Хурд ба нэмэлт боломж
Төслийн менежмент нь угтаа хурд ба нэмэлт боломжуудыг хэрхэн уялдуулах талаарх шийдэл мэт.
Хэрэв бид хүрэх үр дүнгээ тодорхой харж аль болох олон хувьсагчийг хасаж чадвал төлөвлөсөн ажлаа хурдан, найдвартай, бага зардлаар гүйцэтгэх боломжтой. Гэсэн хэдий ч хурдтай хэрэгжүүлэх явцдаа бид олон сонголтууд байгааг олж хардаг. Төслөө сайжруулах, төгөлдөржүүлэх тоо томшгүй олон боломжуудыг. Хурдтай ажиллаж байх үед боломжуудыг эрэлхийлэх нь зардал нэмэгдэх, найдвартай байдал алдагдах, төсөл төлөвлөсөн хугацаандаа амжихгүй байх зэрэгт шууд нөлөөлдөг. Учир нь боломжоо эрэлхийлэх нь үнэндээ алдаа гаргахад бэлэн байхыг шаарддаг. Энэ бол нэг төрлийн эрэл хайгуул. Шинэ зүйлийг эрэлхийлэхэд хамгийн тохиромжтой үе нь нэг зүйл бүxнээ зориулахаас өмнө буюу хөрөнгө оруулалтаа нэмэх, багаа өргөтгөхөөс өмнө байдаг. Бид хурд, нэмэлт боломжийг эрэлхийлдэг ч нэгэн зэрэг байх нь тохиромжгүй.
Comments
Post a Comment