National Identity
Урд шөнө ингэж бодлоо л доо Бид нэгнийгээ уянгаллаа л гээд байдаг ер нь national identity талаасаа Монголчууд маань уянгалаг ард түмэн юм бишүү? 2011 онд санаж байна оюутан байхдаа групп аялагчдад хөтөч хийж байхад Сүхбаатарын талбай дээр зогсоод эргэн тойрноо тайлбарлаж байхад нар зөв энэ соёлын төв, дуурь бүжгийн эрдмийн театр, Нардом суурин дээр Ленин клуб, тэр харагдаж байгаа нь драмын театр, энэ Элдэв-Очирын кино театр байж байгаад 90 оноос хойш хөрөнгийн бирж болсон, энэ Монголын үйлдвэрчний эвлэл 4 давхарт нь Монголын зохиолчдын эвлэл байдаг юм. Энэ Монголын түүхийн музей гээд тайлбарлаад нэг бүрийх нь түүхийг нь яриад явж байсан хөөх танайх чинь ямар мундаг соёлоо дээдэлдэг ард түмэн бэ. Хамаг соёлын төвүүдээ хотынхоо төв цэгт байрлуулсан байна гээд. Зохиолчдын эвлэл дээр хүмүүс нэлээн ач холбогдол өгч байсныг санаж байна. Олон орноор явж байхад яг талбайн хажуудаа бүгдийн залсан байсныг санахгүй юм байна гэсэн санаанаас гардаггүй юм. 2016 онд Мэнд-Ооёо яруу найрагчийг Италид у...
Comments
Post a Comment