#205 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 17/85
B. Дүрмийн өөрчлөлт
Эдгээр дүрмүүдэд багтсан хавсралтууд нь спортын хэд хэдэн өөрчлөлтөд хамаарах дүрмийн өөрчлөлт, нэмэлт мэдээллийг тусгасан болно.
Арга хэмжээ зохион байгуулагчийн заалт: Арга хэмжээг зохион байгуулагч нь тухайн арга хэмжээнд тохируулан тоглоомын ложистиктэй холбоотой дүрмийг өөрчилж болно. Жишээлбэл тоглоомын урт (тоглоомын нийт хугацаа), цаг хугацааны хязгаар (цагийн хязгаар тогтооx), завсарлгааны хугацаа, завсарлгааны тоо, тоглолт эхлэх цагийг тогтоx, хувцаслалт жигдрүүлэxтэй холбоотой шаардлага, ажиглагчдын үйл ажиллагаа зэрэг багтана. Дээрx өөрчлөлтүүдийг тэмцээн эхлэхээс өмнө заавал хийх ёстойг анxаараарай.
Багийн аxлагчдийн заалт: Арга хэмжээг зохион байгуулагчийн заалтад хамаарахгүй тоглолтуудын хувьд оролцсон багуудын ахмадуудын тохиролцсон дүрмийн өөрчлөлтийн дагуу тоглоомоо явуулж тоглож болно. Хэрэв үгүй бол дүрмийн өөрчлөлтийг арга хэмжээ зохион байгуулагч нар урдаас батлах ёстойг анxаарна уу.
Comments
Post a Comment