Зөрчилдөөний менежмент

Бид бүгд ямар нэг байдлаар өөр хоорондоо зөрчилдөж, бидний дунд үл ойлголцох асуудлууд үүсэн гардаг. Угтаа хүн төрлөxтөн байгаа цагт өөр өөр үзэл бодол, итгэл үнэмшлээс болж зөрчилдөөн гарах нь гарцаагүй.

Ажлын орчинд янз бүрийн соёлын ялгаатай хувь хүмүүс, бүлгүүдээс бүрдэх болж зөрчилдөөн үүсэх суурь нөxцөл байдал бүрддэг.

Та зөрчилдөөнийг харин хэрхэн харж байна вэ?

Уламжлалт ойлголтоор

- Зөрчилдөөн бол хор уршигтай

- Хэл амтай нөxдүүдээс үүдэлтэй

- Аль болох зайлсхийх хэрэгтэй


Орчин үеийн төслийн менежментийн үүднээс авч үзвэл 

- Зөрчилдөөн зайлшгүй тулгарна

- Ихэвчлэн ашигтай байх талтай

- Зөвөөр удирдах чиглүүлэх ёстой

Түүх сөхөөд үзвэл ямар ч төрлийн зөрчилдөөн гарсан бай ЗААВАЛ ЗӨВӨӨР УДИРДАХ ЁСТОЙ  гэдгийг ойлгуулсаар иржээ.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок