Posts

Showing posts from August, 2024

Day 6 in the United States

Image
USA 6 дах өдөр маань эхлэлээ. Дажгүй эрт сэрээд өглөөний цайгаа өөрийн хүссэнээр уучхаад урд орой хамаг чухал ажлын урдуур дайрч орж ирсэн хүүхдийн сургуулийн бүртгэлийн ажил руу орлоо. 8 сар гаргаад ирсэн учир хичээл нь эхлэхэд нэгхэн долоо хоног үлдсэн байгааг сургуулийн вэбсайт дээрээс нь олж мэдээд бүртгэлээ гялалзуулахгүй бол шаардлагатай зүйлс олон байгаа байх гэж бодон ажилдаа орлоо. Эхлээд мэдээж амьдарч буй газрын гэрээ контракт нэхэгдэнэ энд хаана аль бүсэд хамаарагдаж байгаагаасаа хамааран харъя сургууль цэцэрлэгт өгөх эрх нь үүсдэг тул байршлаа батлах бичиг баримтаа бэлдэж гарав. Эцэг эх хүүхдийн бичиг баримт, Америкийн нэгдсэн улсад хууль ёсны дагуу амьдарч оршин суугаа гэдгийг нотлох баримт нотолгоогоо бэлдээд үүн дээр нэмээд хүүхдийн төрсний гэрчилгээ, вакцины тодорхойлолтууд болоод бөглөх маягт бусад мэдээллүүд хэрэгтэй болов. Очихоосоо өмнө цаг авах ёстой талаар олж мэдээд утсаар цаг авахад явах сургууль бус дүүргийн сургууль цэцэрлэгийг хариуцсан эрхлэх газар дээр очи...

Day 7 in the United States

Image
Ирээд хэдийн 7 хоножээ. Өнөөдрөөс нойрны зөрүү бүрэн арилаад өглөө босоод хийж дадсан дадлуудаа нэг бүрчлэн хийж амжуулав. Мөн агаар салхинд байгаагийх гэртэйгээ ойр модны зах руу богино алхалт хийлээ. Өглөөний цайнд уудаг зүйлс маань Америкт ирээд нэлээдгүй өөрчлөгдөж талх ямар нэг хольцтой бус оутмийл эсвэл өнцөг гэх мэтчилэн хувилбарууд оруулсаар нэг талаар илүү эрүүлжиж байгаад баяртай байна.   Өчигдөр хүүгээ эндхийн сургуульд бүртгүүлсэн ажиглагдсан юм нь хүүхдийн сурах эрхийг бүрэн хангах тал дээр анхаардаг улс тул амьдарч буй бүсдээ хамааржил байвал сургууль эхлэх дөхсөн эсэх үл хамааран бүртгэлийг нь түргэн шуурхай хийж мэдээлэл зөвлөгөө хангалттай өгсөнд их баярлалаа. Бүрдүүлэх бичиг баримт чамгүй байсан ч яг энэ тэр нэг нарийн заалгүй энэ төрлийн бичиг баримтаас нэгийг эндээс нэгийг гэх мэтчилэн харьцангуй уян хатан байсан нь ирээд удаагүй хүмүүст зорьсон ажлаа амжуулахад дөхөм боллоо. Ирэх 3 дахаас хүү маань юутай ч эндхийн сургуульд яваад эхлэхнээ. Бага сургууль уч...

Day 5 in the United States

Image
 Америк улсын хилээр давж алхаад хэдийн 5 хоног өнгөрчээ. Айхтар ядраагүй мэт боловч цагийн зөрөө, нойрны учраа олоход багагүй хугацаа хэрэгтэй болов. Ирэх хэдэн өдөр ч адил байх бололтой. Өчигдөр уржигдар утасны дугаар авах гэж судалгаа хийсний үндсэн дээр Ти-Мобайлын хэрэглэгч болж сард 2 дугаар дээр татварын өмнөх байдлаар 40 доллар төлөхөөр болов. Үнэтэй байдаг эд байна шүү. Зүгээр шууд явж очвол хүний 50 доллар энүүхэнд байх юм. Би хайж байгаад Веризоны Визибл үйлчилгээг идэвхжүүлж үнэгүй 15 хоног ашиглаад явж байсан ч үндсэн 20 долларын дугаарыг нь авах гэхэд картууд буцаагдаад байсан тул бишгүй оролдсоны эцэст өөр үйлчилгээ авахаар болоод аавын багц дээр нэмэгдэж орсноор хөнгөлөлт авлаа. Өнөөдөр ажлаа судалж, хажуугаар нь жолооны үнэмлэхээ авахдаа бэлдэх ажлууд орж байна. Мөн банкны карт авах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хугацаагаар шахаж буй тул амжуулах ажлуудаа сайтар жагсааж судалж байгаад гарахаар бэлдэж байна.