"UNINETTUNO” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН САНХҮҮ БОЛОН БИЗНЕСИЙН ХӨТӨЛБӨР
"UNINETTUNO” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН
“САНХҮҮ БОЛОН БИЗНЕСИЙН УДИРДЛАГА”-ЫН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР
Хил хязгааргүй сургалт
Олон улсын UNINETTUNO цахим их сургууль нь дэлхийд тэргүүлэх, зайн болон ухаалаг цахим сургалтын анхдагч загварыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой Италийн их сургууль юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй багш профессорууд, дадлагажуулагч багш нар хичээлийг зааж удирдан, оюутнуудыг тасралтгүй чиглүүлж, зөвлөж байдагаас гадна, техник технологийн дэвшилтэт шилдэг төхөөрөмжүүдийг ашиглан бүтээсэн виртуал анги танхимд сургалтын дидактик аргазүйгээр хичээлүүдийг явуулдаг нь сургалтыг үр өгөөжтэй, оюутнуудад илүү хүртээмжтэй болгож байна. Одоогоор тус сургуульд дэлхийн 156 орны 15мянга орчим оютнууд 5 хэл дээр (Англи, Итали, Франц, Араб, Грек ) хичээлээ судлан амжилттай суралцаж байна.
СЭЗИС нь 2015-2016 оны хичээлийн жилд тус сургуультай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж буй бөгөөд ухаалаг цахим сургалтаар Санхүү болон Бизнесийн удирдлагийн Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хамтран эхлүүлж байна.
Энэхүү хамтарсан хөтөлбөрт хамрагдснаар ухаалаг цахим сургалтаар, орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай сургалтаар мэдлэг, боловсрол эзэмших боломжтойгоос гадна ирээдүйд компаниуд, байгууллагуудад удирдах албан тушаал эрхлэх хүний нөөцүүдийг бэлтгэхэд шаардагддаг бизнесийн үйл ажиллагааны шилдэг ур чадвар, шинжлэх ухааны мэдлэг боловсролыг олж авна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:
Сургалтын бүх заах болон сурах үйл явц нь Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтарсан, ОУ-д шалгарсан ухаалаг цахим сургалтын талбар дээр явагдана.
Хичээлүүдийг 5 хэл дээр сурах боломжтой. Үүнд: англи, итали, араб, франц, грек
+
Монгол хэл дээр дадлагжуулагч багш нар давхар чиглэл, зөвлөгөөг өгнө;
Олон улсад танигдсан шилдэг профессорууд видео хичээлүүдийг заана;
Ажлын дадлагыг Италийн компаниудад хийх боломжтой;
Амжилттай суралцсаны дараа төгсөгч компаниудад шаардлагатай чухал мэдээлэл, санаануудыг өгөх мэдлэг чадвартай, компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тулгарсан бизнесийн асуудлуудыг нь шийдвэрэлэх ур чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болно.
САНАЛ БОЛГОЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД:
Бизнесийн удирдлага
1 дэх жил | 2дахь жил | 3 дахь жил |
| Мөнгөний эдийн засаг | Төрийн санхүү |
Бизнесийн удирдлагын үндэс | Статистик болон бизнесийн статистик | Менежментийн нягтлан бодох бүртгэл |
Математик | Олон улсын гэрээний эрхзүй | Үйлдвэрийн зохион байгуулалт |
Эрхзүйн үндэс | Санхүүгийн нягтлан бодох бүртгэл | Бизнесийн эрхзүй |
Бизнесийн менежмент | Банк, санхүүгийн систем | Санхүүгийн математик |
Байгууллагын динамик болон зан төлөв | Маркетинг | Худалдааны/ борлуулалтын менежмент |
Англи хэл | Бүс нутгийн эдийн засаг | Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент |
Мэдээллийн системийн менежмент | Диплом хамгаалалт |
Санхүүгийн менежмент
1 дэх жил | 2дахь жил | 3 дахь жил |
| Мөнгөний эдийн засаг | Төрийн санхүү |
Бизнесийн удирдлагын үндэс | Статистик болон бизнесийн статистик | Олон улсын санхүүгийн менежмент |
Математик | Олон улсын гэрээний эрхзүй | Үйлдвэрийн зохион байгуулалт |
Эрхзүйн үндэс | Корпорацийн санхүү | Бизнесийн эрхзүй |
Бизнесийн менежмент | Банк, санхүүгийн систем | Санхүүгийн математик |
Байгууллагын динамик болон зан төлөв | Эрсдэлийн менежмент | Арилжааны банкны менежмент |
Англи хэл | Бүс нутгийн эдийн засаг | Хөрөнгө оруулалтын менежмент |
Мэдээллийн системийн менежмент | Диплом хамгаалалт |
Тус хөтөлбөрт хамрагдсанаар оюутан та дэлхийн аль ч улсад ажиллахад хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай боловсролыг эзэмших болно.
ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА:
12 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх (10 жилийн сургалттай үед төгссөн бол 2 жил их, дээд сургуульд суралцсан байх)
Англи хэлний IELTS5.0 оноо-той тэнцэх мэдлэгтэй байх
ЭЕШ оноо шаардахгүй
Comments
Post a Comment