Хавтгай хөл - хөл хавтгайрах

Хүү маань хавтгай хөлтэй хэвээр байгаад санаа их зовних боллоо. Хэдий өөрөө эрүүл саруул биеийн тэр дундаа хөл зөв хөгжсөн гэж харж байгаа ч (баруун хөл дотогш гишгэдгээ сүүлд олж мэдсэн) орчин үеийн амьдралын хэв маяг мөн нөгөөтээгүүр эцэг эхээс өвлөгдөн ирдэг онцгой шинж чанараасаа үүдээд хүү маань энэ чиглэлд анхаарах зайлшгүй хэрэгтэй байгаа тул энэ талын мэдээллүүд харлаа. Хавтгай хөлийг pes planus гэж нэрлэдэг бөгөөд хөлийн дотор талын нумууд хавтгайрч, хөлийн ул бүхэлдээ газарт хүрэх байдалтай байхыг хэлдэг юм байна. Хүүхдийн хөгжилд хавтгай хөл нь нярай болон бага насны хүүхдүүдэд харьцангуй түгээмэл байдаг бөгөөд өөрийн олж мэдсэн хэрэгтэй мэдээллийг энд оруулъя. 1. Хэвийн хөгжил: Нярай болон бага насны хүүхдүүдийн хөлийн нуман хэсэгт нярайн өөх хуримтлагдсанаас болж хавтгай хөлтэй байх нь элбэг. Хүүхэд өсөж томрох, булчин шөрмөс бэхжих үед нуман хэсэг ихэвчлэн үүсэж ялгарч харагдаж эхэлдэг юм байна. 2. Нумын хөгжил: Хүүхэд зогсож, алхаж эхлэхтэй зэрэгцэн хөлийн нум үүсэж эхэл...