Cross-Disciplinary Management Approach Part 1/3

Өнөөдөр PMI Mongolia Chapter-н зүгээс зохион байгуулж буй Social Language Program гэх төслийн менежментийн талаар суралцаж, ярилцангаа англи хэлний ярианы ур чадвараа нэмэгдүүлэх хөтөлбөрийн үер тавигдсан сонирхолтой асуултад хариулах зуураа өөрийн олон жил бодож хэрэгжүүлж ирсэн ч тэр бүр хүнд хэлдэггүй нэг ойлголтын талаар хуваалцсан нь хамт break out өрөөнд байсан хүмүүст маань таалагдсан тул блогтоо бичээд үлдээе гэж шийдлээ.

Асуулт: Та ямар байдлаар манлайлал үзүүлэхийг зорьдог вэ? хэрхэн түүнийгээ хөгжүүлдэг вэ? 

Хариулт: Би өөрийн манлайлах арга барилыг хөлбөмбөгийн дасгалжуулагч, менежерүүдээс анзаарч сурч авсан зүйлсээ servant leadership арга барилтай нэгтгэн өөрийн арга барилаа гаргаж авсан гэж хэлэхэд болно. Хөлбөмбөгийн дасгалжуулагч нар нь багийн тамирчдынхаа ур чадваруудыг нэг бүрчлэн үнэлж дүгнэж тодорхой нэг зорилгод хүрэхийн тул өрсөлдөөн өндөртэй орчинд бүхий л анхаарлаа зориулан процессынхоо дунд алдаагаа засан сайжруулж явсаар шаардлагатай тохиолдолд шинэ хүн шинэ ур чадвар багтаа элсүүлэх байдлаар үргэлж сайжрахаар зорьж байдаг нь бизнесийн ертөнцөд ихэд тохирох юм шиг санагддаг. Үүнийг servant leadership-н саад тотгорыг арилгах, ажиллах нөхцөл боломжоор хангах зорилттой нэгтгэхийг зорьж байгаа маань өрсөлдөөн өндөртэй салбарт ч зоригтой тууштай байхад маань тусалдаг. Хөгжүүлэхийн тухайд шийдвэр гаргалтаа сайжруулах замаар 1%-н ахиц гаргахад үр дүн нь хэд дахин нэмэгддэг

Үргэлжлэл бий.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок