Day 6 in the United States
USA 6 дах өдөр маань эхлэлээ. Дажгүй эрт сэрээд өглөөний цайгаа өөрийн хүссэнээр уучхаад урд орой хамаг чухал ажлын урдуур дайрч орж ирсэн хүүхдийн сургуулийн бүртгэлийн ажил руу орлоо. 8 сар гаргаад ирсэн учир хичээл нь эхлэхэд нэгхэн долоо хоног үлдсэн байгааг сургуулийн вэбсайт дээрээс нь олж мэдээд бүртгэлээ гялалзуулахгүй бол шаардлагатай зүйлс олон байгаа байх гэж бодон ажилдаа орлоо. Эхлээд мэдээж амьдарч буй газрын гэрээ контракт нэхэгдэнэ энд хаана аль бүсэд хамаарагдаж байгаагаасаа хамааран харъя сургууль цэцэрлэгт өгөх эрх нь үүсдэг тул байршлаа батлах бичиг баримтаа бэлдэж гарав. Эцэг эх хүүхдийн бичиг баримт, Америкийн нэгдсэн улсад хууль ёсны дагуу амьдарч оршин суугаа гэдгийг нотлох баримт нотолгоогоо бэлдээд үүн дээр нэмээд хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины тодорхойлолтууд болоод бөглөх маягт бусад мэдээллүүд хэрэгтэй болов. Очихоосоо өмнө цаг авах ёстой талаар олж мэдээд утсаар цаг авахад явах сургууль бус дүүргийн сургууль цэцэрлэгийг хариуцсан эрхлэх газар дээр очиж бүртгэлээ хийх ёстойг мэдээд цаг авах гэсэн автомат хариулагч руу холбогдсон тул воёс майл үлдээгээр түүнийгээ приорити буюу чухал яаралтай гэсэн төлөвийг сонгон (ийм зүйл байдаг аж) үлдээсэн байсан 1 цаг орчмын дараа эргэн холбогдон ирж уулзахыг санал болгосон тул цайны цагаас өмнө амжуулчих санаатай яаруу сандруу зарим юмаа дөнгөж хэвлэж амжаад л яваад очлоо. Гэрээ контракт бусад юмандаа санаа зовж байсан ч дажгүй хүлээж аваад мэдээлэл чиглүүлэг өгөөд бүртгэлийг нь газар дээр нь хийгээд код өгөн уг кодоор эцэг эх нэмэлт бүртгэлээ хийх ёстой байсан тул цаанаас нь өгөгдсөн компьютер дээр бүртгэлээ тэндээсээ гарахгүйгээр хийгээд улмаар тэтгэлэг, хүүхдийн сургуулийн автобусанд бүртгэл үүсгээд амжлаа. Энгээд хүү маань сургуульдаа явах эрх нь үүсэж харин тэтгэлэг автобусны хариу 2-3 долоо хоногийн дараа гарахаар болов. За юутай ч нэг том ажлын ард гарлаа. Сургууль дээрээ өглөө өдрийн хоолоо идчих боломжтой ба гэрээсээ эсвэл сургуулиас авах бол 5 доллар өгч явуулах боломжтой талаар дууллаа. Судлаад үзэхнээ хүүхдийн хоолны дансаа урдаас бөөнд нь цэнэглэх ч боломжтой байдаг юм байна.
Үдээс хойш өлссөн хүмүүс ирээд сайхан гуляш хийж идээд компьютер дээрээ ажлуудаа харсаар өдрийг өнгөрөөв. Орой найзын машиныг унаж гадагш гарав. Хотод машин унаж үзээд тэмдэг тэмдэглэлээ сайтай учир нэг талаар амар ч сайн бэлдэж шалгалтаа өгөх хэрэгтэйг ойлгов
Comments
Post a Comment