Day 7 in the United States
Ирээд хэдийн 7 хоножээ. Өнөөдрөөс нойрны зөрүү бүрэн арилаад өглөө босоод хийж дадсан дадлуудаа нэг бүрчлэн хийж амжуулав. Мөн агаар салхинд байгаагийх гэртэйгээ ойр модны зах руу богино алхалт хийлээ. Өглөөний цайнд уудаг зүйлс маань Америкт ирээд нэлээдгүй өөрчлөгдөж талх ямар нэг хольцтой бус оутмийл эсвэл өнцөг гэх мэтчилэн хувилбарууд оруулсаар нэг талаар илүү эрүүлжиж байгаад баяртай байна.
Өчигдөр хүүгээ эндхийн сургуульд бүртгүүлсэн ажиглагдсан юм нь хүүхдийн сурах эрхийг бүрэн хангах тал дээр анхаардаг улс тул амьдарч буй бүсдээ хамааржил байвал сургууль эхлэх дөхсөн эсэх үл хамааран бүртгэлийг нь түргэн шуурхай хийж мэдээлэл зөвлөгөө хангалттай өгсөнд их баярлалаа. Бүрдүүлэх бичиг баримт чамгүй байсан ч яг энэ тэр нэг нарийн заалгүй энэ төрлийн бичиг баримтаас нэгийг эндээс нэгийг гэх мэтчилэн харьцангуй уян хатан байсан нь ирээд удаагүй хүмүүст зорьсон ажлаа амжуулахад дөхөм боллоо. Ирэх 3 дахаас хүү маань юутай ч эндхийн сургуульд яваад эхлэхнээ. Бага сургууль учир цөөн хүүхэдтэй 35 хувь нь азиуд учир асуудалгүй санагдлаа. Сургалтын чанар муждаа дээгүүр орохоор бүс учир сэтгэл хангалуун байна. Өнөөдөр гарч сургуулийн хэрэглэгдэхүүн болоод эрүүл мэндийн үзлэг зэргийг нь бэлдэх нь. Мөн хажуугаар нь хийж ажлаа, машин тэргээ, жолооны үнэмлэхээ зэрэг том ажлууд хүлээгдэж буй тул идэвхи зүтгэлтэй байж нойр хоол анхаарлаа сайтар зохицуулах хэрэгтэй цаг мөч урд ирээд байгаа санагдлаа, Амжилт. Одоогоор Америк орон төсөөлж байсан шиг энгийн дажгүй хүмүүс байна.
Comments
Post a Comment