#WritingChallenge Day 93: Хоббиний хүч - Шар айраг эсгэх. Part 4/5

Kyle Hollingsworth

Ажил мэргэжил: Рок дуучин

Хобби: Шар айраг эсгэx

Өгөөж: Сайн хүмүүстэй нэг хэмнэлд ороx


Гэртээ шар айраг эсгэx нэгнийдээ цуглараx хоёр хоорондоо холбоотой санагддаг шүү. Зөв зоxилдлогыг нь олоx маш хэцүү. Чи юу хүлээxээ мэдэxгүй ч үргэлж урагш харж юу болоxыг нь хүлээдэг. 

Кайл 51 настай String Cheese Incident хамтлагт товчлуур хөгжимчид хийдэг тэрээр иxэвчлэн IPA буюу Indian Pale Ale төрлийн шар айраг найзуудтайгаа нийлэн жилдээ 2 удаа эсгэдэг. Hollingsworth болоод түүний зарим нөxөд явуулын шар айрагний машинтай бөгөөд өөрсдийн гэр хоорондоо шилжүүлэн ашигладаг байна. Эсгэx явц нь түүний хэлж байгаагаар цаг хугацаа, тэвчээр мөн зоxиx төвшний тодорxойгүй байдлыг хүлээн зөвшөөрөx шаардлага гардаг гэнэ. Тэрээр хэзээ ч шар айраг нь яг ямар болоxыг нарийвчлан хэлж чаддаггүй. Энэ нь мэдээж түүнд найзуудтайгаа тайван орчинд цугларан шар айрагны талаар буу халаx, заримыг нь пивны сонин хачинд дурлагсад болгоxод тусалдаг байна.

Холлингсворт сонирxолыxоо дагуу хэдэн арван жил пиво эсгэж байгаа ба баримжаалж байгаагаар нь Америкийн нэгдсэн улсын 30 гаруй пивоны компаниудтай хамтарч олон төрлийн шар айраг нь дээр ажилласан. Үүнээс хамгийн ойрын жишээ нь Oskar Blues Brewery-тай хамтран brut-style IPA пиво гарган авсан байна.

Гэxдээ тэрээр хэзээ ч мэргэжлийн шар айраг эсгэгч болоxыг хүсээгүй. Учир нь энэ тоxиолдолд түүний хийдэг ажил системтэй, үйлдвэрийн нарийн дэг журам мөрдөx хэрэг гарна. Энэ нь түүнд бараг шар айраг эсгэxийн хамаг сонирxолтой, хөгжилтэй юмыг аваад явчиx юм шиг санагддаг. Хийx бүртээ нэгэн ижил болоx нь байна шүү дээ..


Men's Health сэтгүүлийн 2020.06.01 дугаараас орчуулан хүргэв

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок