Posts

Showing posts from October, 2020

#228 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 36/85

Image
3.2. WFDF дэлхийн нисдэг тавагны холбоо нь ашиглахыг зөвлөсн батлагдсан дискний жагсаалтыг хөтөлж болно.

#227 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 35/85

Image
3. Тоног төхөөрөмж, хэрэгсэл 3.1. Хоёр багийн ахлагчид хүлээн зөвшөөрөгдсөн аливаа нисдэг дискийг тоглолтонд ашиглаж болно.

#226 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 34/85

Image
2.7. Тоглоомын талбайн ойр орчимд хөдөлгөөнт саад болох зүйлээс хол байлгах. Тоглоомонд оролцоогүй хүмүүс эсвэл объектууд периметрийн шугамаас гурван (3) метрийн зайд саад учруулсан бол саад болсон тоглогч өөрөө эсвэл шидэгч нь "Зөрчил" дуудаж болно.

#225 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 33/85

Image
2.6. Найман тод өнгийн уян хатан объектоор (хуванцар конус гэх мэт) төвийн бүсийн ба төгсгөлийн бүсийг буланг тэмдэглэнэ

#224 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 32/85

Image
2.5. Brick Mark буюу тоосгоны тэмдэглэгээ нь төвийн бүсэд хөндлөн огтлолцсон нэг метрийн урттай хоёр шугамын огтлолцол бөгөөд оноо авах талбайн шугамнаас болоод хажуугийн зурааснаас арван найман (18) метрийн зайд оршидог. 

#223 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 31/85

Image
2.4. Гоолын шугам нь төвийн бүсийг төгсгөлийн бүсээс тусгаарлаж байгаа зураас ба төвийн бүсийн нэг хэсэг юм. 

#222 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 30/85

Image
2.3. Талбайн хүрээний шугамууд нь тоглоомын талбайн нэг хэсэг биш юм. 

#221 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 32/85

Image
2.2. Периметрийн шугамууд нь тоглоомын талбарыг хүрээлж, уртын дагуу хоёр (2) хажуугийн шугам ба төгсгөл хэсгийн хоёр (2) шугамнаас бүрдэнэ.

#220 Ултимайт спортын талаарх сонинд өгсөн анхны ярилцлага

Image
Өнөөдөр "Зууны Мэдээ" сонины албанаас Монгол улсад шинээр дэлгэрч буй Ултимайт спортыг онцлон бэлтгэлийн талбай дээр маань ирж цаг гарамын ярилцлага хийж, санал бодлоо солилцлоо.    Ярилцлагын үер уг спорт нь Монгол орны нөхцөл ихээхэн тохирсон нас хүйс харгалзахгүй тоглож болох спорт гэдэг дээр санал нийлэн цаашид дэмжиж ажиллахаа амлалаа. Удахгүй нийтлэлээр эргэн уулзъя. 

#219 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 31/85

Image
2.1.  Тоглоомын талбай нь Зураг 1-т үзүүлсний дагуу хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй зоонуудаас бүрдэнэ.  (харна уу) Зураг 1. Талбайн хэмжээ.  Талбай нь үндсэндээ тэгш, саадгүй гүйж харайх боломжтой тоглогчийн аюулгүй байдлыг хангахуйц байх ёстой.

#218 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 30/85

Image
12. Хэрэв хэлэлцүүлгийн дараа тоглогчид зөвшилцөж чадахгүй, эсвэл тодорхойгүй байдал үргэлжилсээр байвал.  1.12.1. үйл явдал хэрхэн өрнөсөн, эсвэл  1.12.2 үйл явдалд юу тохиолдох өндөр магадлалтай байснаас хамаарч Дискийг хамгийн сүүлд маргаангүй байсан шидэгч рүү буцааж өгөх.

#217 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 29/85

Image
1.11.  Тоглогчид болон багийн ахлагч нар л  гарсан бүх алдааны талаар талаар мэдэгдэх  үүрэгтэй.

#216 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 28/85

Image
1.10. Дүрмийг тухайн нөхцөлд шууд оролцсон тоглогчид эсвэл явцыг хамгийн сайн харсан тоглогчид тайлбарлах ёстой. Ахлагчаас бусад тоглогчид оролцохоос зайлсхийх хэрэгтэй. Гэсэн хэдий ч тоглогчид дүрмийг тодруулах, тохирох дуудлага хийхэд нь тоглогчдод туслахын тулд тухайн нөхцөл байдалд оролцоогүй тоглогчид хувь хүмүүсийн байр суурийг сонсох боломжтой

#215 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 27/85

Image
1.9. Талбай дээр тоглоомын дүрэм, техникийн зөвлөгөө өгдөг туршлагатай тоглогч эхлэн суралцагч эсвэл залуу тоглогчдын оролцож буй тоглолтыг хянаж, удирдан явуулж болно.

#214 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 26/85

Image
1.8. Шинэхэн тоглогч дүрмээ мэддэггүйгээс үүдэн зөрчил гаргасан тохиолдолд туршлагатай тоглогчид зөрчлийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.

#213 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 25/85

Image
1.7.  Багууд нь Тоглоомын Амин Сүнсийг мөрдүүлэх үүрэгтэй сахиулууд бөгөөд дараахь зүйлийг хийх ёстой:  1.7.1.  тоглогчиддоо дүрэм журам, зөв хандлагыг зааж сургах үүрэг хариуцлага хүлээх;  1.7.2.  зохисгүй хандлага гаргасан тоглогчидтой арга хэмжээ тооцох;    1.7.3.  Тоглоомын Амин Сүнсийг хэрэгжүүлж буй байдлыг хэрхэн сайжруулах талаар бусад багуудад бүтээлч санал бодол дэвшүүлэх. 

#212 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 24/85

Image
1.6. Дараахь үйлдлүүд нь тоглоомын амин сүнсийг илт зөрчиж байгаа тул бүх оролцогчид зайлсхийх хэрэгтэй.   1.6.1. аюултай тоглолт, түрэмгий зан байдал;  1.6.2. санаатай алдаа, дүрмийх бусад заалтуудыг санаатайгаар зөрчих;  1.6.3. эсрэг тоглогчдоор тоглоом тохуу хийх, айлган сүрдүүлэх;   1.6.4. оноо авсны дараа хүндэтгэлгүй байдлаар баяраа тэмдэглэх;   1.6.5. өрсөлдөгчийнхөө алдааны дуудлагад хариу болгон алдааны дуудлага хийх; болон  1.6.6. эсрэг тоглогчийн дамжуулалтыг багийн хүн нь болж өөртөө дуудах.

#211 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 23/85

Image
1.5. Дараах үйлдлүүд нь зөв хандлагын жишээ юм:  1.5.1. Буруу эсвэл шаардлагагүй дуудлага хийсэн, дүрэм зөрчсөн, зөрчил гаргасан тохиолдолд багийн анддаа мэдэгдэх;  1.5.2. Дуудлага хийх шаардлагатай гэдэгтээ эргэлзсэн, больсон үед дуудлагаа цуцлах.   1.5.3. Өрсөлдөгчөө сайн тоглолт эсвэл зөв хандлага гаргасан бол урамшуулж магтах;  1.5.4. Өрсөлдөгчдөө өөрийгөө танилцуулах;   1.5.5. Өдөөн хатгалага, санал зөрөлдөөнд тайвнаар хариу үйлдэл үзүүлэх.

#210 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 22/85

Image
1.4. Өндөр өрсөлдөөн гаргахыг уриалж байгаа боловч өрсөлдөгчид бие биенээ харилцан хүндлэх, тохиролцсон дүрмийг дагаж мөрдөх, тоглоомны үндсэн баяр баясгаланг алдагдуулах хэмжээнд хэзээ ч байж болохгүй. 

"UNINETTUNO” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН САНХҮҮ БОЛОН БИЗНЕСИЙН ХӨТӨЛБӨР

Image
"UNINETTUNO” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН “САНХҮҮ БОЛОН БИЗНЕСИЙН УДИРДЛАГА”-ЫН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР Хил хязгааргүй сургалт Олон улсын UNINETTUNO цахим их сургууль нь дэлхийд тэргүүлэх, зайн болон ухаалаг цахим сургалтын анхдагч загварыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой Италийн их сургууль юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй багш профессорууд, дадлагажуулагч багш нар хичээлийг зааж удирдан, оюутнуудыг тасралтгүй чиглүүлж, зөвлөж байдагаас гадна, техник технологийн дэвшилтэт шилдэг төхөөрөмжүүдийг ашиглан бүтээсэн виртуал анги танхимд сургалтын дидактик аргазүйгээр хичээлүүдийг явуулдаг нь сургалтыг үр өгөөжтэй, оюутнуудад илүү хүртээмжтэй болгож байна. Одоогоор тус сургуульд дэлхийн 156 орны 15мянга орчим оютнууд 5 хэл дээр (Англи, Итали, Франц, Араб, Грек ) хичээлээ судлан амжилттай суралцаж байна. СЭЗИС нь 2015-2016 оны хичээлийн жилд тус сургуультай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж буй бөгөөд ухаалаг цахим сургалтаар Санхүү ...

Ultimate Frisbee сургалт

Image
МОНГОЛЫН ФРИСБИЙГИЙН ХОЛБООНООС Анxлан зоxион байгуулж буй Ултимайт Фрисбийгийн сургалтын бүртгэл эxэллээ! Ултимайт нь 7 тоглогчтой хоёр багаас бүрдэх дискний спорт ба тоглоомын зорилго нь хоорондоо Фрисбий дискээ дамжуулан эсрэг багийнхаа төгсгөлийн бүсэд  амжилттайгаар хүлээн аваxад оршдог. 🔥 Дэлxийн хамгийн хурдацтай хөгжиж буй 5 спортын нэг. 🔥 Эрэгтэй, эмэгтэй аль ч насны хүн хамтдаа тоглоx боломжтой. 🔥 2024 оны Олимпд нэмэгдэx боломжтой тунаж үлдсэн 4 спортын нэг Онцлогуудаас дурдвал: Биеийн контакт үүсгэлгүй тоглоxыг зорьдог тул ✔ Аюул эрсдэл багатай Тамирчин хүний ёс зүйд тулгуурлан өөрөө өөрийгөө шүүдэг тул ✔ Этик, ёс зүйтэй иргэнийг бэлддэг. Стандарт хэмжээтэй ганц диск ашиглагддаг тул ✔ Хаана ч хэзээ ч тоглоx боломжтой. Сургалт: 10/19ны 1 дэx өдрөөс эxлүүлэн 1 дэxэд 15-17 цаг 5 даxад 16-18 цагуудад - Байршил: Нарны хороолол, Уран ган худалдааны төвийн хажууд Аттилла спорт центр. - Насны ангилал 12-17 - Төлбөр: 80,000 /Эxний өдөр үнэгүй, ирээд туршаад үзээрэ...

#209 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 21/85

Image
1.3. Тоглогчид багуудын хооронд үүсэн бүхий л үл ойлголцолд шүүгчээр оролцож байгаа гэдгээ ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Үүний тулд дараахь зүйлийг анхаарна уу.   1.3.1. Дүрмийн мэдлэгтэй байх;  1.3.2. Шударга, бодитой байх;  1.3.3. Үнэнч байх;  1.3.4. Өөрсдийн үзэл бодлыг тодорхой бөгөөд товч тайлбарлах;   1.3.5. Өрсөлдөгчдөө үг хэлэх боломжийг олгох;  1.3.6. Хүндэтгэлтэй үг хэллэг ашиглан маргааныг аль болох хурдан шийдвэрлэх;  1.3.7. Тоглоомын туршид нэг өнгө аясаар зөрчил мэдээллэх;  1.3.8. Зөрчил нь тухайн хоромд өөрчлөлт оруулахуйц чухал ач холбогдолтой газарт л мэдээллэх. 

#208 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 20/85

Image
Тоглоомын амин сүнс  1.2.  Ямар ч тоглогч дүрмийг санаатайгаар зөрчихгүй гэдэгт итгэдэг. Тиймээс санамсаргүйгээр зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл оногдуулдаггүй ба зөрчил гаргаагүй бол ямар нөхцөл тохиолдож болзошгүй байсныг тооцож тэндээс нь тоглолтоо дахин үргэлжлүүлдэг. 

#207 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 19/85

Image
2. Spirit of the Game буюу тоглоомын амин сүнс. Тоглоомын амин сүнс нь тоглогчдод шударга тоглох хариуцлагыг хүлээлгэх зарчмууд юм. Өндөр өрсөлдөөн гаргахыг уриалж байгаа боловч өрсөлдөгчид бие биенээ харилцан хүндлэх, тохиролцсон дүрмийг дагаж мөрдөх, тоглоомны үндсэн баяр баясгаланг алдагдуулах хэмжээнд хэзээ ч байж болохгүй. 

#206 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 18/85

Image
C. Ерөнхий ба тодорхой нөхцөлд үйлчлэх дүрмүүд: Эдгээр дүрмүүдийн ихэнх нь ерөнхий шинж чанартай бөгөөд дийлэнх нөхцөл байдлыг хамардаг. Гэсэн хэдий ч зарим дүрмүүд нь тодорхой нөхцөл байдлыг хамарч, тухайн тохиолдолдоо ерөнхий дүрмийг хүчингүй болгодог.

#205 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 17/85

Image
B. Дүрмийн өөрчлөлт Эдгээр дүрмүүдэд багтсан хавсралтууд нь спортын хэд хэдэн өөрчлөлтөд хамаарах дүрмийн өөрчлөлт, нэмэлт мэдээллийг тусгасан болно. Арга хэмжээ зохион байгуулагчийн заалт: Арга хэмжээг зохион байгуулагч нь тухайн арга хэмжээнд тохируулан тоглоомын ложистиктэй холбоотой дүрмийг өөрчилж болно. Жишээлбэл тоглоомын урт (тоглоомын нийт хугацаа), цаг хугацааны хязгаар (цагийн хязгаар тогтооx), завсарлгааны хугацаа, завсарлгааны тоо, тоглолт эхлэх цагийг тогтоx, хувцаслалт жигдрүүлэxтэй холбоотой шаардлага, ажиглагчдын үйл ажиллагаа зэрэг багтана. Дээрx өөрчлөлтүүдийг тэмцээн эхлэхээс өмнө заавал хийх ёстойг анxаараарай. Багийн аxлагчдийн заалт: Арга хэмжээг зохион байгуулагчийн заалтад хамаарахгүй тоглолтуудын хувьд оролцсон багуудын ахмадуудын тохиролцсон дүрмийн өөрчлөлтийн дагуу тоглоомоо явуулж тоглож болно. Хэрэв үгүй бол дүрмийн өөрчлөлтийг арга хэмжээ зохион байгуулагч нар урдаас батлах ёстойг анxаарна уу.

#204 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 16/85

Image
A. Танилцуулга.  Ултимайт нь долоон тоглогчтой хоёр багаас бүрдэх контактгүй, өөрөө өөрийгөө шүүдэг дискний спорт юм. Тоглоомын зорилго нь оноо авах ба эсрэг багийхаа төгсгөлийн бүсэд амжилттай дамжуулалтыг хүлээн авснаар тооцогдох болно. Дискийг барьж байхдаа тоглогч гүйхгүйгээр бусад тоглогчдод дамжуулж урагшилдаг. Дискийг аль ч чиглэлд дамжуулж болох ба хэрэв амжилтгүй болвол дискийг эзэмшиж буй баг шууд өөрчлөгдөнө. Тоглогчид нь "Тоглоомын Амин Сүнсний" хүрээнд өөрөө өөрийгөө шүүж тоглоомын удирддан явуулна.

#203 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 15/85

Image
Өмнөх үг Ултимайт нь бие бялдрын хөгжил, ур чадвар, багийн ажиллагаа, оролцогчийн зан чанарыг хөгжүүлдгээрээ тамирчид, хөгжөөн дэмжигчдэд иxээxэн урам зориг хайрладаг. Дискний нисэлт, хувь хүн бүр өөрийн багийн амжилтад ижил хувь нэмэр оруулах боломж, тоглоомын дүрмийг мэдэж түүнийгээ тоглолт нь дундаа тогтмол хэрэгжүүлнэ гэсэн итгэл нь энэ спортыг талбай дээр болоод нийгэмд хөгжилтэй, догдлол үүсгэсэн спорт болгож өгдөг.  Хамгийн бага тоног төхөөрөмжөөр эрэгтэй, эмэгтэй эсвэл холимог багаар жендэрийн хувьд адил тэгш өрсөлдөөнийг санал болгож харилцааны холбоо зөрчилдөөнийг шийдвэрлэх чадварыг бий болгодог формат нь янз бүрийн гарал үүсэлтэй тоглогчид, хөгжөөн дэмжигчдэд таатай, өндөр сэтгэгдэл үлдээxүйц туршлага үлдээдэг. Ултимайт Фрисбийгийн 2020-2021 оны албан ёсны дүрмээр тус спортыг хэрхэн тоглодог, түүний дотор тоглогчид өөрсдийгөө хэрхэн удирдаж The Spirit of the Game буюу Тоглоомын Амин Сүнсний зарчмуудыг өрсөлдөөнд хэрхэн ашигладаг болохыг тодорхойлсон.

#202 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 14/85

Image
Агуулга Өмнөх үг Оршил Тоглоомын амин сүнс Спортын тодорхойлолт Тоглоомын талбай Тоног төхөөрөмж Тоглолтын хугацаа Завсарлага Солилцоо Тоглолтыг эхлүүлэx, дахин эхлүүлэx. Талбайгаас гараx Талбайн төгсгөл хэсэг дэx диск эзэмшилт Оноо авалт Эсрэг багт диск шилжиx Диск шидэгч Хамгаалагч Диск хүлээн авагч Зөрчил ба алдаа Байршил эзэмшилт Ажиглагчид Ёс зүйн дүрэм Хавсралт А: Талбайн диаграмм Хавсралт Б: Саxилга батын систем Хавсралт С: Гар дохио өгөx Хавсралт D: Өсвөр үеийнxэнд зориулсан дүрмийн зохицуулалт Хавсралт Е: Элсний дээрx тоглолтын дүрмийн зоxицуулалт.

#201 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ultimate Frisbee Handbook 13/85

Image
Ултимайт спортын тамирчид өөрсдийгөө нэг том нийгмийн бүлэгийн гишүүн болж байгаагаар мэдрэх нь таалагддаг байна. Багийн андууд нэг нэгэнтэйгээ олон цагийн хамт тоглож, чадвараа сайжруулж, бие биеэндээ амьдрал хэрэгтэй олон чадваруудыг зааж сургадаг. Энэ мэт туршлагуудаас үүдэн нэгэн гэр бүл мэт мэдрэмжийг төрүүлж тэндээсээ насан туршийн сайн найзуудаа олох нь илбэг.  Мөн тус спортын өөрийх нь онцлогоос хамааран хамт олон болон эсрэг багийнхантайгаа нөхөрсөг уур амьсгалтай байхад Spirit of the Game тусладаг. 

#200 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ultimate Frisbee Handbook 12/85

Image
Ултимайт нь өөрийн гаргасан үйлдэлдээ хариуцлага үүрэх чадварыг олгодог. Тоглогч нар нь өөрийн алдаагаа мэдээлэлдэгээс үүдэн оролцоо сайжирч зан ааш тодорхойлогдож, өөртөө итгэх явдал нэмэгддэг байна. Уг спортыг багаар хамт тоглоход сонсох чадвар сайжирч, наймаалцах ур чадварууд дээшилдэг бол гол хандлага нь манлайлал юм.  Үүнээс үүдэн маш олон сургуулиуд уг спортыг тамирчин хүний ёс зүйтэй байдлыг нэмэгдүүлэх, оролцогчдийн асуудал шийдэх чадварыг хөгжүүлэхэд ашигладаг.