Day 5 in the United States
Америк улсын хилээр давж алхаад хэдийн 5 хоног өнгөрчээ. Айхтар ядраагүй мэт боловч цагийн зөрөө, нойрны учраа олоход багагүй хугацаа хэрэгтэй болов. Ирэх хэдэн өдөр ч адил байх бололтой. Өчигдөр уржигдар утасны дугаар авах гэж судалгаа хийсний үндсэн дээр Ти-Мобайлын хэрэглэгч болж сард 2 дугаар дээр татварын өмнөх байдлаар 40 доллар төлөхөөр болов. Үнэтэй байдаг эд байна шүү. Зүгээр шууд явж очвол хүний 50 доллар энүүхэнд байх юм. Би хайж байгаад Веризоны Визибл үйлчилгээг идэвхжүүлж үнэгүй 15 хоног ашиглаад явж байсан ч үндсэн 20 долларын дугаарыг нь авах гэхэд картууд буцаагдаад байсан тул бишгүй оролдсоны эцэст өөр үйлчилгээ авахаар болоод аавын багц дээр нэмэгдэж орсноор хөнгөлөлт авлаа.
Өнөөдөр ажлаа судалж, хажуугаар нь жолооны үнэмлэхээ авахдаа бэлдэх ажлууд орж байна. Мөн банкны карт авах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хугацаагаар шахаж буй тул амжуулах ажлуудаа сайтар жагсааж судалж байгаад гарахаар бэлдэж байна.
Comments
Post a Comment