Хэрхэн эгэл жирийн байхаа больж, ер бусын нэгэн болох вэ?

Энэ бол Пеарл Фрaяр.

Тэрээр Америкийн өмнөд хэсгийн бөглүүд жижигхэн хотод маш ядуухан нөхцөлд тариаланчдын хүү болон төрж өссөн бөгөөд бага ахуй насандаа тансаг хэрэглээ гэж мэдэхгүй хүндрэл бэрхшээл дунд өсөж торнисон байдаг.

Ахлах сургуулиа төгссөний дараагаар тэрээр цэргийн албаа хаан улмаар 30 жилийн турш бага цалинтай үйлдвэрийн хүнд хэцүү ажлын байранд урт ээлжээр ажиллаж байсан ч түүнд ажилч хичээнгүй чанар байсан юм. Тэрээр арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл эсвэл санхүүгийн тэгш бус байдлын алинд ч сатаарахыг хүсээгүй бөгөөд үргэлжлүүлэн бусдад өгөхөө зогсоогоогүй юм.

Тэрээр урт ажлын өдрийн дараагаар гэртээ ирээд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байшингаа тохижуулахаар шийдэж

Өөрт олдох багахан цагаа бидний ихэнхэд уйтгартай санагдах цэцэрлэгжүүлэлтийн ажилд зарцуулж үүндээ дуртай болжээ.

Хачирхалтай зүйл нь тэрээр зүгээр ч нэг цэцэрлэгжүүлээд зогсохгүй аливаа нэг зүйлийг нь сайжруулах арга замыг тогтмол хайсаар энэ даалгавар нь аажим аажмаар түүний өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл болон хувирсан гэхэд болно

Эхлээд тэрээр Бишопвилл хэмээх жижигхэн хотдоо "Сарын шилдэг тохижилттой хашаа" гэсэн шагналыг авах зорилгыг өөртөө тавьсан бол

Дараа нь тэрээр зүлгийг хэлбэрт оруулан засах нэг удаагийн хичээл аван цэцэрлэгжүүлэлт, засал хийх ур чадвараа сайжруулж эхлэв

Улмаар тэрээр 

Тэр тэмцээндээ түрүүлсэн байна.


Үүнээс цааш юу болсон бол гэж үү?

Хобби нь түүнийг бүс нутгийнхаа домог болгон хувиргасан. Түүний цэцэрлэгүүд маргаангүй урлагийн нэг хэлбэр, илэрхийлэл болсон.

 

Пеарлийн цэцэрлэгт хүрээлэнгүүд нь одоо түүний төрөлх хотын гол үзмэрүүдийн нэг болсон.

83 настай ч тэр одоо хэрэн цэцэрлэгтээ анхаарал тависан хэвээр.

_____

Бид Пеарлаас ер бусын нэгэн хэрхэн болох талаар юу сурч болох вэ?

- Бусдад уйтгартай мэт санагдаж болох ч өөрт чинь үнэхээр сонирхолтой нэг зүйлээ ол

- Бусад хүмүүс түүнийг чинь уйтгартай байна гэж бодож байгааг бүү тоо

- Тэд сонирхлыг чинь хачин сонин гэж бодож магадгүй ч анхаарах хэрэггүй.

- Танд үнэхээр сонирхолтой байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, сурч, дадлага туршлагаа нэмэгдүүлэхийн ач холбогдолыг

Хаана таны сонирхол илэрнэ, ур чадвар тань ч мөн адил ил гарна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны хачирхалтай хобби тодрон гарч ирж таныг төсөөлж ч байгаагүй газар руу чинь хүргэж магадгүй юм.

Бидний хэнд ч ер бусын нэгэн болох төгсгөлгүй олон боломжууд бий..

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок