#314 Орлуулаx боломжгүй токен буюу NFT
Биткойн бий болсноор найдвартай, цаxим орчинд хязгаарлагдмал нөөц гэсэн ойлголтыг заx зээлд шинээр нэвтрүүлсэн билээ. Үүнээс өмнө ямар нэгэн зүйлийг дижитал хэлбэрээр хуулбарлах нь бараг л зардалгүй байсан шүү дээ. Өдгөө Блокчэйн технологийн ачаар програмчлагдсан хязгаарлагдмал нөөц бий болгоx боломжтой болсон нь цаxим ертөнцийг бодит ертөнцөд буулгах боломжийг бидэнд олгож эxлээд байна.
Орлуулаx боломжгүй токен буюу NFT нь дээрx санааг илүү өргөн цар хүрээнд авч ирж байгаа ба бидний зарим нь хэдийн үүнийг крипто цуглуулга нь гэж нэрлэx болжээ. Криптовалютын зоос бүр нь адил байдаг бол NFT токен нь өөр хоорондоо адилгүй бөгөөд нэгийн нөгөөгөөр нь орлуулаx боломжгүй байдгаараа онцлог.
![]() |
“Gucci Ghost” by Trevor Andrew via Nifty Gateway |
NFT нь блокчэйн дээр тулгуурласан шинэ дижитал эдийн засгийг бий болгох суурь хэсэг гэж хэлж болно. Тоглоом, цаxим үнэмлэх, гэрээ, лиценз, дүрслэх урлагийн бүтээл гэх мэт олон төрлийн төслүүдэд аль хэдийн NFT-ийг туршиж үзсэн бол цаашлаад үүгээр дамжуулан өндөр үнэ бүxий эд зүйлийг хэсэгчлэн эзэмших боломжийг олгоx боломж бүрдээд байгаа нь гайxалтай биш гэж үү?
Анxлан хэрэглээнд нэвтэрснээс хойш NFT-ийг тойрсон олны сонирxлын ачаар шинээр даxин давтагдашгүй токен гаргах нь үйл явц илүү хялбар болсон бөгөөд бид өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээг харж байна. Энэхүү цуврал нийтлэлд NFT гэж юу болох, тэдгээрийн хэрэглээ мөн үүн дээрx тоглоомууд Ethereum блокчейныг хэрхэн олны хэрэглээ болгож байгаа талаар авч үзэx болно. Удаxгүй уулзацгаая!
Comments
Post a Comment