Чинтүшиг болохуйц мэдлэг мэдээлэлийг түгээцгээе

Нас биед хүрсэн хойноо дасгал хөдөлгөөн ихээр хийх болж улмаар хуучин хэцүү санагддаг байсан спортын төрлүүд нэг л мэдэхэд дуртай, бага багаар хийж сурч байгаа хөдөлгөөнүүд болоод ирэх үнэхээр сайхан аялал байлаа. Энэ аялалыг бусдад мэдрүүлэх юм сан гэсэн хүсэл ч их байв. Арга барилаа ололгүй цаг алдсан ч одоо хэр нь надаас хүмүүст зөвлөх ганц зөвлөгөө байвал хэлээч гэвэл дасгал хөдөлгөөн хийх л гэж итгэлтэй хариулна.

Өөрийн дуртай спортын зурагаа оруулчиxъя =]

За ийм итгэлтэй юм чинь чи өөрөө айхтар булчин шөрмөстэй, багаас олон спортоор хичээллэж байсан нөхөр үү гэвэл үгүй. Үнэндээ хүүхэд ахуй насандаа тогтмол хийж дадаагүй тул тэгсхийгээд л бусдын олон сар сурсан зүйлийг хэсэгхэн оролдоод чадахгүй юм байна гээд боличиxдог байсан. Уг нь эрт эхэлсэн бол үр шим нь ямар их байх байсан бол гэсэн бодол төрдөг. Хүүхэд өөрөө тууштай байхад гадаад нөлөөлөлд дэндүү автамхай тул эцэг эх асран хамгаалагчид энэ талын мэдлэг туршлага өгч чадвал энэ бүхэн боломжтой хэмээн бодоод цаашид ирээдүйн сэтгэл өөдрөг, зөв дадал зуршилтай иргэнийг бий болгоход өнөөдрөөс эхлүүлэн эх хэл дээрээ Чинтүшиг болохуйц хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө судалгаа хуваалцаж үүнийгээ бодитоор биеийн тамирын заал, технологи ашиглан аль өрх бүрийн хэрэгцээнд тохирсон хувилбараар дамжуулах ажилд гарч байна.  

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок