator-н зөвлөснөөр 50 хүртэл хүнтэй компанид ямар ч менежментгүй зөвхөн удирдлагадаа тайлагнах бадилаар явах нь үр дүнтэй байдаг гэдгээс харж болно. AirBnB, Reddit, DoorDash, OpenSea гээд өч төчнөөн unicorn-уудыг богино хугацаанд гаргасныг бодохоор энэ нь нэг юм хэлээд байгаа биз. За тэгвэл 50-с дээш хүнтэй компанид менежмент хэрэгтэй гээд харахад э...